МЭДЭЭ НЭМЭХ  

Камеруны “хөх индүүдэх” аймшигт уламжлал

  • 22,854 уншсан
  • 19
  • 2015/09/16

Камерунд залуу охидын дөнгөж ургаж эхэлж буй хөхийг улайсгаж халаасан зүйлс ашиглан хүчээр дарж хавтгайлдаг “хөх индүүдэх” гэгч аймшигт ёсон байдаг. Охидын хөх томрох нь тэдний бэлгийн бойжилтыг хурдасгадаг, эрт боловсорсон охид эрчүүдийн харааг татах аюултай гэж камерунчууд итгэдэг байна. Цаашилбал охид хичээл сургуулиа хаяж, жирэмслэх...гэх мэтээр эцэг эхчүүд ургуулан бодож айцгаадаг гэнэ. Ингэснээр Камеруны 10 охин бүрийн нэг нь энэ тамлалд өртдөг аж. Охидыг 8 хүрмэгц энэ зовуурьт ажиллагаа эхэлнэ. Бие сэтгэлийн шаналлыг ярихаа байя гэхэд хүүхдээ хөхөөрөө тэжээх боломжгүй болохоос эхлээд өндгөвчний киста, хөхний хорт хавдар хүртэлх олон асуудал эндэхийн эмэгтэйчүүдийг хүлээж байдаг.

 

Жаннетт, 28 настай

Намайг 10 настай байхад эмээ хөх чинь ургаж байна гээд галын хажууд хулсан дээр хэвтүүлж байгаад шатам халуун модон хусуураар хөхийг маань чанга гэгч дарж индүүддэг байсан. Хэн нэгэн хөхөнд маань хүрэхээс би одоо ч гэсэн айдаг.

Хөхний булчирхайг халуун зүйлээр дарж индүүдсэнээр арьсан доорх өөхлөг эдийг хайлуулна гэдэг бол солиотой хүний л хийх зүйл юм. Үүний тулд модон хусуур, саваа, халбага, чулуу хүртэл хэрэглэнэ. Голдуу ээж болон эмээ нар хийдэг байж.


Кэрол Н, 28 настай

“Битгий орлиод бай, чиний л тусын тулд ингэж байна” гэж намайг загнадаг байсан. Хүүхдүүд маань намайг жижиг хөхтэй гээд л гайхдаг юм. Би тэдэнд юу гэж хэлэхээ мэддэггүй. Би ирээдүйн ерөнхийлөгчийг хөхөөрөө хооллохыг хүсдэг байсан юм шүү.


Кэрол Б, 28 настай

Хөх маань ургаж эхлэхэд аав ээж, хөршүүд, ээжийн найзууд бүр омгийн ахлагч хүртэл бүгд л энэ талаар ярьж эхлэх нь надад их ичгэвтэр байлаа. Гэтэл ээж маань “чи удахгүй эрчүүдийн анхаарлыг татаад эхлэх нь. Эрчүүд гэдэг бол жирэмслэлт гэсэн үг. Наад хөхийг чинь үгүй хийх хэрэгтэй” гэж хэлсэн. Ингээд орой бүр улайсгасан халуун чулуугаар хөхийг маань дарж индүүдэх болсон. Хөх бол эмэгтэй хүний чимэг шүү дээ. Гэтэл минийхийг хар.


Дориан, 19 настай

Намайг 8 настай байхад ээж “ Цамцаа тайл. Хөх чинь ургаад эхэлчихсэн үү? Чиний насны охидод хөх ургаад ирэхээр эрчүүд анхаарлаа хандуулаад эхэлдэг юм. Ингэж болохгүй” гэсэн. Үүнээс хойш өдөр бүр, заримдаа өдөрт 3 удаа халуун хусуураар хөхийг маань индүүдэх болсон. Гэвч хөх маань ургаад л байлаа. Дараа нь чулуу хэрэглэх болсон. Энэ бол жинхэнэ тамлал байлаа. Нийгмийн ажилтнууд намайг хамгаалах гэсэн боловч чадаагүй. Эцэст нь би гэрээсээ зугтаж эгч дээрээ очсон Одоо хүртэл би ээжийгээ уучилж чадаагүй. Надад өөрийгөө толинд харах ч хэцүү байдаг.


Кэти, 27 настай

Намайг 9 настай байхад гэрийнхэн хөхийг маань индүүдэх хэрэгтэй гэж үзсэн. Хожим би хүүхдээ төрүүлээд хөхүүлэх гэсэн чинь сүү биш, хачин хар өнгөтэй шингэн гарсан. Энэ бүгдийг эргэн дурсах их хэцүү байдаг. Би бүгдийг хаяад эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхээр шийдсэн.


Синди, 14 настай

Өглөө бүр хичээлдээ явахын өмнө ээж энэ тэнэг боолтыг зүүсэн эсэхийг заавал шалгадаг. Бараг 2 жил болж байна. Би том болоод өмгөөлөгч юмуу, хөгжимчин болно. Энэ боолтоор чанга даруулаад байвал үргэлжлүүлэн сурах боломжтой гэж надад хэлцгээсэн.


Хөх даруулах уян боолт


Мануэла, 9 настай

Энэ чанга боолтоос болоод амьсгал авахад ч хэцүү байдаг. Бас хөлс их гарах юм. Би үүнийг бараг жил зүүж байна. Ээж яагаад ингээд байгааг би ойлгохгүй байна.


Хөх элдэх чулуу


Хөх элддэг оточ эмэгтэй

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Камеруны “хөх индүүдэх” аймшигт уламжлал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

19 Сэтгэгдэл


  • ttoo 2015/10/28
    Huniig yaj ingej tamlan zovooj bn tegeed bur turuulsen eej n shuu dee setgetsiin gajigtail humuus yum bn

    1 0 Хариу бичих
  • uii 2015/10/27
    Dongoj urgaj bga hoh mash hunduur ihte bdg yaj ingdg bnaa aimr ym be

    1 0 Хариу бичих
  • Gantumur Bayar-Ulzii 2015/10/27
    Hoorhiidoo Emegtei huniig ulandaa gishgsen uls oron mash olon baidag tednii neg jishee ni ene uls bn

    1 0 Хариу бичих
  • Оооо 2015/10/27
    Оточоо хатдаа. Балай гаж харагдаж байнадаг

    1 0 Хариу бичих
  • zochin 2015/10/27
    teneg yum aa

    0 0 Хариу бичих
  • lol 2015/10/27
    ene neg talaasaa induudej bgaa eej emeegiin buruu bish l de. emee eej ni huchirhiileld urtuj bsan bolood hamgaalj bgaa bdal ni bh. seteghuid ni suusan bna

    1 0 Хариу бичих
  • zochin 2015/09/26
    setgetsiin uurchilulttei humuus bn.MGL-iin mash tom setgetsiin emgegtei negen ni gaihaltai kkk gej bichij aimshigtai uymaa,Komputer suugaad uym bichij chaddag geheer bur ch osoltoi humuus bgaadaa,harhad eruul hun shig..

    4 0 Хариу бичих
  • лллл 2015/09/21
    Гайхалтай кккк

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/27
      Chi ymar t1 pizda ve

  • zzz 2015/09/17
    jiremsnees hamgaaldag em tan uguuch ee naaduuldaa. Soyoloos hotsrogdood bna sh dee.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/26
      NUB ch ymu DEMB-ees yadaj belgevch taraagaisai daa.

  • Зочин 2015/09/17
    Манайд халуун усаар хүн шалзалдаг бөө байгаад байхад африкт хөх индүүддэг хүн яагаад байж болохгүй гэж.

    7 2 Хариу бичих
    • Зочин 2015/09/26
      NUB ch ymu DEMB-ees yadaj belgevch taraagaisai daa.

  • Зочин 2015/09/17
    Hvn bish

    0 0 Хариу бичих
  • erka 2015/09/16
    Huh induuddeg otoch baigaad baihdaa yahav yaragchan gehgui yu

    5 1 Хариу бичих
  • ганаа 2015/09/16
    ямар мэдрэл гарууд вэ хүнийг амьдаар нь алчих юм байна даа тэнэг гэхэд хэлэх үг алга

    2 0 Хариу бичих
  • Zoloo 2015/09/16
    Ene ugeer l galzuu soliorol.medrel.nowshnuud

    0 0 Хариу бичих
  • Цээгий 2015/09/16
    Үнэхээр аймшигтай...

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/16
    Aimshigtai

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох