МЭДЭЭ НЭМЭХ  

Хил хязгааргүй зах зээлд нэвтрэх боломж

  • 703 уншсан
  • 0
  • 2015/09/28

“Интернэт худалдааны анхдугаар конференци - Улаанбаатар 2015” арга хэмжээг 2015 оны 10 сарын 23-нд МҮХАҮТ-нд болох гэж байна.

Жилийн өмнө нэгэн томоохон бизнес эрхлэгч эрхэм хэлэхдээ

“Бүх төрлийн бараатай хамгийн том худалдаа, үйлчилгээний төвийг байгуулах боломж зөвхөн интернэтэд л байна. Энэ салбар луу хэн түрүүлж нэвтэрсэн нь давуу талтай болно. Цаашлаад бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ дотооддоо 3 сая хүнд  нийлүүлэхээс гадна дэлхийн 7 тэрбум худалдан авагчдад хүргэх хэрэгтэй. Энэ боломж хэдийнэ бий болчихоод байна, бид нэгдэж ажиллах цаг болжээ” гэж билээ.

Тиймээ бид бүтээгдэхүүнээ хил хязгааргүй дэлхийн зах зээлд гаргах боломж байна. Нөгөө талаас утасгүй интернэт болон ухаалаг утасны хэрэглээ хүчтэй хөгжиж байгаа өнөө үед дотоодын зах зээлд интернэт худалдааг хөгжүүлэх боломж, суурь дэд бүтэц нь бий болчихоод байна. Гэхдээ интернэт худалдаа хийхэд зөвхөн хоёр талын бус олон талын оролцоо чухал байдаг. Дурдвал,  

  1. Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл  

  2. Банк, онлайн төлбөр тооцоо

  3. Ложистик, даатгал

  4. Интернэтийн сүлжээ, програм хангамж гэх мэт талуудын оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд интернэт худалдаа хөгжих боломжтой юм.

Монгол улсад дээрх салбарууд бүгд өөр өөрсдийн замаар хөгжиж, хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн боловч интернэт худалдааг хөгжүүлэхэд нэгдэж хараахан чадаагүй байна. Интернэт худалдааны хөгжлийн дараагийн үе шат руу ахих боломжийг бий болгоход нэгдсэн нэг бодлого, ойлголттой болох нь чухал билээ

Энэ үүднээс Баяр агентлаг ХХК болон МҮХАҮТанхим нар хамтран “Интернэт худалдааны анхдугаар конференци - Улаанбаатар 2015” арга хэмжээг 2015 оны 10 сарын 23-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд интернэт худалдааны бүх оролцогч талуудыг оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/eCommerceUB хуудас болон 88112845, 88092225 дугаарын утсаар авна уу.

 

eCommerce

Хил хязгааргүй зах зээлд нэвтрэх боломж

Хил Хязгааргүй Зах Зээл

Эх сурвалж: www.facebook.com/eCommerceUB
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хил хязгааргүй зах зээлд нэвтрэх боломж
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох