МЭДЭЭ НЭМЭХ  

Цочирдуулам түүхэн бичлэгүүд

  • 10,433 уншсан
  • 0
  • 2015/08/27

Телевиз бол 20-р зууны хамгийн агуу бүтээлүүдийн нэг. Телевизийн ачаар бид дэлхийн өнцөг булан бүрд болж буй үйл явдлуудыг дор нь олж мэддэг. Энэ удаа дэлхий даяар шууд үзэж цочирдсон зарим түүхэн агшныг буулгасан бичлэгүүдийг сонирхуулъя.

 

9-р сарын 11-ний алан хядах ажиллагаа (2001 он)

АНУ-д болсон алан хядах энэхүү ажиллагааг дэлхийн бараг бүх сувгаар үзүүлсэн юм. Ихэр цамхаг нуран унаж, бараг 3000 хүний амь нас сүйрсэн аймшигт явдал өнөөдөр ч санаанд тодхон байна.


Манилд автобус барьцаалсан хэрэг (2010 он)

2010-08-23-нд Филиппиний цагдаагийн халагдсан офицер Роландо Мендоза өөрийгөө ажилд эргүүлэн авах шаардлага тавьж жуулчдын автобусыг барьцаалжээ. ТВ-ээр үзүүлж байсан бараг 9 цаг үргэлжилсэн урт хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй. Мендозагийн ах хэргийн газарт хүрэлцэн ирж дүүтэйгээ ярилцахыг хүсчээ. Тэрээр хаалттай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, бас зэвсэгтэй байсан тул цагдаагийнхан баривчилсан байна. Ахыг нь баривчилж байгааг харсан Роланда уурандаа барьцааны 12 хүнийг буудан хороосон гэнэ. 


Японд болсон цунами (2011 он)

40 метрийн өндөртэй аварга том давалгаа Японы эргийг сүйрүүлж 13 000 хүний амь насыг авч одсон юм. Цунами бүрхэн ирж байгаа аймшигт дүр зургийг ТВ-ээр үзүүлж чадсан байна.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү ...

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цочирдуулам түүхэн бичлэгүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох