МЭДЭЭ НЭМЭХ  

Роксолана- Османы эзэнт гүрний цэцэг

  • 3,562 уншсан
  • 3
  • 2015/09/14

Султан хаан Сулейманы гэргий, II Селимийн эх Роксолана бол тухайн цаг үеийнхээ суут эмэгтэйчүүдийн нэг байсан юм. Эгэл боол бүсгүйгээс султаны гэргий болтол урт замыг туулахдаа тэрээр Османы эзэнт гүрэн, түүний хөрш орнуудын улс төрийн бодлогод ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг.

Роксоланагийн султаны гаремд ирэхээс өмнөх амьдрал нь тун ч тодорхойгүй. 1502-1505 оны үед төрсөн нь магадлалтай. Түүнийг славян гаралтай ламын охин Анастасия Лисовская гэгч байсан гэж хэлэлцдэг. Ямар ч байсан Крымын татаруудад олзлогдсон бүсгүйг нааш цааш нь хэдэнтээ дамжуулан худалдсаны эцэст 15 настайд нь султанд бэлэглэжээ.

Роксолана эзний таалалд нийцэхийн тулд хичээнгүйлэн суралцаж байснаар удалгүй султан түүнийг бусад эмэгтэйчүүдээс онцгойлон таалах болжээ. Сайхан инээмсэглэдэг байсан тул Хюррем нэр хайрласан нь “хөгжилтэй” гэсэн утгатай аж. Энэ нь султаны татвар эм Махидевраны хилэнг хөдөлгөж, тэрээр өрсөлдөгчөө зайлуулахыг оролдох болов. Тэр тусмаа 1521 онд султаны хоёр ч хүү салхин цэцэг өвчнөөр үхэж, Махидевраны хүү Мустафа цорын ганц угсаа залгамжлагч болон үлджээ.

Гэвч Хюррем яг энэ шалтгааны улмаас валид (халиф) Хафсын дэмжлэгийг авах болсон нь санаанд оромгүй хэрэг байв. Эзэнт гүрэнд хан хөвгүүд хэрэгтэй байсан бөгөөд шинэ татвар тэднийг төрүүлж чадах байлаа. Харин султаны эх уламжлалт ёс заншлыг хатуу баримтлагч байсан бол эрх дураараа, биеэ тоосон Хюррем дэг журмыг байнга зөрчдөг байв.

Султаны таалал маш хурдан өөрчлөгддөг байснаас татвар эмс нь түүнд нэгээс илүү хүүхэд төрүүлж өгсөн түүх нэн ховор, харин Хюррем султаныг насан туршид нь уяж, 6 хүүхэд төрүүлж чадсан юм. Тэд бие биедээ маш хайртай байлаа. Сулейман аян дайнд явж байхдаа ч хайрт эхнэртэйгээ захидлаар харилцдаг байсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Аажмаар Хюррем түүний гол зөвлөх нь болсон байна.

Валид нас барсны дараа Хюрремийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрөв. Султан түүнийг анхны албан ёсны эхнэрээ болгож, “хасеки” цол хайрласан нь султаны дараа хоёр дахь хүн гэсэн утгатай байв. Боол асан эмэгтэй султаны үнэнч туслагч болж төрийн хэргийг шийдэхэд оролцох болов. Хюррем харь орны элч төлөөлөгчдийг хүлээн авч, бусад улс орны тэргүүн, тэдний эхнэрүүдтэй захидлаар харилцаж, буяны сан байгуулж, сүм хийдийн болон олон нийтийн зориулалттай барилга байгууламж босгох ажлыг удирдаж, ивээн тэтгэх болжээ.

Хүүхдүүд нь өсөж, муж нутгуудаа захирахаар одоцгоосон ч, Хюррем уламжлал ёсоор тэдэнтэй хамт явсангүй, ордондоо Сулеймантай цуг үлджээ. Харин үе үе хүүхдүүдээ эргэж тойрдог байлаа.

Ийм амжилтанд хүрэхийн тулд Хюррем төрөл бүрийн нууц явуулгыг овжин хийсээр хүчтэй, туршлагатай болсон нь маргаангүй үнэн юм. Зөвхөн султаны өмнө л зөөлөн, эелдэг тэрээр дайсан этгээд, өрсөлдөгч эмэгтэйчүүдийг цааш харуулахаас буцдаггүй байлаа. Ибрагим-паш, хунтайж Мустафа нарт эх орноосоо урвасан ял тулгаж цаазлан хороосон нь өөрийн хүүхдэд хаан ширээг авч өгөх гэсэн Хюрремын нэг явуулга байснаас зайлахгүй.

Хасеки Хюррем 1558 онд өөд болжээ. Уй гашууд автсан Сулейман насан эцэслэтэл түүнийг өөр нэгнээр орлуулахыг бодоогүй гэдэг.

Роксоланагийн тухай тоолж баршгүй олон дуу шүлэг, ном зохиол байдаг бөгөөд Украйны «Роксолана» теле цуврал, Туркийн «Хюррем Султан», «Аугаа зуун» теле цувралууд зэрэг бүтээлүүдийг манай үзэгчид сайн мэднэ. Түүнчлэн алдарт Йозеф Гайдн «63-р симфони» бүтээлээ Роксоланад зориулжээ. Мөн Оросын «Роксолана» дуурь, Туркийн «Хюррем Султан» бүжгэн жүжиг нь дэлхий даяар алдаршсан байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Роксолана- Османы эзэнт гүрний цэцэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Ganaa 2016/05/27
    Royal HD der odoo daihad garch bgaa shdee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/14
    Estoi goe kino shu augaa zuuniig dahiad uzeh ymsan manaihan chingis haaniiha amidral ur huuhdiinh n tuhai iim sn kino hiij chadadguin bhda

    4 0 Хариу бичих
  • гггг 2015/09/14
    Агуу зуун дээр ч гүэ мөн гоё харуулсан байгаа шүү

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох