МЭДЭЭ НЭМЭХ  

Википедиа-гийн хоёр нүүрт хулхи мөн чанар

  • 2,273 уншсан
  • 5
  • 2015/09/06

Wikipedia-гийн нэг хөрөнгө оруулагч Ворд Каннигхэм (Ward Cunningham) : Та бүхэн одоо Википедиа-г зөвхөн уншигчид биш бас түүнийг хамтран бүтээгчид нь юм...

Интернэтийн дурын хэрэглэгч Wikipedia.com-д дурын мэдээлэл оруулж бас тэнд байгаа бусад хүмүүсийн оруулсан нийтлэлүүдэд дурын засвар өөрчлөлтүүд оруулж чадна гэдэг. Ингэж зарладаг, тунхагладаг бас ийм гэж батлах гэж оролддог. (Гэвч... тэнд барууны суртал ухуулгад үл нийцэх, түүнийг эсэргүүцсэн аливаа үнэн засвар өөрчлөлт оруулбал тун удалгүй үл мэдэгдэх бүрэн эрхт редакторууд нь өөрсдийнхөөрөө “зөв” болгон засч орхидог. Хэрэв хэрэглэгч ийм оролдлогыг дахин дахин хийвэл засч өөрчлөх - edit эрхийг нь хаачихдаг... Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байна уу?)

Тус сайтан дээр та бүхэн өөрийн нэр усаар эсвэл бүүр нэрээ нууцалж байгаад дурын мэдээлэл оруулж бас байгаа мэдээллийг засч өөрчилж болдог гэдэг. Тэгээд хамгийн гол нь тэрхүү мэдээллийнхээ ишлэл, лавлах эх үүсвэрүүдийг зааж өгөх, мөн шинжлэх ухаанд үндэслэсэн байх ёстой гэдэг. (Гэвч... тэнд тавьсан мэдээллүүд нь зөвхөн нэг талыг барьсан, тэдэнд “хэрэгтэй” ишлэлүүд л байдаг! )

Wikipedia аль нэг талын байр суурийг барихгүйгээр мэдээлэл тавихыг эрмэлздэг гэж тунхагладаг билээ. (Гэвч... хэрэв сайн анзаарч үнэхээр чухал, өнөөгийн ардчилсан либерал суртал ухуулагчдын гуйвуулаад байгаа, зарчмын чухал ач холбогдолтой түүхэн мэдээллүүдийн хувьд анзаарч ажиглавал хэтэрхий нэг талыг /хэний талыг барьсан гэдгийг ойлгож байна уу/ барьсан  нь илт байдаг. Харин тэр түүхийн талаар тархи угаалгасан, өөр юу ч мэдэхгүй хүнд бол бүх зүйл үнэмшилтэй мэт санагддаг... )

Хэрэв энэ сайтан дээр байгаа ямарваа нэг мэдээлэл үнэнд нийцэхгүй гэж танд санагдаж байгаа бол ! та түүнийг өөрөө өөрчилж засч болно гэдэг. (Энэ бол зөвхөн хоосон тунхаглал юм, харин бодит байдал дээр боломжгүй ээ, ийм боломж олгодоггүй!). Гэвч тэр өөрчлөлт чинь өөр хэн нэгэнд таалагдахгүй бол тэр таны бичснийг өөрийнхөөрөө өөрчилж болдог. Энэ мэтээр нэг мэдээллийг хэдэн ч хүн хэдэн ч удаа өөрчилж засч болдог гэсэн үг. Мөн ямар нэг буруу мэдээллийг анх оруулсан хүн тэр анхны хувилбараа зориудаар буцаагаад ч тавьж болдог байна?!

Википедиа ямар нэг мэдээллийг зөв эсвэл буруу гэж батлахыг оролдоггүй, харин уншигч (уншигчдынх нь ихэнх нь идэр насны залуучууд байдаг!) өөрөө өөрийнхөө ойлголт төсөөлөл, бодол санааг өөрөө бүрдүүлэх ёстой гэж эзэд нь ярьж байна.  (Гэвч... гэвч...гэвч....)

Анхаар! Хэрэв та интернэтээс ямар нэг мэдээлэл хайвал Google таныг юуны өмнө чухамдаа Wikipedia үрүү чиглүүлдэг! Энэ нь Таны аливаа ойлголт төсөөлөл, бодол санаа, дотоод ухамсарыг Википедиа-гаар бүрдүүлж байх гэсэн эрээ цээргүй бодлого, далд үйл ажиллагаа юм!!! Хүмүүсийн олонхи нь Google-ийг интернэтээс мэдээлэл хайгч гэж, тэр аливаа мэдээллийг ямар ч үзэл суртал, нэг улс бүлэглэлийн талыг барихгүйгээр зүгээр л эрэмбэлж өгдөг гэж итгэдэг. Гэвч үнэн хэрэг дээрээ интернэтийн эздийн хувьд(интернэт хэний төсөл болохыг эргэн санаарай, одоо хэний шууд хяналт удирдлага дор байдаг гэдгийг таах гэээд үзээрэй...) чухал мэдээллүүд (жишээлбэл, аливаа нэг түүхэн факт баримт, өнгөрсөн болон өнөөгийн улстөрийн бодлого, олон улсын санхүү-мөнгөний бодлого, эдийн засгийн онол номлол, цэрэг стратеги-дайны суртал ухуулга-мэдээллийн хувьд) Таныг юуны түрүүнд дор хаяж эхний 1-3 хайлтын хуудсан дээр гарч ирж байгаа википедиа-ийн олон хувилбарууд уруугаа өөрөөр хэлбэл таныг яг тэр “хэрэгтэй мэдээллүүд” үрүүгээчиглүүлдэг гэсэн үг ээ!

Ed Poor (Wikipedia-н тэргүүн редактор): Википедиа одоо Google-р хийж байгаа бүх хайлтын эхний гурван мөрийг эзэлж байгаа.  Джими Уэйлс Google-тэй тохиролцоо хийсэн юм шиг байгаа юм. Энэ нь мөнгөтэй холбоотой байсан эсэхийг бол би мэдэхгүй ээ...!?

Харин Google болон Джими Уэйлс нар үүнийг үгүйсгэж байгаа боловч тэдний энэ хэлцэл нь тэдэнд харилцан ашигтай байсан гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм.

Ed Chi, Palo Alto Судалгааны төвийн судлаач: Одоо 100 интернэт хэрэглэгчийн 8 нь Wikipedia сайтан дээр сууж байгаа шүү!

Ed Poor (Wikipedia-н тэргүүн редактор): Википедиа одоо хүн төрөлхтний хуримтлуулсан бүх мэдээллийг багтаасан, 2 дахь том сайт юм.

Wikipedia-г үндэслэгч Джими Уэйлс (Jimmy Wales): Өнөөдөр CNN, ВВС-ийг үзэж байгаа бүх хүмүүсийг нийлүүлснээс ч олон хүн манай Википедиаг уншиж байна...

John Seygenthaler, сэтгүүлч, зохиолч, улстөрийн зүтгэлтэн: Тийм ээ, энэ их сонирхолтой сайт. Тэнд Википедиа-д маш их мэдээлэл байдаг. Гэхдээ тэнд итгэж үнэмшихэд хэцүү  мэдээлэл бас их байдаг.  Та хэзээ энэ сайт уруу хандаж орж ирж байгаа цаг мөчөөс чинь мөн чухам ямар мэдээлэл тэндээс хайж байгаагаас чинь шалтгаалж тэнд байгаа, байсан мэдээллүүд нь шал өөр өөр утга агуулгатай болсныг анзаарч болно... Тэнд миний хуудсан дээр худал зүйл их бичсэн байсан учир би өөрөө засч өөрчилсөн юм. Гэтэл над уруу редакторууд нь дайрч эхэлсэн. Намайг одоо бүр Джон Кеннедиг алсан хүн гэж хүртэл тэнд бичсэн байгаа. Одоо надад тэр худал мэдээллийг засч залруулах боломж байхгүй, миний эрхийг хаасан байгаа...

Lawrence Wright, номын автор, сэтгүүлч: Википедиа-д тавьж байгаа мэдээллүүд нь зүгээр л урсаж байдаг. Хэн ч тэдгээрийг шалгаж тогтоож үнэнд нийцүүлэх ажлыг хийдэггүй. Тэнд байгаа мэдээллийн төлөө ХЭН Ч ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ юм аа. Харин энэ бол маш аюултай нөхцөл байдал юм.

Cade Metz (техник технологийн шинжээч): Википедиа ийнхүү хэрэглэгчдийхээ аливаа юмны талаархи ойлголт төсөөлөл, бодол санааг нь далдаас хянаж хэрэгтэй чигтээ чиглүүлж байдаг. Википедиа-гийнхан өөрсдийгөө хэний ч талыг барьдаггүй, мэдээллийн ардчилсан эх сурвалж гэж хүмүүст ойлгуулахыг оролддог. Гэвч энэ бол тийм биш юм. Тийм биш гэж үү?!

Andrew Keen (номын автор, шинжээч): Энэ сайтанд хэн юу тавьж байгааг хэн ч хянаж чаддаггүй. Иймээс энэ бол жинхэнэ оюуны анархизм гэсэн үг. Тэнд бичсэн юуг ч өөрчилж болдог. Тэгээд үүнийг нь хэн нэгэн засч чадахгүй юм бол (бодит байдалд дээр үнэнд нийцүүлж засч өөрчлөх боломж өгдөггүй!) энэхүү мэдээлэл нь чин ҮНЭН мэт болж хувирдаг юм шүү. Энэ бол байж боломгүй нөхцөл байдал!

Robert Littman (Хавайн Их сургуулийн профессор): Хэрэв танд жинхэнэ үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байгаа бол Википедиа-д хэзээ ч бүү итгэж найд. Тэнд байгаа мэдээллүүдийг бүгд л засч өөрчилдөг шүү дээ, гэвч өөрөөр хэлбэл хэн ч тэнд байгаа мэдээллүүдийг шүүн шалгаж үнэнд нийцүүлж залруулдаггүй гэсэн үг юм аа. Би өөрөө Википедиа-д итгэж найдаггүй! Танд ч бас үүнийг зөвлөж байна. Жинхэнэ нэвтэрхий толь бичгийг жинхэнэ судлаач шинжээчид л бичдэг. Харин Википедеа-г дурын этгээд өөрийнхөөөрөө засч өөрчилдөг юм. Ийм учраас итгэж болохгүй ээ!

Susan Jacoby (зохиолч): Хэрэглэгчид нь өөрсдөө хэн нэгний анхны оруулсан мэдээллийг дураараа засч өөрчилж болдог учраас тэдний хожим оруулсан засвар өөрчлөлтүүд нь анхны оруулсан мэдээллээс илүү чин үнэнд нийцнэ гэсэн итгэл үнэмшил байх боломжгүй шүү дээ... Тэнд байгаа миний тухай мэдээллүүдийг хэн нэгэн засч өөрчилсөн байгаа.  Үүнийг намайг үзэн яддаг миний нууц амраг байсан хүн бичсэн ч юм бил үү, хэн ч юу ч олж мэдэхгүй шүү дээ...

James Woolsey (АНУлсын Тагнуулын төв газрын захирал асан): Тэнд тоо томшгүй олон хүмүүс засвар өөрчлөлт хийдэг учраас тэнд байгаа мэдээлэлд хэдий хир итгэж найдаж болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Cade Metz (техник технологийн шинжээч): Википедиа-д байгаа мэдээллүүдийн үлэмжхэн хэсгийг засч өөрчилсөн тэр этгээдүүд "Darling" эсвэл "Сайхан хүүхэн" гэсэн нууц нэрээр энэ бүхнээ хийснийг  хэрэв та бүхэн олж мэдвэл их гайхана даа.  

Robert McHenry (Британика нэвтэрхий толь бичгийн ахлах редактор): Хэрэглэгч бид нар хэн хэзээ ямар зорилгоор тэр мэдээллүүдийг бичснийг огт мэдэхгүй. Бид мөн тэр өөрчлөлтүүдийг хийсэн тэр хүмүүсийн олж авсан боловсрол, тухайн тэр мэдээллийн талаархи мэдлэгийнх нь түвшинг бүүр ч мэдэхгүй шүү дээ. Нэрээ усаа нууцлана гэдэг бол тэд хариуцлагаас зугтаж байгаагийн хэлбэр юм.

GTV сувгаар: Википедиа-д бүртгүүлж орон тэнд байгаа нийтлэл мэдээллүүдийг засч өөрчилж байгаа зарим хүмүүс бүртгүүлж орохдоо өөрсдийнхөө тухай худал мэдээллүүд оруулсан байгаа нь илэрснээс болж Википедиа-д байгаа тэр мэдээллүүдэд итгэж найдаж болох эсэх асуудлыг дахин хурцаар тавьж байна.

Andrew Keen (номын автор, шинжээч): Энэ тохиолдол бол Википедиа-гийн /нийтлэлийг засч өөрчилдөг/ нөгөө тэр үл мэдэгдэх редакторуудынх нь нэг сонгодог жишээ нь. Essjay гэсэн нууц нэртэй тэр этгээд тэнд маш их зүйл бичдэг байсан. Харин тэрбээр урьд өмнө нь Кентукки мужийн гурван их сургуулиас хасагдсан, сурлага муутай нэгэн байсан байдаг.  Гэвч тэр Википедиа-д өөрийгөө шинжлэх ухааны 3 зэрэг цолтой гэж танилцуулсан байгаа. Ингээд тэрбээр бусад хүмүүст өөрийн бичсэн зүйлүүдээ тулгаж байсан. Тэр ойролцоогоор 16 мянган нийтлэлийг өөрчилж зассан байгаа. /одоо тэр хаана ажиллаж ийм шаргуу ажилладаг болсныг нь “таагаарай”!/ Тэр ингэхдээ өөрийгөө эрдэмтэн, эрдмийн цол зэрэгтэй гэж бусад хүмүүст тулгаж далайлгаж байсан юм. Энд хамгийн тохуурхалтай нь нэг том сонин түүний бичсэн тэр үнэн гэгчид нь үндэслэж нийтлэл бичсэн байсан. Түүний тэнд бичснийг нь үндэслэж The New Yorker сонины сэтгүүлч Stacy Shiff нэг нийтлэл бичсэн ба түүний тэр нийтлэлийн талаар бөөн хэл ам гарсны дараа тэр сэтгүүлч сая далан таваар бууж өгсөн дөө.

Wikipedia-г үндэслэгч Джими Уэйлс (Jimmy Wales): Аан, манай тэр хэрэглэгч залуу хүн учраас алдаа гаргасан байсан. Юун сүртэй юм бэ? Тэр өөртөө нэг нууц нэр өгөөд жаалхан өвчигнөсөн л биз. Үүнд аймшигтай юм байхгүй гэж бодож байнаИнтернэтэд алхам тутамд л иймэрхүү юм таарч байдаг биз дээ.

Andrew Keen (номын автор, шинжээч): Хэрэв Уэйлс Википедиа-г үнэхээр үнэнд нийцэх мэдлэг, мэдээллүүдийн сайт болгох гэж бодож байсан бол хэн тэнд мэдээлэл нийтэлж бас өөрчилж засч байгааг нь мэдэх ёстой байсан. Гэвч тэр үүнийг одоо болтол хийхгүй байгаа нь тэнд иймэрхүү "Essjay"-нүүд олон байгаа гэсэн үг юм.  

Cade Metz (Онлайн нийтлэлүүдийн шинжээч): Википедиа-д асар олон нэр нь үл мэдэгдэх хүмүүс өчнөөн юм бичдэг. Гэвч тэдний дунд гол эрх мэдлийг нь барьж байгаа хэсэг бүлэг байдаг. Гэвч тэд албан ёсоор бол тийм бүлэглэл байдаггүй, онцгой эрхтэй явцуу бүлэг хүмүүс байхгүй гэж мэлздэг. Гэсэн хэдий ч үнэн хэрэг дээрээ тэд нар бодитоор байдаг юм шүү!  

Chris Wilson (Slate Magazin-д бичдэг): Үнэн хэрэг дээрээ тэнд байгаа зүйлүүдийн үлэмжхэн хэсгийг хийж гүйцэтгэдэг маш цөөн хэдхэн хүмүүс байдаг.  Тэнд тавигдсан нийтлэлүүдэд хийсэн бүх өөрчлөлт засваруудын 50 орчим хувийг яг энэ 1 хувь хэсэг бүлэг хүмүүс хийсэн байдаг.

Cade Metz (Онлайн нийтлэлүүдийн шинжээч): Та бүхэн тэднийг хэн гэдгийг мэдэх аргагүй, тэдэнд ямар ашиг сонирхлын зөрчил байгааг бүүр ч мэдэхгүй шүү дээ! Википедиа өнөөдөр интернэтийн 8 дахь том сайт болсон бөгөөд өнөөгийн хүмүүс аливаа нэг мэдээллээ олж авдаг эх сурвалж нь болчихоод байгаа. Ийм нөхцөлд тэр үл мэдэгдэх явцуу бүлэг хүмүүсийн гарт асар их эрх мэдэл төвлөрчихөөд байгаа гэсэн үг юм. Тэд маш их элдэв мэдээлэл тэнд оруулсан учраас л ! бид тэдэнд итгэж найдахаас өөр аргагүй байдалд орчихоод байгаа гэж үү дээ?

Simon Winchester (сэтгүүлч): Тэдний багийг хуулж хаях цаг болсон гэж би бодож байна. Хүмүүс бид тэд нар хэн бэ гэдгийг мэдэх ёстой! Тэд нар үнэн хэрэг дээрээ хир зэрэг мэдлэг боловсролтой болохыг, тэдний бичсэн нийтлэлүүдэд итгэж болох эсэхийг бид мэдэх ёстой шүү дээ. Бид цөм том сонингуудын эрхлэгчдийг мэднэ, тэд нар хэн бэ гэдгийг мэддэг шүү дээ. Википедиа-гийн гол мэдээлэл оруулагчид, бусад хүмүүсийн тавьсан нийтлэлүүдэд засвар өөрчлөлт хийгчид нь хэн бэ гэдгийг хэрэглэгчид бид мэдэх цаг болсоон!

Andrew Keen (номын автор, шинжээч): Джими Уэйлсын олж авсан мэдлэг боловсрол нь иймэрхүү юмнаас өөр зүйл хийх боломжийг түүнд олгохгүй байгаа ба түүний ертөнцийг үзэх үзэл нь Айн Рэндийн [бэртэгчин байх] номлол дээр үндэслэсэн байгаа. “Би дунд сургуулийн нэг сурагчид Харвардын нэг профессорт итгэдэг шигээ итгэдэг” гэж Джими Уэйлс ярьдаг. Энэ бол дор хаяхад түүний зүгээс маш хөнгөн хуудамгай хандлага юм.

Susan Jacoby (зохиолч): Би 15 настай байхдаа Айн Рэндийн "Эх үүсвэр" гэдэг номыг нь уншчихаад энэ бүхэнд нь итгэж үнэмшиж байсаан. Хожим энэ зохиолоор нь нэг мангар кино хийсэн байдаг шүү дээ. Гэвч хожим том болоод түүний номлож байсан тэр бүхэн огт тийм биш гэдгийг ойлгож ухаарсан даа.

Scott Jones (бизнесмэн): Хэрэв та ямар нэг зүйлийн тухай шинжээчийн түвшний өндөр мэдлэг боловсролтой байгаад Википедиа-гаас тэр мэддэг зүйлээ шалгаж үзвэл тэнд шал өөр юм бичсэн байдаг. Гэсэн ч тэд нар таныг дэндүү нэг талыг барьж байна гэж бүр буруутгаж мэлздэг. Ер нь Википедиа судлаач эрдэмтэн шинжээчдийн байр суурийг нийтлэх бус харин юу ч мэдэхгүй бага залуу хүмүүсийн бодол санааг бүрдүүлэхийг илүүд үздэг. Энэ бол байж боломгүй зүйл шүү.

Robert Littman (Хавайн Их сургуулийн профессор): Асуудлын гол нь жишээ нь, хэрэв би нэг нийтлэл Википедиа-д бичээд тавьбал түүнийг хэн нэг нь өөрийнхөөрөө засч өөрчилчихнө шүү дээ.

Jaron Lamier (компьютерийн программч, хөгжмийн зохиолч, номын автор): Урьд өмнө та ямар нэг мэдээлэл хайж Googlе-д түлхүүр үгээ бичвэл өчнөөн олон мэдээлэл дундаас хайсан тэр мэдээллээ олдог байсан. Харин одоо бол Google-ийн хайлтын лав эхний 3-4 хуудас  нь Википедиа-гийн хувилбарууд байдаг болсоон! Хэрэв та өөр мэдээлэл олохыг хүсвэл интернэтийг нилээд ухах хэрэгтэй байдаг болсон. Энэ байдал нь интернэтийн анхны тэр зорилго, мөн чанарыг өөрийг нь үгүй хийж байгаа...........

.....Түүхийг Википедиад шал өөр болгож бичсэн /энэ нь хэнд ашигтай гэдгийг бас таагаарай/ өчнөөн олон бодит фактууд байдаг. Үүнд, англи-америкийн колоничлолын түүх, боолчлол хүний наймааны түүх, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж 100 орчим сая индианчуудыг хядсан геноцидын түүх, өөр арьстан үндэстнүүдийг бөөнөөр нь хорьж тарчлааж мөн саяхныг хүртэл хар арьстнуудыг бөөнөөрөө гадуурхан зодож алж байсан (lynching, the Lynch law) бас амьдаар нь шатааж алж байсан (жишээ нь, 1920 онд Миннесотта муж улсад афроамерикчуудыг зодож дараа нь дүүжлэн хороож байсан, 1937 онд Джорджи муж улсад бөөн цагаан арьстнууд задгай гал дээр өөр хүмүүсийг олон цагийн турш шатааж алж байсан хэргүүд) олон түүхүүдийг өөрчилж гуйвуулж бичсэн, Дэлхийн I ба II дайны түүхийг бүрэн гуйвуулсан, социализмын жинхэнэ түүхийг гүтгэн гүжирдсэн, долларын ноёрхлын түүх мөн түүний эздийн адал балмад үйл ажиллагаанууд, орчин үеийн неоколоничлол боолчлолын түүх гэх мэт өчнөөн зүйлийг зориудаар гуйвуулан бичсэн байдаг. Мөн тэнд байгаа нэг мэдээлэл нь өөр өөр хэл дээр шал өөр агуулга, хандлагатай байх нь элбэг! 

Ер нь Чин Үнэнийг тэр чигээр нь бүтнээр нь хэлэх нь дээр үү, аль эсвэл түүний нэг хэсгийг нь хэлэх нь дээр үү гэж үү?

Хагас үнэн бол шал худлаагаас долоон дор байдаг! Учир нь хүмүүсийг ингэж аймшигтайгаар хууран мэхэлж тэдэнд яг эсрэг ойлголт төсөөлөл төрүүлэх нь элбэг. Чухамдаа ийм учраас л шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Чин үнэнийг гагцхүү чин үнэнийг хэлэхээ тангарлая” гэдэг шүү дээ. Гэвч харамсалтай нь, энэ тангараг нь хүртэл одоо олон тохиолдолд хоосон үг болон хувирсан байгаа....

Энд хамгийн аймшигтай нь, хэрэв хэн нэгэн чин үнэнийг бүтнээр нь хэлэхгүй, харин өөрт ашигтай нэг хэсгийг нь хүмүүст хэлж ятгаж тэдэнд буруу ташаа ойлголт төсөөлөл төрүүлж байхад нь түүнийг шал худлаа ярьж байна гэж буруутгахад хэцүү байдаг  байдал юм. Энэ байдлыг худалч хөлсний суртал ухуулагчид маш чадамгай ашиглаж байгаа.

Хэрэв танд хэн нэгэн илт худал ярьвал та түүнийг дор нь "гардах" бөгөөд хэрэв шаардлагатай бол түүний ярьсныг бусад эх үүсвэрт тулгуурлаж илчилж чадна. Харин тэр этгээд танд үнэний зөвхөн өчүүхэн нэг хэсгийг л хэт дөвийлгөн гуйвуулж гүжирдэж бичиж танд шал өөр эсрэг ойлголт төсөөлөл бүрдүүлж байвал та өөрөө түүнийг илчлэхэд маш хэцүү байдаг.

Учир нь тэр этгээд чухам ямар чухал өөр фактуудыг зориудаар гээж орхиж хүмүүст хэлж ярихгүй байгааг нь өнөөгийн "бараг ном уншдаггүй" залуус мэдэх аргагүй байдаг учир, тэд өөр бараг юу ч уншиж сонсож дуулаагүй үзээгүй байгаа учир тархиа угаалгасаар байгаа юм...

Өнөөгийн залуу үеийг ингэж "сургаж хүмүүжүүлж" байгаа нь алсдаа хэнд ашигтай вэ? 

Тэднийг одоо хэзээ ч төлж барахгүй орон сууцны өрөнд унагаж байгаа нь хэнд юунд ашигтай вэ? 

Тэдэнд ямар ирээдүйг хэн ингэж бэлдэж байгаа вэ?...

Сайтар эргэцүүлэн бод доо... 

 

 

Интернэтээс энэ тухай мэдээлэл хайх түлхүүр үгс: Wikipedia lies, Wikipedia false, Wikipedia propaganda, Википедиа лжи гэх мэт. 

  ..... хууртан мэхлэгдэж эндэж төөрөлдөж яваа Базараа-нууддаа зориулав. 

Эх сурвалж: Bolor.info
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Википедиа-гийн хоёр нүүрт хулхи мөн чанар
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2016/02/08
    Хог хог оросуудын бичсэн худлаа юмыг битгий нээлт хийсэн шиг байгаарай жинхэнэ тэнэг адгийн мал бол энэ нийтлэлийг бичсэн пизда янхан

    2 3 Хариу бичих
  • Дктр 2015/12/12
    Бас үнэний талтай шүү бодож үзэх л асуудал. Сайхан бичсэн нийтлэл байна

    0 0 Хариу бичих
  • BM 2015/10/13
    Bi urid n social marketing dadlagiin ajil hiij baihad. Manai ajil nadaa Google hailtad oorsdiihoo medeelel, website-aa yaaj ehnii 2-3 nuurend n gargah we gedgiig zaaj ogch baisan yum. Hamgiin ehend bol medeej mongo tolson site-uud bairlagdana, daraa n hamgiin ih heregleddeg tulhuur ugs, mon her ih hereglegchidtei geh meteeree jagsaad medeeleluud gardag. Mon hamgiin ehnii nuurend garch irsen website, blog meted medeellee bairluulhiig huswel tedend bas tolbor toloh geh met. Minii bodloor wikipedia mash tom ih olon unshigchidtai bolohooroo ehend gardag baih.

    1 1 Хариу бичих
  • Хүрэлхуяг 2015/09/08
    Ядаж нэг жишээ татаж байнаад бичвэл яасымбээ

    1 3 Хариу бичих
    • Зочин 2015/09/08
      Бүх мэдээллээ тэндээс авдаг тэрэндээ итгэчихсэн чамрхуу залуучуудад сонин санагдаж байгаа байх л даа. https://www.youtube.com/watch?v=5QSepzAQ16Q энэ нэвтрүүлгүүдийг үзчээд дахиад нэг бодоод үзээрэй


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох