МЭДЭЭ НЭМЭХ  

Даян дэлхийн бүх цаг үеийн шилдэг 25 рок дуу

  • 7,753 уншсан
  • 32
  • 2014/07/02

Хэдэн үе дамжин сонсоод ч хуучраагүй шилдэг рок дуунуудыг дахин нэг удаа дурсацгаая!

( Зураг дээр дарж дуунуудыг нь сонсоорой )

Nirvana — Smells Like Teen Spirit

Найз бүсгүй Кэтлин нь тэдний гэрийн ханан дээр «Kurt smells like teen spirit» гэж бичсэнээс үүдэн Кобейнд ийм дуу бичих санаа төрсөн гэдэг. Энэ дуу хожим нь  « Х үеийнхний сүлд дуу » болсон юм.


Deep Purple — Smoke on the Water

« Усан дээрх утаа »-г сонсоогүй хүн гэж бараг үгүй биз. Ялангуяа онцгой содон гитарын риффээрээ энэ дуу алдартай.


Led Zeppelin — Kashmir

Кашмир нь Энэтхэгийн баруун хойд талд оршдог боловч хамтлагийнхан Сахарын элсэн цөлийг үзээд ийм дуу зохиосон нь хачирхалтай. Дууны ая, хөгжмийн найруулга нь 3 жил болж байж сая нэг жигдэрсэн гэдэг.  


Queen — We Will Rock You

Хэдэн үе дамжин алдарших дуу зохиохын тулд бүх хөгжмөө зэрэг нижигнүүлэх шаардлагагүй бололтой. Хөлөөрөө 2 удаа дэвсэж, алгаа ташихад л хангалттай гэнэ. Үүн дээр Фредди Меркьюрийн давтагдашгүй хоолойг нэмээд We Will Rock You болно.


AC/DC — Highway to Hell

Нэгэн удаа гитарчин Ангус Янгаас AC/DC хамтлагийн аялан тоглолтын талаар асуухад тэрээр «Энэ бол там хүрэх зам л гэсэн үг» гэж хариулсан гэдэг. (англ. highway to hell) Үүнээс үүдэн шүтэн бишрэгчдийн дуртай нэр нэгтэй дуу бий болжээ.


Metallica — Nothing Else Matters

Metallica бол хэзээнээс хүнд рифф болон соло гитарын гайхалтай тоглолтоороо зард гарсан хамтлаг билээ. Гэхдээ энэ хамтлагийнхны хамгийн дуртай дуу нь Nothing Else Matters хэмээх уянгын дуу юм. Хосгүй найруулгатай, дуулахад хялбар энэ дууны олон хувилбар бий.


U2 — Sunday Bloody Sunday

Ирландын U2 нь дэлхийн хамгийн алдартай, нэрд гарсан хамтлагуудын нэг. Тэд 22 удаа «Грэмми»-н шагнал хүртсэн гээд л бод доо. 1982 онд бичүүлсэн Sunday Bloody Sunday дуу нь одоо хүртэл тэдний нэрийн хуудас болж явна.


Black Sabbath — Paranoid

“ Нэг удаа гэртээ ирээд эхнэртээ бид сингл биччихлээ гэж хэлтэл, тэр маань та нар хэзээ ч сингл бичиж байгаагүй шүү дээ гэж уулга алдаж билээ. Гэхдээ энэ дуу намайг бүр галзууруулах гээд байсан юм “ гэж хожим нь Оззи Осборн дурсаж байжээ.


Eagles — Hotel California

Фолк урсгал цухалзсан сонгодог рок, гүн гүнзгий утга санаа, барагдашгүй эрч хүч - энэ бол Eagles. Оршин тогтносон 10 жилийн хугацаандаа (1971-81) тус хамтлаг америкийн синглүүдийн поп –чартыг 5 удаа, цомгуудын жагсаалтанд 4 удаа тэргүүн байрыг эзэлж байжээ. Hotel California 1978 оны шилдэг дуугаар шалгарч «Грэмми»-н шагнал хүртэж байв.


Guns N’Roses — Welcome To the Jungle

Guns N’ Roses — рок хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай, авьяастай, дуулиан шуугиантай, нууцлаг хамтлагуудын нэг болно. Тэд олон жилийн турш «Sex, Drugs & Rock n’Roll» уриандаа үнэнч амьдарцгаасан билээ.


Scorpions — Still Loving You

Still Loving You  бол энэ хамтлагийн хамгийн амжилттай синглүүдийн нэг юм. Францад The Beatles-ээс хойш ер ажиглагдаагүй сүртэй фанатуудыг эд нар байлдан дагуулсан гэдэг.


The Doors — Light My Fire

Нууцлаг далд утга бүхий үгтэй дуунууд болон гоцлол дуучин Жим Моррисоны сэтгэл татам төрх нь энэ хамтлагийг тухайн үеийнхээ хамгийн алдартай ч хамгийн их зөрчилдөөнтэй хамтлаг болгосон юм. 1970-12-12-нд Нью-Орлеаны «Пакгауз»-д хийсэн хаалтын тоглолтон дээр дуулсан «Light My Fire» дуу нь тэдний дөрвүүлээ дуулсан сүүлийн дуу байжээ.


Blur — Song 2

Хамгийн галзуу, алдартай дуу болсон Song 2 дууг бичүүлэхэд Blur хамтлагийнханд ердөө л 2 минут, 2 секунд, 2 бадаг, 2 дахилт шаардагдсан гэнэ. Уг нь нэрийг нь өөрчлөхөөр төлөвлөж байсан ч сүүлдээ дасаад больсон гэдэг.


Bob Dylan — Knockin’ on Heaven’s Door

Bob Dylan бол рок хөгжмийн ертөнцөд бүхэл бүтэн 50 жилийн турш домог болон яригдсан хүн юм.  Knockin’ on Heaven’s Door нь түүний нэрийн хуудас болсон дуу билээ.


Aerosmith — Dream On

Aerosmith нь өөрсдийн уран бүтээлд хард-рок, хэви-метал, поп хөгжим, глэм, блюз зэрэг элементүүдийг ашиглаж орчин үеийн хөгжмийн олон урсгалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Гоцлол хөгжимчин Стивен Тайлер энэ дууг нэг барьж авч, нэг хаясаар 6 жил ажиллаж байж дуусгажээ. Гэхдээ харамсаад байхгүйгээр олныг шагшруулсан дуу боссон байна.


KISS — I Was Made for Lovin’ You

«I was made for lovin’ you baby, You were made for lovin’ me» — гэх мөрийг рок хөгжмийг ойшоодоггүй хүмүүс ч сонсоо байлгүй дээ. Энэ дуу хамтлагийнхны содон дүр төрхнөөс болж алдаршаагүй юм шүү.


Soundgarden — Black Hole Sun

Гоцлол дуучин Крис Корнелл энэ дууг ердөө15 минутын дотор зохиосон гэдэг. Гэтэл энэ дуу нь тэр зундаа л хит болсон байна.


Depeche Mode — Personal Jesus

Personal Jesus сингл нь онцгой рекламын ачаар алдаршжээ. Энэ рекламан дээр «Таны хувийн Иисус» гэсэн  бичиг гардаг байна.


Foo Fighters — Everlong

Nirvana хамтлагийн хуучин гишүүн Дейв Гролын үүсгэн байгуулсан энэ хамтлаг сэтгэл санааг хөвсөлзүүлэн догдлуулсан олон сайхан дуу гаргасны нэг нь Everlong юм.


Europe — The Final Countdown

Ту-ту-туу-ту ту-ру-ту-ту — Шведийн рок хамтлаг Europe-ийн сүлд дуу болно.The Final Countdown нэрт цомгийн анхны сингл нь хөгжимчдийн амжилтын оргил болж чадсан билээ.


Oasis — Wonderwall

Бас нэг сонгодог рок. Гоцлол дуучин Ноэль Галлахерь Oasis тэмцээний үеэр танилцсан бүсгүйдээ зориулж энэ дууг бичсэн байна.


The White Stripes — Seven Nation Army

Seven Nation Army бол хөл бөмбөгийн шүтэн бишрэгчдийн хүчээр дахин амилсан цөөхөн дуунуудын нэг юм. Ялангуяа хагас акустик гитарчин Жек Уайтын тоглосон танил аялгуу үүнд маш их нөлөөлсөн нь тодорхой.


Radiohead — Creep

Том Йорк 1987 онд хамтлагаа бүрдэхээс өмнө энэ дууг зохиосон гэдэг. Тухайн үедээ хэн ч тоохгүй өнгөрсөн  энэ дуунд нэрт продюсорууд анхаарлаа хандуулснаар алдарших эхлэл нь тавигджээ.


Sex Pistols — God Save the Queen

Энэ дуу бол панк-рокийн сүлд дуу төдийгүй, хуучинсаг ёсыг үзэж чаддаггүй үймээн дэгдээгчдийн бүхэл бүтэн үеийнхний дуу хоолой юм. Пянз гарсны дараахан Sex Pistols хамтлагийн 2 гишүүн, арт-удирдаач, найруулагч нар зэвсэгт халдлагад өртсөн гэдэг. Энэ дуу нь Их Британийн хөгжмийн ертөнцөд шинэчлэл хийж, рок хөгжмийн түүхэнд эргэлт гаргасан билээ.


The Cranberries — Zombie

Террорист бүлэглэлийн зохион байгуулсан дэлбэрэлтэнд өртөж амь насаа алдсан гэм зэмгүй 2 хүүгийн дурсгалд зориулж зохиогдсон Zombie бол The Cranberries хамтлагийн хамгийн алдартай дуу юм.


The Beatles — Let It Be

Энэ жагсаалтанд Битлзийг оруулахгүй өнгөрч яаж болох билээ. Маккартни хамтлагаас гарахын+ өмнөхөн энэ дууны синглийг гаргасан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Даян дэлхийн бүх цаг үеийн шилдэг 25 рок дуу
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

32 Сэтгэгдэл


  • Зочин 2015/11/18
    Линкин Парк хааччихсан юм бэээ наадуулаас чинь хамаагүй илүүшт

    0 0 Хариу бичих
  • otgoo 2015/05/16
    uneheer shan duunuud

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/04
    Ene list iig gargasan hun bid hoer yaag ijil sonirholtoi bn. Sonin yumaa

    0 0 Хариу бичих
  • хараал идсэн лилнана 2015/05/03
    Новш гэж. Юун radiohead вээ??? Хараал идмэр. Бас тэр дуунуждаас илүү сайхан бас новшын сайн хамтлагууд бий шүү дээ. Гарчигаа өөрчилж өөрийн чинь хувьд шилдэг гэж нэрлэвэл ямар уу

    0 2 Хариу бичих
    • Зочин 2015/05/04
      Новш гэж radiohead байлгүй яахав дээ тэнэг мэдлэггүй худлаа загвар хоосон рок гэж чи байна даа

  • ul medeh 2015/05/03
    Pink floyd yagaad bkuu bn. Bas ter linkin park gj bichsen jaal nusaa archij surchaad rock sons. Nirvanag medercheed olon yum yari.

    1 0 Хариу бичих
  • Zochin 2015/05/03
    Pink Floyd , Bee Geez , Smokey алга байна шдэ

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/03
      Za pink floyd ch yahaw. Yuun beegees smokey Odoo aygui bol abba Camerton ntr ghin bn lda

    • Зочин 2015/05/03
      chi yu gj hutsaad bgan be bee geez smokey ch geh shig

  • Зочин 2015/05/02
    Dorjgotov чиний мэдэх рок ердөө л энэ үү. Мэдэхгүй болохоор сураггүй л гэж хэлнэ л дээ.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/16
    te tutuututututut tu turu geed yug helehfeed bgaam bol gej bodood youtubees sonsson jine yostoi l tutu bna daa :3

    0 0 Хариу бичих
  • Dorjgotov 2014/11/09
    Xaxa harin medrel humuusiig huurch baigaam shig l dayn delhiin buh tsag uyiin ch geh shig beatles eagles gunsen rosesoos busad ni l lav ugaasaa suraggui garuud bnashd

    0 0 Хариу бичих
    • erhemee 2014/11/11
      uasa l hiidgee hiisen hamtlaguud bn beatlesees tsaashaagaa medehgui ym baij yun ch ih ym hutsdiin haha yvj zohioliin duugaa shaa pisda mini

  • Зочин 2014/11/09
    Toglood baigamu Linkin park, Drowning pool, Three days grace geed shildeg hamtlaguud baihgui baishd. Cranberries,Nirvana ntr geed gutalii ni ch doloohoorgui yumnuud bas shildeg 25 gechjee chaavaasdaa

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/03
      Chi yuuu yriad bgan be Eruuluu Yun linkinpark we Youtubes heden hun uzseneer n dugnedimu chi duug

    • Зочин 2014/11/09
      Yadaj 100 dotor gechihgui delhiin shildeg 25geed baihdaa yahavdee shit

  • Ain 2014/08/23
    Journey, JImmy Hendrix nar haachchihsan yum boloo...

    0 0 Хариу бичих
  • otgontamir 2014/07/28
    delhiin buh tsag uyiin shildeg 10 duug oruulj ogooch

    0 0 Хариу бичих
  • Wonder 2014/07/06
    Гайхалтай мэдээлэл өгсөн та нарт баярлалаа.... :)

    1 0 Хариу бичих
  • tseegiii 2014/07/05
    bayarlalaa goy duunuud bna amjilt husey :))

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/05
    We love rock!!!!!!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/04
    goyo duunuud bn. bayarlalaa. tataj avmaar bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/04
    stairway to heawen yagaad bhgui bna hehe.

    0 0 Хариу бичих
    • cska 2014/07/05
      stairway to heawen-g buh tsah ue-n hamgiin sildeg duu gej uzdeg bulgoo.. neg yosondoo margashgui sihldeg duu uchir oroogui bh

  • Зочин 2014/07/04
    Sunday Bloody Sunday sonsood sonsood uidahgui yum aa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/03
    The Cranberries — Zombie

    0 0 Хариу бичих
  • tseegii 2014/07/03
    bayarlalaa zunduu goy duunuud bnaa :))

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/03
    26-д н sweet child o mine :-)

    1 0 Хариу бичих
  • Dashka 2014/07/03
    Төгс! Гайхалтай

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/02
    Дараагийн удаа Nu-Metal дуунуудын ийм жягсаалт гаргаач

    0 0 Хариу бичих
  • tintin 2014/07/02
    she's gone yagaad bhgui bgaan

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/07/02
      Заавал байх алба байхгүй иймэрхүү жагсаалт бүх хүний таалалд нийцэж гарна гэж байхгүй


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох