МЭДЭЭ НЭМЭХ  

Ядуурлыг программчилдаг хорт 7 зуршил

  • 23,124 уншсан
  • 10
  • 2015/08/25

.

1. Өөрийгөө өрөвдөх

Ядуурлыг программчилдаг хорт 7 зуршил

Хувь заяандаа гоморхож зовлон тоочих нь тун ч арчаагүй нэгний араншин. Болж бүтэх юм ер үгүй шиг түүнд санагдана. Аажмаар хүмүүс (төрөл садан ч гэсэн) залхаж, өрөвдөж хайрлахын оронд зай барьж зугтааж эхэлдэг. Ингэснээр ажилд орох, асуудлыг шийдэх зэрэг таатай бөгөөд ашигтай холбоо сүлбээ тогтоох боломжоо бүрмөсөн алддаг байна.

2. Хэт нарийлах

Ядуурлыг программчилдаг хорт 7 зуршил

Байнга үнэ хямдарсан барааны араас хөөцөлдөх, хамт ажиллагсдынхаа цалинд атаархах, үйлчлэгчид цайны мөнгө өгөхөөс дургүйцэх, бүр иймэрхүү газраар шагайх ч үгүй байх, хүүхэдтэй болохоос татгалзах зэрэг нь ядуурлын гол зуршил. Эднээс салах их хэцүү. Хэт нарийлах нь ухаалаг хэмнэлт яагаад ч биш ээ.

3. Бүх зүйлийг мөнгөөр хэмжих

Ядуурлыг программчилдаг хорт 7 зуршил

Их мөнгө л баян тансаг амьдралын эх үндэс гэж үнэхээр ядуу сэтгэлгээтэй хүмүүс л боддог байна. Багахан орлоготой ч, аз жаргалтай, баяр хөөртэй амьдарч болно. «Аз жаргалтай амьдрахад маань юу дутуу байна?» гэж өөрөөсөө асуугаад үз.

4. Мөнгөгүй болмогц сандарч тэвдэх

Ядуурлыг программчилдаг хорт 7 зуршил

Мөнгөгүй болж байна, мөнгө хүрэхгүй нь гэж айдаг хүмүүс дотроо ядуурлыг программчилж байдаг. Харин өөртөө итгэлтэй хүмүүс ажил олдоно, мөнгөтэй болно гэдгээ мэддэг учир ийм байдалд ордоггүй гэнэ. Мөнгө бол тогтмол хэмжигдэхүүн. Өнөөдөр байхгүй байлаа ч, маргааш бий болно. Үүний тулд өчигдрийнхөөс, уржигдрынхаас бүр илүү хичээх хэрэгтэй гэдгийг ялангуяа баян хүмүүс маш сайн ойлгож авсан байдаг.

5. Олж байгаагаасаа илүү ихийг үрэх

Ядуурлыг программчилдаг хорт 7 зуршил

Харсан болгоноо “зээлээр” гээд л аваад байвал өрийн сүлжээнд орооцолдож мултран гарахын аргагүй болно. Нэг зээл нөгөөгөөсөө ямар ялгаатайг ойлгоогүй цагт та баяжихгүй.

6. Дургүй ажлаа хийх

Ядуурлыг программчилдаг хорт 7 зуршил

Хэрвээ та сонирхдоггүй, дургүй ажлаа хийж байгаа бол баяжих ямар ч арга байхгүй. Энэ бол таамаглал биш, баримт. Өөрт тохироогүй ажлаа хийж байгаа хүмүүсийг ядуурал, бүтэлгүйтэл дагалдаж байдаг. Эрхэлж буй ажилдаа дур сонирхолтой байж л хүн өсөж хөгждөг, орлого нь ч нэмэгддэг байна.

7. Зожиг ганцаардмал байх

Ядуурлыг программчилдаг хорт 7 зуршил

Удам дамжсан баячууд өнөр өтгөн гэр бүлтэй байдгийг та анзаарсан байх. Тэдний хувьд гэр бүл нь хамгийн үнэ цэнэтэй, хамгийн том баялаг болж байдаг. Гэр бүл, эцэг эхээсээ хол хөндий байдаг хүмүүс дотоод сэтгэлийн ядууралд хамгийн түрүүнд өртдөг ажээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ядуурлыг программчилдаг хорт 7 зуршил
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • OYUTAN 2015/09/11
    2 bolon 7 zurchildoj bainshde Nariildag murtluu orlogoosoo ih urne gj yu bhav dee logic toi ym bicheldee

    2 2 Хариу бичих
    • Зочин 1 сар
      Монголчууд тэгж амьдардаг биз дээ олигтой ордоггүй байж зээлээр байр байшин авдаг хаачих гэж байгаа нь мэдэгдэхгүй брэндээр гангарсан хүмүүс ...тэрийг хэлж байгаа

    • Зочин 2016/08/27
      Zaaval buh zurshil neg hund bureldene gej yu baihav ali neg zurshil ni baihad l yduu hun shig setgej bna gej helj bhgu yu

  • Oyunbileg Lkhaasuren 2015/08/29
    Interneteer mungu olokh ajlin talaar asuumaar bh yum bi barag hoyor sar hiij bna hayag utas mail helj ogooch

    0 0 Хариу бичих
  • Oyunbileg Lkhaasuren 2015/08/29
    Hun yu bodoj yu hiij bna ter n tuunii ireedui bolokh yuma

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/27
    unen zuvluguu bna.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/25
    Ядуус өөрсдийгөө амьдралын "хохирогч" гэж боддог байхад баячууд өөрсдийгөө амьдралынхаа "эзэн" гэж боддог гэж тухай уншиж байсан. Баярлалаа хэрэгтэй зөвлөгөөнүүд байна.

    9 3 Хариу бичих
  • zochin 2015/08/25
    bitgii shaa

    8 25 Хариу бичих
    • Зочин 2015/08/25
      ХАХА гоё хэллээ ХАХА

    • Зочин 2015/08/25
      Бичиж байгаагаас чинь хархад дээрх 7-н шинжийг агуулсан гуйлагчин новш байна даа хаха.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох