МЭДЭЭ НЭМЭХ  

ДНК: Амьдралын үндэс

  • 2,554 уншсан
  • 3
  • 2015/09/01

ДНХ (Дезоксирибонуклейны хүчил) бол удмын сан гэдгийг хүн бүр гадарлах байх. (Цаашид олны ярьж, бичиж хэвшсэнээр ДНК хэмээе)

Амьд организм үржин олшрох үед удамшлын талаарх бүхий л мэдээлэл ДНК-ийн ачаар үр удамд дамжин очдог. Та хүний ДНК-ийн тухай дараах зүйлсийг мэдэх үү? 

1869 онд дэлхий даяараа ДНК-н тухай анх олж мэджээ. Энэ нээлтийг Швейцарийн биологч Иоганн Фридрих Мишер хийсэн байна. Бараг 100 жилийн дараа буюу 1953 онд Английн Френсис Крик, Жеймс Уотсон гэсэн 2 суут эрдэмтэн ДНК нь хос хэлхээ бүхий спираль бүтэцтэй болохыг нотолж шуугиан тарьжээ. Өнөө үед ч ДНК тайлагдаагүй олон нууцыг агуулсаар байгаа юм.


Манай гарагийн бүх хүмүүсийн ДНК 99,9% адил, зөвхөн 0,1% нь ялгаатай байдаг. Чухам энэ 0,1% л бидний хэн болохыг тогтоодог. Зарим үед энэ гайхал 0,1% тун ч санаанд оромгүй байдлаар илрэх нь бий. Энэ үед эцэг эхтэйгээ адилгүй мөртлөө аль нэг элэнц хуланцтайгаа “өвчсөн” мэт адилхан хүүхэд төрөх тохиолдол гардаг.



Бид 30% салат, 50% банан гэвэл ямар санагдаж байна? Үнэхээр нас, хүйс, арьс өнгө, бусад шинж тэмдгээс үл хамааран бидний ДНК салатны навч, бананы ДНК-тай тодорхой хувиар адил байдаг. Эритроцит (цусны улаан бөөм) бол ДНК байдаггүй цорын ганц эс юм.


Хүний ДНК-д 80 мянган ген байдгийн 200 нь бактериас гаралтай. 1 биш, 2 төрлийн ДНК-тай хүмүүс маш ховор боловч төрөх тохиолдол бий. Тэднийг химера гэх бөгөөд байгалийн алдаа, биологийн гажуудал хоёрын аль болох нь одоогоор тодорхойгүй.



Хүн шимпанзе сармагчингаас 2-оор цөөн хромосомтой.


Зарим суут ухаантнуудын ДНК-г дижитал хэлбэрээр суулгасан «Мөнхийн диск»-ийг сансарт хадгалжээ.


Тохиромжтой нөхцөл бүрдсэн үед үхэшгүй мөнх амьдарч чадах ДНК бүхий амьд биетүүд манай гараг дээр бий. Харамсалтай хүн тэдний тоонд орохгүй гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
ДНК: Амьдралын үндэс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2016/03/30
    hun ted nariinh ni toond oroogu ni yamaida :"))))

    0 0 Хариу бичих
  • baldan 2015/09/01
    minii dnk busdaas oor ntr haha

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/05
      baigaliin gajuudal haha


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох