МЭДЭЭ НЭМЭХ  

Байх ёсгүй аймшигтай технологиуд

  • 12,767 уншсан
  • 0
  • 2015/09/08

Шинжлэх ухаан, техникийн дэвшил хүн төрөлхтөнд асар их ашиг тусыг авчирдаг нь мэдээж. Гэвч эргээд бидний мөхөл сүйрлийн шалтгаан болох аюул ч бас бий. Дараах технологиуд манай Дэлхий дээр огт байж боломгүй гэдэгтэй та бүхэн ч санал нийлэх байх.

Цэрэг дайны зориулалттай нанотехнологи

Энэ бол Дэлхий дээрх бидний ноёрхлыг хамгийн хурднаар дуусгаж чадах зүйл юм. Аль нэгэн нигилист засаглал, эсвэл төрийн бус байгууллага, бүр хувь хүн ч гэсэн өөрийгөө нөхөн сэргээх чадвартай бичил машиныг бүтээх бүрэн боломжтой бөгөөд энэ нь манай гарагийн бүх нөөц баялгийг хоромхон зуурын дотор устгаж, хэрэгцээгүй хоёрдогч бүтээгдэхүүн, хог хаягдал л үлдээх магадлалтай гэнэ. Нанотехнологийн онолчид «саарал тоос», «саарал замаг», «саарал хаг», «алуурчин биомасс»-ын талаар ихээхэн ярих болжээ. «Саарал тоос» нь нарны гэрлийг бүрэн хааж, харанхуйлах, «саарал замаг» нь далай тэнгисийн эко системийг, «саарал хаг» нь дэлхий дээрх хэрэгцээт нөөц баялгийг бүр мөсөн устгаж, харин «алуурчин биомасс» бүхий л амьд биетүүдийг хөнөөх аж. Дэлхий дээрх амьдрал ердөө 20 сарын дотор үгүй болох боломжтой гэнэ. Иймээс цэрэг дайны зориулалттай нанотехнологийг олон нийтийн өндөр хяналтанд байлгах шаардлага улам бүр хурц тавигдсаар байна.


Уураг тархийг удирдах төхөөрөмж

Биднийг огт мэдээгүй байхад оюун санааг маань өөрчилж орхидог машин гарч болох юм. Нэг л өдөр тархиндаа чиптэй бидний ухамсрыг интернетээр удирдах болбол яана! Энэ талаар эхний оролдлого хийгдчихсэн байгаа нь бүр ч аймшигтай. Мөн « Хуягт сүнс » аниме киног үзээрэй. Энэ кинонд хиймэл оюун ухаан хүмүүсийн тархинд нэвтэрч тэдний дурсамж, бодол санааг хүссэнээрээ өөрчилж байдаг. Аль нэгэн дарангуйлагчийн засгийн газар, эсвэл гэмт бүлэглэлийнхэн ийм технологийг гартаа оруулбал юу болохыг төсөөлөөд үзэгтүн!


Хүн хөнөөх программтай роботууд

Манай жагсаалтанд байгаа технологиудаас өнөө үед хамгийн ойрхон байгаа нь алуурчин роботууд билээ. Одоо үед робот-танк, робот-онгоц, робот-шумбагч завь, бүр робот-цэргүүд ч хийгдэж байгаа. Үхэд таригч алуурчин роботуудад оюун ухаан ч, хүний удирдлага тусламж ч огт хэрэггүй. Тэд өөрөө байгаа олж, өөртөө тушаал өгч устгах ажиллагааг эхлэх программтай. Явцын дунд дайснаа төдийгүй өөрийн талын цэргүүдийг, эсвэл энгийн иргэдийг ч устгаж болох эрсдэл өндөр ... Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Байх ёсгүй аймшигтай технологиуд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох