МЭДЭЭ НЭМЭХ  

Залуу та бага насны мөрөөдлөө биелүүлсэн үү?

  • 239 уншсан
  • 0
  • 2015/08/31

бодол

Залуу та бага насныхаа гэгээн мөрөөдлөө биелүүлсэн үү?

Хүүхэд багадаа хамгийн гэнэн, цайлган хамгийн гол нь бурханлаг оршихуун байдаг. Үүний илрэл нь тэр хэнд ч муу санахгүй, ямар ч муу муухай зүйлийг мэдэхгүй, сэтгэл нь яг л эхийн сүү шиг ариухан байдаг. Тэдний бодлыг дүрсжүүлэн харахын бол та тэр гэгээн киноноос хэзээ ч салж чадахгүй. Учир нь тэр л бодлуудад гэгээн гэгээлэг бүхнийг нэвт шингээсэн учраас, тэр л хүсэл мөрөөдөлд таны багийн хүсэл шингэсэн байдаг учраас, тэр л бүхнийг таны дотоод дуу хоолой үргэлж үгүйлж байдаг учраас та өөрөө мэдэлгүй үүнд дурлах болно. Тэр бол таны хүүхэд насны гэгээн мөрөөдөл юм. Тэр гэгээн мөрөөдлүүд хүүхэд том болох тусам амьдралын ээдрээ нучгааг харж, өөрийн биеэр туулж мэдэрснээр өдөр ирэх тусам хумигдаж, идэр насанд ирэхэд таны дотоод дуу хоолойны гүнд түгжигдэн үлддэг. Гэхдээ тэр л хүсэл мөрөөдлүүд үргэлж өөрийн дэлбээгээ дэлгэн таны өмнө буй боломжуудыг харуулахыг хичээдэг. Гэвч та өдөр тутмын аар саар ахуйдаа хүлэгдэн өөрийн дуу хоолойг сонсох чөлөө олгоддоггүй. Хэрвээ та өөрийн дуу хоолойгоо сонсохыг хичээхийн бол таны хүүхэд насны гэгээхэн мөрөөдлүүд таныг инээмсэглэн угтан авах болно. Та тэр л хүсэл мөрөөдлүүдээ биелүүлэх нь амьдралын тань нэгэн утга учир болохыг ойлгох болно.



Та багадаа юу хүсэж мөрөөддөг байсан бэ?


Залуу та бага насны мөрөөдлөө биелүүлсэн үү?
Зургийн эх сурвалж: http://nothingbutskills.com/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Залуу та бага насны мөрөөдлөө биелүүлсэн үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох