МЭДЭЭ НЭМЭХ  

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

  • 11,817 уншсан
  • 2
  • 2015/09/01

Зарим зочид буудалд хоол идэж хоноглохоос гадна хачирхалтай гэмээр нэмэлт үйлчилгээг авч болох гэнэ. Эдгээрийн заримаас сонирхуулъя...

Цурхиран уйлах өрөө

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Японы “Mitsui Garden Yotsuya” сүлжээ буудлуудад «Уйлах өрөө» бий. Нулимсны хүчээр стрессээс салахыг хүссэн эмэгтэйчүүдэд зориулагдсан энэ өрөөнд олон тооны “уйлуулдаг” кино үзэж, ном уншин ханатал уйлах боломжтой. Нулимс арчих зөөлөн салфетка бэлэн. Тайвшруулах нулимсны дараа нүдний маск, бүлээн жингээр үйлчилдэг. Энэ өрөөнд цор ганцаар үйлчлүүлэх ёстой бөгөөд хоногийн хөлс нь 10 000 иен гэнэ.

Хань болдог загас

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Британы “Happy Guests Lodge” буудал ганцаардсан үйлчлүүлэгчиддээ хань болгож хоногийн 5 фунтээр алтан загас түрээсэлдэг. Энэ үйлчилгээ олны сэтгэлд ихэд нийцсэн байна. Гэр орноосоо алс хол явж байгаа хүмүүс алтан загастай ярьж, асуудлаа хуваалцаж, хайрлан эрхлүүлдэг гэнэ.

Гудамжны үйлчилгээ

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Шведийн Гётеборг хотын “Faktum” буудал зочиддоо “гудамжинд гарсан” мэт санагдуулах өвөрмөгц үйлчилгээг санал болгодог байна. 100 швед крон төлөөд цэцэрлэгт, голын хажууд гүүрэн доор, цаасны үйлдвэрийн балгасанд, эсвэл усан буудлын орчимд тэргэн доор шөнийг өнгөрүүлж болно.

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Унтлагын уутанд, гар хийцийн майханд, сандал дээр, картон цаасан дээр, сонин дэвсээд гэх мэт 10 гаруй хувилбараас сонгон хоноглож болно. Иймэрхүү маягаар хотын орон гэргүй 3400 орчим иргэнд нийгмийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа ажээ.

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Орж ирсэн мөнгийг гэр оронгүй ядуу хүмүүст тусламж болгон өгдөг.

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд
Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд
Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд
Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд
Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Гүн нойр

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Берлиний “Swissotel” буудал зочиддоо турах, стресс тайлах, нойргүйдлийг эмчлэх багц үйлчилгээг санал болгодог байна. Үүнд өглөөний 30 минутын гэрлэн эмчилгээ, сэргээн засах энергийн ундаа, ароматерапи буюу үнэрээр засах эмчилгээ, өдөр тусгай орон дээр амрах, оройн нойронд бэлтгэх эмчилгээ зэрэг орно. Үнийн хувьд 1 шөнө 199 евро.

Секс меню

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Канадын “Drake Hotel” нь залуу хосуудад романтик сарнай, шоколад, дарснаас гадна өргөн сонголттой секс тоглоомыг санал болгодгоороо алдаршжээ. Тоглоомууд бүгд нэг удаагийнх бөгөөд үнэ нь 8-600 $-ын хооронд хэлбэлзэж байдаг.

“Үнэртний” баар

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Берлиний “Ritz Сarlton” буудал үнэртэнд зориулсан баар нээжээ.

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Эндэхийн барменууд Giorgio Armani, Yves Saint Laurent, Guerlain болон бусад алдартай брендүүдийн үнэртнийг санагдуулам коктейль бэлддэг.

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Жор, найрлага нь ил тодорхой байдаг эдгээр коктейль 11–14 еврогийн үнэтэй.

Алдсан боломжоо нөхөх лагерь

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

“AKA Central Park” сүлжээний буудлууд насанд хүрэгчдэд зориулсан зуслан гэмээр санагддаг. Та зочид буудалд байрлах хугацаандаа “Live It!” гэсэн хөтөлбөрт хамрагдаж өнөөг хүртэл сурч амжаагүй орхигдуулсан бүхнээ нөхөн сурах боломжтой. Жишээ нь: бүжиг хийж, зураг зурж, морь унаж, зураг авч, хоол хийж сурсан ч болно. Нэмэлт үйлчилгээ болгож залуужуулах эмчилгээ, стиль имижээ бүрэн өөрчлөх зэрэг таатай өөрчлөлтүүд таныг хүлээж байна.

Гэр бүл цуцлах үйлчилгээ

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

“Carlton Ambassador” зэрэг Нидерландын зарим зочид буудалд гэр бүлээ цуцлуулж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх үйлчилгээ байдаг. Хосууд голдуу баасан гарагт очих бөгөөд “DivorceHotel” компанийн тусламжтайгаар хууль зүй, эдийн засаг, ёс суртахуунтай холбоотой бүх асуудлаа ая зүйтэй зохицуулж, өмч хөрөнгөө хуваах, хүүхдээ асран хүмүүжүүлэх зэрэг нарийн асуудлаа зөв шийдвэрлэн насан туршид сайн нөхрийн харилцаагаа хадгалан үлдэж чаддаг байна. Үйлчилгээний үнэ дунджаар 5000 орчим доллар.

Арслантай зугаалга

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Өмнөд Африкийн зочид буудлууд ч өөрийн гэсэн онцлогтой. ӨАБНУ-ын Полокване хотоос холгүй орших “Protea Hotel Ranch Resort” буудалд арслантай зугаалгыг санал болгодог. Туршлагатай хөтөчийн удирдлаган доор зугаалдаг ч зөвхөн Танзани улсад л гэхэд жил бүр 70 орчим хүн арслангийн довтолгооноос болж амиа алддагийг санаж болгоомжтой байх хэрэгтэй.

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд
Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Нирваанд хүрэх

Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд

Никарагуагийн “Mukul Beach, Golf & Spa (Ривас)” буудалд Энэтхэг,Төвөдийн даяанч лам нарын төгс эзэмшсэн эртний зан үйлийг туршин үзэж болно. Хүний биеийн аура буюу гэрлэн бүрхүүлийг цэвэрлэж ариусган, нирваанд хүрэх замыг нээхийн тулд нүүрний тодорхой цэгүүдэд иллэг хийх, анхилам үнэрт ургамлаар ороон хучих, эртний уламжлалт Аюурведийн массаж хийх, 3 дахь нүдийг нээх «широдхар» хэмээх нандин зан үйлийг үйлдэх гэх мэт үйлчилгээ байдаг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сонин содон үйлчилгээтэй зочид буудлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Batdorj Dashtseren 2015/09/13
    сонин содон үйлчилгээтэй зочид буудлуудыг нээж жуулчидыг татмаар юм байна.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/01
    Гудамжны юм шиг буудал муухай юм аа тухгүй

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох