МЭДЭЭ НЭМЭХ  

Хайр ба Хагацал

  • 5,125 уншсан
  • 3
  • 2015/08/25

Хайр, Хагацал хоёр нэгэн залуу хосыг ажиглан сууж байв. Гэтэл Хагацал «Би энэ хоёрыг салгаж чадна гэж мөрийцсөн ч бэлэн байна» хэмээн өгүүлэв.

Харин Хайр «Хүлээж бай. Энэ хоёр дээр эхлээд би ганц удаа очоодхоё. Дараа нь чи хичнээн л бол  хичнээн очиж болно шүү дээ. Тэгээд салгаж чадах эсэхийг чинь харъя» гэжээ.

Хагацал зөвшөөрөв. Хайр хос залуус руу сэмхэн очиж гараа хүргээд тэдний нүдэнд хайрын оч бадран гэрэлтэж байхыг харжээ. Буцаж ирээд «Одоо чиний ээлж» гэлээ.

«Би одоо яаж ч чадахгүй. Тэдний зүрх сэтгэл хайраар дүүрэн байна. Хэсэг азнаад очъё» хэмээн Хагацал татгалзав.

Нилээд хугацаа өнгөрсний дараа Хагацал хос хоёрын гэрт ирээд залуухан аав, ээж, бяцхан хүүхдийг олж харав. Хайрын ид шид тэднийг орхисон байх гэж найдсан Хагацал босго даван орж иржээ. Гэвч тэр хос залуугийн нүднээс Талархлыг олж харав. Хагацал «Би эргэж ирэх л болно» гэж амандаа үглээд гарахаас өөр аргагүй болжээ.

Цаг хугацаа өнгөрсөөр. Хагацал дахин тэдний гэрт иржээ. Хүүхдүүд шуугилдаж, ядарсан нөхөр ажлаасаа дөнгөж ирээд байв. Эзэгтэй гэрийн ажилтай зууралдана. «Одоо л тэднийг салгаж чадна даа» гэж бодоод хартал тэдний нүдэнд Ойлголт, Хүндлэл хоёр тодхон гэрэлтэж байлаа. Хагацал яаж ч чадсангүй.

Нилээд удсаны эцэст Хагацал дахин иржээ. Эхнэр хоол хийж, буурал үстэй болсон эцэг нь өсч томорсон хүүхдүүддээ ямар нэгэн юм тайлбарлана. Тэдний хооронд бат Итгэлцэл байгааг Хагацал дорхноо ойлгожээ. «Хэзээ нэгэн цагт би ирэхдээ л ирнэ» гэж тэр үглэсээр гарлаа.

Хэсэг хугацааны дараа Хагацал ирэв. Бужигнасан олон ач, зээ нар. Харин зуухны дэргэд уй гашууд дарагдсан настай эмгэн сууна. «Одоо л миний цаг ирлээ» гэж Хагацал баярлав. Эмгэний нүдийг харах гэтэл тэр босоод гэрээс гарч явлаа. Хагацал араас нь дагав. Эмгэн оршуулгын газар ирээд нэгэн булшны хажууд суулаа. Энэ нь талийгаач болсон нөхрийнх нь булш байжээ.

«Би хожимдсон шиг байна. Цаг хугацаа надаас өрсчихжээ» хэмээн бодсон Хагацал эмгэний нүд рүү харлаа. Түүний олж харсан зүйл нь Дурсамж байв. Итгэлцэл, Ойлголцол, Хүндлэл, Талархал, Хайрын тухай Дурсамжаар эмгэний нүд дүүрэн байлаа.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хайр ба Хагацал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • a 2015/12/06
    gaihaltai bichjee..

    0 0 Хариу бичих
  • tugsuu 2015/09/04
    saihan bichij.yag l iim bdag bhdaa.

    0 0 Хариу бичих
  • Пүүжээ 2015/09/02
    Гоё бичжээ

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох