МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн шилдэг богино өгүүллэгүүд II

  • 8,833 уншсан
  • 7
  • 2015/09/03

Хамгийн чухал санааг 4-7 үгээр илэрхийлж болдог тухай би өмнө нь танилцуулж байсан. Олноо алдаршсан шилдэг богино өгүүллэгүүдийг үргэлжлүүлэн сонирхоно уу.

Америкийн нэрт зөгнөлт зохиолч Фредерик Браун хамгийн богино аймшгийн өгүүллэг бичжээ:

« Дэлхийн хамгийн сүүлчийн хүн өрөөндөө сууж байв. Гэнэт хаалга тогшлоо... »


Америкийн богино өгүүллэгийн мастер О.Генри (Уильям Сидни Портер) эхлэл, оргил үе, төгсгөл зэрэг уламжлалт бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан хамгийн богино өгүүллэг бичих тэмцээнд түрүүлжээ.

« Жолооч тамхиа асаагаад бензин үлдсэн эсэхийг шалгахаар бак руугаа тонгойв. Талийгаач ердөө 23-хан настай байлаа »


Англичууд ч бас хамгийн богино өгүүллэгийн тэмцээн зохиож байжээ. Тэмцээний болзол ёсоор өгүүллэгт “хатан хаан, бурхан, секс, нууц”  гэсэн ойлголтууд заавал орох ёстой байв. 1-р байр эзэлсэн өгүүллэг:

 « Өө, бурхан минь, би бие давхар болжээ, гэхдээ хэнээс гэдгээ мэдэхгүй байна гэж хатан хаан дуу алдав! »


Францын хамгийн богино өгүүллэгийн тэмцээнд нэгэн настай эмэгтэй түрүүлсэн гэдэг. Түүний бичсэн нь:

« Урьд би толигор нүүр, үрчгэр банзалтай явдаг байлаа, одоо бол эсрэгээрээ »


Хамаг бие шархиран өвдөхөд би сэргэлээ. Нүдээ нээгээд орны хажууд зогсож буй сувилагчийг олж харав.

- “Ноён Фужима, та ч азтай хүн юм. 2 өдрийн өмнө Хиросимагийн бөмбөгдөлтөөс амьд гарч чадлаа шүү дээ. Одоо та эмнэлэгт байна, алзахгүй ээ” гэж тэр өгүүлэв.

- “Би хаана байна?” гэж арай ядан шивнэхэд

- “Нагасакид” гэсэн хариу сонсогдов.

©​ Алан Е. Майер «Аз харьсан нь»


Одтой шөнө. Яг тохирох мөч. Лааны гэрэлд зоог барилаа. Тохилог итали ресторан. Богино хар даашинз. Урт үс, гялалзсан нүд, жингэнэсэн инээд. 2 жилийн үерхэл. Гайхалтай сайхан. Хамгийн сайн найз. Жинхэнэ хайр. Шампанск! Өвдөг сөхөрлөө. Хүмүүс хараад байна? Яадаг юм! Гайхалтай очир алмасан бөгж. Хацар нь улайж, хөөрхөн инээмсэглэнэ. Амьдралын хань минь болооч!

- Юу? Үгүй?!...

©​ Лариса Керкленд «Гэрлэх санал»


Спартчууд товч тодорхой ярьдгаараа алдартай. Грекийн олон хотыг байлдан эзэлсэн Македоны II Филипп хааны « Та нарыг үтэр түргэн бууж өг хэмээн зөвлөх байна. Миний арми танай нутагт очвол хот балгадыг чинь нурааж, хүн амыг чинь боолчлон, тариа будааг чинь сүйтгэх болно » гэсэн захианы хариуд спартчууд: « Хэрвээ » гэсэн ганц үгээр хариу барьжээ.


Төстэй нийтлэлүүд :

- 6 үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүд
- Хэллоуины баярт зориулсан аймшгийн бэсрэг өгүүллэгүүд

 

Эх сурвалж: Yoyo.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн шилдэг богино өгүүллэгүүд II
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • amily 2016/08/20
    Хүүхдийн бойтог зарна хэрэглээгүй

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/29
    нохойгоо айлд орхисоны дараа шөнө болгон өрөөний үүдийг минь нохой самардаж байгаагүйг мэдсэн

    0 0 Хариу бичих
  • плсс 2015/09/26
    илүү ихийг үзмээр байх юм gogle с яаж хайвал олдох бол

    0 0 Хариу бичих
  • asuult 2015/09/04
    Nagasakid yu bolsiin?? Ysiin??

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/04
      Hiroshimad tsomin bombog haysnaas 3 honogin dara nagasakid bombog haysan ymaa ter hun hiroshimagas amid garsan ch nagasakid uheh n todorhoi hehe

  • Pertekus 2015/09/03
    Хэрвээ гээгүй байхаа What if? Гэсэн байх тэгж чадвал гэсэн утгаараа.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/04
      Зөвхөн "If" л гэсэн байдаг...


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох