МЭДЭЭ НЭМЭХ  

“5 дахь цэг”-ийн тухай сонирхолтой баримтууд

  • 6,806 уншсан
  • 0
  • 2015/09/14

Эмэгтэйчүүдийн биеийн яг энэ хэсэг эрчүүдийн анхаарлыг ихээр татаж, нүдийг нь баясгадаг байна.

Хүний бие дэх хамгийн том булчин бол gluteus maximus буюу өгзөгний булчин юм. Энэ нь биеийг цэх байлгаж, хурдан гүйх, харайхад тусалдаг.


Лийрэн хэлбэрт буюу элсэн цаг хэлбэрийн өгзөгтэй хүүхнүүд (өгзөг томтой) шувтан, хавтгай өгзөгтэй хүүхнүүдээс ухаалаг байдаг гэнэ.


Махлаг хонготой эмэгтэйгээс төрсөн хүүхэд ч ухаантай байдаг аж. Уураг тархины хөгжилд өндөр ач холбогдолтой омега-3 гэх тосны хүчил эмэгтэй хүний өгзөг, бэлхүүсэнд агуулагддаг. Жирэмслэлтийн үед энэ нөөц их байх тусам ургийн уураг тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг гэнэ.



Махлаг өгзөг нь чихрийн шижин болон зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг.


Гэдэсний орчимд биш, өгзөг хонгонд байх өөхлөг эд нь эдгээр өвчнөөс хамгаалдаг дааврыг ялгаруулдаг байна.


Гоо сайхны хагалгаанууд дотроос өгзөг томруулах мэс засал давтамжаараа 11-р байранд ордог гэнэ. Жил бүр 320 000 эмэгтэй ийм хагалгаа хийлгэдэг аж.



Алдарт дуучин Женнифер Лопес “5 дахь цэг”-ээ 1 тэрбум доллараар даатгуулсан гэдэг яриа байдаг ч жүжигчин бүсгүй үүнийг үгүйсгэдэг аж.


Эмэгтэй хүн махлаг өгзөгнийхөө ачаар эрэгтэйчүүдээс урт насалдаг гэнэ. 2012 онд Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзвэл өгзгөнд хуримтлагдсан өөхөн эс нь олон төрлийн өвчнөөс хамгаалдаг лептин, адипонектин зэрэг бодисыг ялгаруулдаг ажээ.


Эмэгтэй хүн “5 дахь цэг”-ийнхээ талаар магтаал сонсоход илүү дуртай байдаг гэнэ. Магтаалд дуртай өөр хоёр эрхтэн байдаг нь нүд, хөх хоёр ажээ.



Микел Руффинелли дэлхийн хамгийн том өгзөгтэй эмэгтэй юм байна.


Хүмүүс эрт цагаас эхлэн өгзгөө нүцгэлэн харуулах болжээ. Энэ нь МЭ 1-р зуунд Ромд үүссэн доромжилсон дохио юм байна.


Эмэгтэй хүний өгзөгний хэмжээнээс илүү хэлбэр нь эрчүүдийн анхаарлыг татдаг гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“5 дахь цэг”-ийн тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох