МЭДЭЭ НЭМЭХ  

100 жилийн дараа Дэлхий дээр ямар хүмүүс амьдрах вэ?

  • 6,500 уншсан
  • 6
  • 2015/09/15

Дэлхийн олон орны хүн амын угсаатны бүтэц эрс өөрчлөгдөж буй эрин үед бид амьдарч байна. Энэ нь тухайн бүс нутгийн дотоод өөрчлөлт болон Дэлхий дээр ажиглагдаж буй олныг хамарсан шилжих хөдөлгөөнтэй холбоотой юм. Улмаар олон янзын үндэстэн, угсаатан цус холилдох  үзэгдэл ч ихээр гарч байна. Тэгвэл 100 жилийн дараа Дэлхий дээр ямар хүмүүс амьдрах вэ?

Өнөө үеийг “Их нүүдлийн үе” гэж нэрлэж болмоор. Хэдэн зуун сая хүмүүс сайн сайхан амьдралыг хайж эх нутгаасаа гарч байна. НҮБ-ын 2013 оны илтгэлд: “Дэлхийн хүн амын 3,2% буюу 232 сая хүн цагаачлан амьдарч байна” гэж дурдагджээ. АНУ-д хамгийн олон тооны цагаач иргэд: 45 сая хүн амьдарч байна. Дараа нь Орос улсад 11 сая хүн, Герман 9 сая цагаач иргэдтэйгээр 3-р байранд жагсжээ. Энэ үзэгдэл зөвхөн барууны орнуудын онцлог биш болоод байна. Саудын Арабт гэхэд л хүн амын 30-аас илүү хувь нь цагаач иргэд байгаа гэнэ. Хамгийн олон цагаач иргэдтэй 5 орны тоонд Арабын Нэгдсэн Эмират бас багтаад байна. Эмират өөрөө 8,5 сая иргэнтэй атал цагаачлагчдын тоо хэдийнээ мөн 8 саяд хүрч очоод байгаа гэнэ.

Дээрх тоо баримтанд жуулчид, мэргэжил дээшлүүлэгчид, оюутнуудыг хамруулаагүй юм. Ямар ч байсан жилээс жилд улам л олон тооны иргэд Эх орноо орхин гарах хандлага ажиглагдаж байна. Энэ зууны дунд үед гэхэд цагаач иргэдийн тоо 400 сая болон нэмэгдэж магадгүй болоод байна.


21-р зууны “Их нүүдлийн” гол шалтгаан нь юу вэ?

«Шинэ зуун» гэсэн ойлголт манай гарагийн хүн амын дөнгөж долооны нэг хувийг л хамарч, үлдсэн ихэнх улс орнууд хөгжлийн хамаагүй доогуур түвшинд үлдэж байгаад л хамаг учир оршино. Орчин үеийн харилцаа холбооны ачаар хоцрогдсон, дорой буурай хөгжилтэй бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа хүн ам дэлхийн бусад орон руу шилжин нүүдэллэх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, цагаачлал нь удаан хугацаагаар үргэлжлэх чиг хандлагатай болж байгаа бөгөөд үүнээс үүдэн гарах үр дагавар ч анхаарал татахаар болж байгаа юм.

Цагаачлал хичнээн өндөр түвшинд байлаа ч, аль нэгэн орны хүн амын бүтэц бүрэлдэхүүнд тэгтлээ айхтар нөлөөлөөд байдаггүй. Орчин үеийн өндөр хөгжилт орнуудад ажиглагдаж байгаа нэгэн гол асуудлыг эс тооцвол тэр шүү! Энэ асуудал нь тэдгээр оронд төрөлт улам бүр багасаж байгаа явдал юм. Хүн амын хэвийн өсөлтийг хангах дундаж коэффициент нь нэг эмэгтэйд 2,1 хүүхэд гэж байдаг. Гэтэл 2015 онд Германд энэ үзүүлэлт 1,4 болсон нь төрөлт хэт доогуур түвшинд байдаг Японыг хүртэл ардаа орхиж 1-р байранд жагсжээ. Ийм нөхцөл байдалд цагаач иргэд аажмаар уугуул иргэдийг “орлох” аюултай.

Барууны орнуудын шашингүй үзэл, “ёс суртахууны хямрал” нь төрөлт буурахад нөлөөлсөн гэж зарим хүмүүс итгэдэг. Гэтэл шүтлэг ихтэй Италид төрөлтийн түвшин нь огт шүтлэггүйгээрээ алдартай Шведээс доогуур байна. Мусульманы Иранд төрөлт хамгийн өндөр түвшинд байдаг ч нэг эмэгтэйд 1,9 хүүхэд гэсэн үзүүлэлт байдаг аж. Хэдхэн арван жилийн өмнө нэг эмэгтэй 10 хүртэл тооны хүүхэд төрүүлэх нь хэвийн үзэгдэл болж байсан Ази, Латин Америкийн олон оронд ч гэсэн өнөөдөр байдал дээрхээс сайнгүй байна.

Төрөлт бага байдгийн шалтгаан нь огт өөр зүйлээс, тухайлбал, улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалдаг ажээ. Аж үйлдвэрлэлийн болон түүний дараах үеийн эдийн засагтай орнуудад төрөлт харьцангуй бага байдаг. АА-д “шинэ хүч” хэрэггүй, хүн зөвхөн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөхөд хангалттай. Хөгжингүй орнууд дахь өндөр тэтгэвэр нь үр удам төрүүлэх хэрэгцээ, шаардлагыг бас л үгүйсгэдэг байна. Эдийн засгийн чадавхи сайтай баян орнуудын иргэд олноороо үр хүүхэдгүй байхад ядуу буурай орнуудад эсрэг хандлага ажиглагдаж байдаг парадоксийг дээрх онолоор тайлбарлаж болох юм.

Ингээд үзвэл логикийн хувьд хөгжингүй орнуудын хүн ам цөөрч, буурай орнуудынх нэмэгдэх нь байна. Франц зэрэг орнуудын төрөлтийн коэффициент хэвийн 2,1 байдгийг үгүйсгэхгүй. Гэвч энэ үзүүлэлт нь энэ оронд амьдардаг, төрөлтийн өндөр түвшингээ хадгалан үлдсэн үндэстний цөөнхийн хүч юм. Ерөнхийдөө Ази, Африкт төрөлтийн коэффициент хэвийн байгаа гэж үздэг. Иймээс 2050 он гэхэд манай гарагийн оршин суугчдын 80% нь Ази, Африк гаралтай хүн амаас бүрдэх болно гэсэн таамаглал байна. Энэ нь дэлхий даяар асар их бүтцийн өөрчлөлт явагдана гэсэн үг. Эдийн засаг, соёлын төв нь Өрнөөс Дорно зүгт шилжинэ. «Тоглоомын дүрмийг» Азийнхан тогтооно. Зууны дунд үе гэхэд Ертөнцийн энэ хэсэг хүн ам хамгийн шигүү суурьшсан (5.3 тэрбум хүн амтай) тив болно.

Африкийн орнууд, ялангуяа Нигери, Эфиоп, Ардчилсан Конго улсууд хүн ам зүйн (үүгээр ч зогсохгүй) асар их нөөцтэй болно. Жишээ нь, Нигери улс зууны сүүлчээр 439 сая хүн амтай болж дэлхийн биш юмаа гэхэд бүс нутгийн томхон төв болох магадлалтай. 

НҮБ-ын хүн ам зүйн хэлтсийн мэргэжилтнүүдийн судалгаанаас үзвэл энэ зууны дундуур Дэлхийн хүн ам 9,7 тэрбум, зууны эцсээр 11,2 тэрбумд хүрэх аж. Дэлхийн хүн амын өсөлтийг Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнууд хангах бололтой. Зууны эцэст Хар тивийн хүн ам 3,4-5,6 тэрбумд хүрэх аж. Африкийн орнуудад төрөлт бас л багасаж байгаа ч энэ процесс маш удаашралтай явагдаж байна. Учир нь, эдгээр оронд амьдралын хоцрогдсон, уламжлалт хэв шинж давамгайлсаар байгаа юм. Үр хүүхдээ сургах, боловсролтой болгох гэж их мөнгө зардаггүй, хүүхдүүд ажил хийх боломжтой учир эцэг эхдээ төвөг удах бус харин ч нэмэр болдог, бас заншил ёсоор настай эцэг эхээ харж хандаж байх ёстой аж.

Бас нэг цочирдуулсан зүйл байгаа нь зууны сүүл гэхэд зарим улс үндсэндээ мөхөж дуусах (уугуул үндэстний хувьд) аюулд ойрхон байгаа аж. Энд төрөлт туйлын бага мөртлөө нас баралтын түвшин  өндөр байдаг улсууд хамаарагдана.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
100 жилийн дараа Дэлхий дээр ямар хүмүүс амьдрах вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/12/06
    shan sanagdahgui bna

    0 0 Хариу бичих
  • Bas 2015/11/07
    Nohoi shig olon huuhder yahav gser bgad mongol hugjihgui bgam hum am tsuutei uchras

    0 0 Хариу бичих
  • bi 2015/09/25
    er ni engiin amidralaas harahad yduu amidraltai humuus olon huuhedtei bdag ym shig haragddag, tejeej chadahgui hevtej nohoi shig olon ym tsuvuulaal hend heregtein bol doo, esvel huuhed gargahaas oor ajilgui archaagui zalhuu bolhooro yduu bdag biz.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/15
    delhiid yahaaraa hamgiin muuhai haruud hujaa nar ih baidag bainaa. hamgiin saihan humuus tsoohon yum

    5 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/15
      naad amerkuud chini turult ih baival baigali l ulam bur suirne undur hugjiltei oronii hun am buurna harin africuud hendch gem horgui baigaldaach eeltei busdadaach eeltei baishd erguu lalar mini

  • Зочин 2015/09/15
    Мал хэт олшроод ирэхээр дээрээс зуд гэдэг зохицуулалт хийгээд хэвийн хэмжээнд нь оруулдаг шиг,өндөр хөгжилтэй нийгмийн баялгийн ихэнхийг хэрэглэдэг өөрөөр хэлбэл устгадаг улс үндэстний төрөлтийг хязгаарлаад байгаа нь тэр. Улс нь хичнээн өндөр хөгжилтэй байгаад хүмүүс нь физиологийн шаардлагаар авах ёстой хоол тэжээлээ хоёр, гурав нугал шингээнэ гэж байхгүй, харин эрүүл ахуй шаардлага, стандарт гэсэн шалтгаанаар их хэмжээний хүнсний болон хэрэглээний бүтээгдэхүүнийг хаяж устгаж байгаа.

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох