МЭДЭЭ НЭМЭХ  

2,000 гаруй айл өрхтэй тосгон 3000 интернэт дэлгүүртэй

  • 2,598 уншсан
  • 0
  • 2015/10/19

2015 оны 6 дугаар сард ажлаар Австралийн Брисбэйн хотод 1 сар болсон юм. Хамт ажиллаж байсан Англи залуугийн гэрт зочлохоор болж галт тэргэнд суугаад Алтан эргийг зорив.

Оршлын оронд түүх өгүүлэх нь

2015 оны 6 дугаар сард ажлаар Австралийн Брисбэйн хотод 1 сар болсон юм. Хамт ажиллаж байсан  Англи залуугийн гэрт зочлохоор болж галт тэргэнд суугаад Алтан эргийг зорив. Цаг гаруй яваад буух буудал дээрээ ирлээ. Мань эр тосч байв. Машинд нь суугаад гэрийнх нь зүг хөдлөхөд замдаа шатахуун түгээх станц дээр зогсон энд шатахуун яаж авдгийг үзүүлье, Монголоос өөр гэж байна.

Бид Shell-ийн шатахуун түгээх станц дээр зогсоод, мань хүн машинаасаа буун өөрөө шатахуунаа хийгээд цаашаагаа дэлгүүр бүхий оффис руу нь явж орон төлбөрөө төлөөд гарч ирээд “Toll” машин руу заагаад “Shell” хүртэл шатахуунаа өөрсдөө зөөхөө больсон гээд инээн бид хоёр машиндаа суун цааш хөдлөв. Хөдлөхдөө хэрвээ төлбөрөө дотогш орж төлөлгүй машиндаа суугаад явбал яах вэ? гэж асуухад, түрүүний дээр байсан камерын бичлэгт үлдэх тул хулгайн гэмт хэрэг хийсэнд тооцож цагдаа баривчилна гэв.

Дахин нэг түүх

Үүнээс яг нэг жилийн өмнө МҮХАҮТ-аас зохион байгуулсан Интернэт худалдаа, ложистикийн сургалт судалгааны ажлаар Хятдад зочлох хувь тохиосон юм. Уг аяллаар Хятадын Жень Янг хэмээх хотод очсон ба интернэт худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг Жун Пу хэмээх тосгонд очив. Уг тосгонд 2000 айл өрх байдаг ба эдгээр айлууд нийт 3000 гаруй интернэт худалдааны дэлгүүртэй гэж байлаа. Уг тосгонтой танилцаж явах зуур интернэт дэлгүүртэй, үйлдвэрлэл эрхэлдэг гэх нэг өвгөн биднийг дагаж яван танилцуулж байсан юм. Түүнтэй танилцан 2 төрлийн цамц хийдэг бяцхан үйлдвэр рүү нь оров. Үйлдвэрлэсэн бүх цамцаа интернэт дэлгүүрээр зардаг түүнийг хараад атаархах, өөрийгөө голох мэдрэмж төрж билээ.

Үүнээс гадна тэндхийн нэг дэлгүүр рүү орсон ба тэнд өмд 30 юаниар зарж байсан боловч Бээжинд уг өмд 210 юаний үнэтэй гэж байв. 

Хятадын Жень Янг хотын “Жун Пу” тосгоны интернэт худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч өвгөн өөрийн туршлагаа хуваалцаж  байгаа нь

Өгүүлэх нь,

Дээрх хоёр түүхийг товчхон дурдсан шалтгаан нь,

  1. Дэлхий ертөнцөд бизнес моделиуд маш их өөрчлөгдсөн болохыг Shell тээврээ ложистикийн компаниар хийлгэж буйгаас харж болно.
  2. Шатахүүн түгээх станц гэдэг шатахуун авахаас илүү дэлгүүр болсон ба уг дэлгүүрийн борлуулж буй нэг бараа бүтээгдэхүүн нь шатахуун юм.
  3. Шатахуунаа авчихаад төлбөрөө төлөхгүй бол камерын хяналтын системээр илрүүлэн цагдаа баривчлах ба хулгайн гэмт хэрэгт тооцож буй нь төр бизнесийн хамтын ажиллагааны маш сонирхолтой хэлбэр.
  4. Хятад дахь аялал надад маш их зүйл өгч чадсан ба интернэт худалдаа гэдэг веб сайт дээр бараагаа тавиад зарах төдий зүйл биш юм.
  5. Үйлдвэрлэгч, тээвэрлэгч, сургалтын төв, төрийн дэмжлэг, интернэт худалдаа хийхийг зоригжуулах механизм гээд асар том бүтэц бий гээд дурдвал асар их зүйлс бидний өнөөдрийн ярьж буй интернэт худалдааны цаана нуугдаж байна.

Интернэт худалдааг мөсөн уултай зүйрлэж хэлбэл бараа үйлдвэрлэх, интернэт дэлгүүртэй байх, барааныхаа зургийг интернэтэд байршуулах, картаараа төлбөр хийн бараа захиалах, хаягаар нь хүргэж өгөх зэрэг бол мөсөн уулын ердөө л оройн хэсэг нь юм.

Үргэлжлэлийг 10 сарын 23-нд болох “Интернэт Худалдааны Анхдугаар Конференци”–оос…  

Бүртгэл:  www.eCommerceUB.com  

Х. Цолмон

2,000 гаруй айл өрхтэй тосгон 3000 интернэт дэлгүүртэй
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
2,000 гаруй айл өрхтэй тосгон 3000 интернэт дэлгүүртэй
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох