МЭДЭЭ НЭМЭХ  

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

  • 6,403 уншсан
  • 0
  • 2015/09/02

Эдгээр хачирхалтай, ер бусын онолуудын заримыг батлах баримт нотолгоо цөөнгүй байдаг ч, тэгтлээ итгэж сэтгэл санаагаа үймрүүлээд байх шаардлагагүй биз ээ!

Хуурмаг вакуум

Энэ онол ёсоор манай Ертөнц нь өөр нэгэн аварга том Ертөнцийн түр зуурын хэсэг болон оршиж байгаа аж. Үүнийг сайтар ойлгохын тулд Ертөнцийг буцалж буй савтай ус хэмээн төсөөлөөд үзэгтүн! Харин бид савны ёроолд бий болсон цэврүүн хөөсөн дотор байгаа гэсэн үг.

Хэзээ нэгэн цагт энэ хуурамч вакуум хагарч бид болон бидэнд үзэгддэг Ертөнц агшин зуур үгүй болох гэнэ.


Их шүүлтүүр

Ертөнц амьдралаар дүүрэн байх ёстой мэт санагддаг ч, бид яагаад өнөөг хүртэл харь гарагийнхантай уулзаагүй байгаа юм бэ?

Дөнгөж үүсч буй амьдрал, оддын системийг колончлох чадвартай өндөр хөгжилт соёл иргэншил хоёрын дунд Их шүүлтүүр оршдог гэсэн онол бий. Үүнээс үндэслэн 3 дүгнэлт хийж болно.

  • Хүн төрөлхтөн бол маш ховор тохиолдол. Бид бусад гарагийнхныг бодвол Их шүүлтүүрийг амжилттай даван гарч чадсан.
  • Ертөнцийн нөхцөл байдал сая л бүрдэж бид амьдралын анхдагч болсон. Улмаар бид бусад гарагуудыг колончлон эзлэх зам руу явж байна.
  • Их шүүлтүүр бидний өмнө бий. Хэрвээ бид Ангараг болон бусад гараг дээрээс амьдралын шинж тэмдэг олвол бид Шүүлтүүрээр орж устгагдах нь гарцаагүй гэсэн үг.

“Хуруун шилэн дэх тархи” сэтгэхүйн туршилт

Энэ бол бодит байдал, оюун ухаан, мэдлэг, үнэний тухай бидний төсөөллийн тодорхой элементүүдийг ойлгох зорилгоор бодол санаагаар хийсэн цуврал туршилтууд юм. Ингэхэд дараах зүйлс тодорхой болжээ:

  • Тархи бол ухамсрын эх булаг мөн.
  • Тархи цахилгаан импульсээр ажиллана.
  • Тархины ажиллагаанд гадаад хүчин зүйлүүд нөлөөлнө.
  • Үүнээс болж тархи зарим үед байгалийн ба зохиомол өдөөгчийг ялгаж чаддаггүй.

Дүгнэлт: Бид өөрсдөө ч гаднын хиймэл импульсээр насан туршдаа тэжээгдсэн “савтай тархи” байж болзошгүй юм. Бид буюу “Савтай тархинууд” өдөөгчгүй болсноос бүхий л амьдралынхаа туршид хий юм ургуулан харж байдаг гэсэн өөр нэг хувилбар ч бий.


Олон хэмжээст амьд биетүүд

2 хэмжээст хүнийг төсөөлөөд үз дээ. Та түүнийг харж чадлаа гэхэд тэр таныг харахгүй. Түүнийг дээрээс нь л харж болно. Гэхдээ тэр таныг дээрээ байгааг мэдэхгүй шүү дээ. Өөрийн 2D амьдралынхаа туршид өөр нэгэн түүнийг дээрээс нь ажиглан байгааг тэр гадарлах ч үгүй.

Одоо биднийг огт төсөөлшгүй 4 хэмжээст өнцгөөс ажиглаж буй 4D хэмжээст хүнийг төсөөлөөд үз. Тэр яг дэргэд зогсож байлаа ч бид мэдэхгүй. Тэр өөрөө л мэдрүүлэхийг хүсэхгүй бол бид тэднийг мэдэж, харилцах ямар ч боломжгүй.


Фермийн парадокс

Шоргоолжны үүр байна. Үүртэй зэрэгцүүлээд 10 урсгалтай автомашины супер зам тавилаа. “10 урсгалтай автомашины супер зам” гэж юу болохыг шоргоолжнууд мэдэх үү? Үүнийг тавьсан амьтдын бодол санаа, арга технологийг тэд ойлгож чадах уу?

Үүнтэй адилаар Х гарагийн дохио дуудлагыг бид хүлээн авч чадахгүй байгаад биш, харин “ямар амьтад”, яах санаатай байгааг ойлгож хүлээн авч чадахгүйд л хэргийн учир байгаа биш үү?

Бидний хүлээн авах чадвараас хэтэрсэн зүйлийг бидэнд ойлгуулах гэж оролдох нь шоргоолжинд интернет ашиглаж сурахыг заахтай яг адил зүйл болох биз... Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох