МЭДЭЭ НЭМЭХ  

Ирээдүйд хамгийн өндөр ашиг орлоготой байх 10 мэргэжил

  • 24,159 уншсан
  • 24
  • 2014/07/06

Ажилгүйдлийн өндөр түвшин залуучуудыг мэргэжлээ бодлоготой сонгохыг анхааруулж байгаа билээ.  2020 он хүртэл дэлхийд хамгийн их эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэлэмжтэй байх 10 мэргэжлийг толилуулж байна.

Офтальмологч /Нүдний эмч/

Жилийн дундаж орлого: 94 990 доллар

Орчин үед технологийн өндөр хөгжлөөс шалтгаалан нүдний эмгэг эрс нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн дэлхий дээр насжилт жилээс жилд уртассаар байгаа билээ. Үүнийг дагалдаад нарийн мэргэжлийн сайн эмч хэрэгтэй болж байна. Өнөөдөр  Америкт гэхэд л офтальмологч эмч 166 400 долларын цалинтай.


Нөхөн сэргээх мэргэжилтэн буюу мэргэжлийн сувилагч

 Жилийн дундаж орлого: 72 320 доллар

Нөхөн сэргээх мэргэжилтэн нь хүнд өвчтэй эсвэл бэртэл авсан, мэс засал хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүстэй ажиллана. Тэд үйлчлүүлэгчдээ зовлон шаналлаа мартаж хөл дээрээ босоход нь туслах ёстой. 2020 он гэхэд эдгээр мэргэжилтнүүдийн дундаж орлого 144 000 доллар хүрнэ гэж таамаглаж байна.


Амьтны эмч /Малын эмч/

Жилийн дундаж орлого: 82 000 доллар

Амьтны эмч нар хүмүүсийн хайртай гэрийн тэжээвэр амьтдыг эмчлэхээс гадна ХАА-н мал болон лабораторийн амьтдыг эмчлэх мэдлэг чадвартай байх шаардлагатай.


Эмнэлгийн мэргэжилтэн

Жилийн дундаж орлого: 76 700 доллар

Засгийн газар, ЭШ-ний байгууллага, хувийн компаниудад ажиллаж, эрүүл мэндийн бодлого явуулдаг, судалгаа шинжилгээний ажил хийдэг, эм бэлдмэл гаргадаг мэргэжилтнүүд улам ихээр шаардлагатай болж байна. Цаашид тэдний орлого 142 800 доллар хүртэл өсөх таамаглал байна.


Сурдологч эмч /Чихний эмч/

Жилийн дундаж орлого: 66 660 долллар

Сурдологич бол сонсголын өөрчлөлтийг оношилж, эмчилдэг эмч юм. Бас л хүн амын өндөр наслалт энэ мэргэжлийн эмчийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгаа гэнэ. Яваандаа тэдний орлого 102 210 долларт хүрнэ гэж тооцоолж байна.


Стоматологч-эрүүл ахуйч

Жилийн дундаж орлого: 68 250 доллар

2020 он хүртэл ийм мэргэжилтний эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэх хандлагатай байна. Гол шалтгаан нь мөнөөх өндөр наслалтаас гадна стоматологийн салбарт сүүлийн үед хийгдэж буй судалгааны ноцтой үр дагавар гэнэ. Шүдийг рентген дурангаар оношилж, цэвэрлэгээ хийх үндсэн ажилтай юм байна.


Физиотерапевт

Жилийн дундаж орлого: 76 310 доллар

Эдгээр нь хөдөлгөөний чадварыг нөхөн сэргээх, хамгаалах үндсэн үүрэгтэй эмнэлгийн мэргэжилтнүүд юм. Цаашид тэдний орлого болон эрэлт хэрэгцээ нь үлэмж хэмжээгээр нэмэгдэх бололтой.


Зах зээлийн мэргэжилтнүүд

Жилийн дундаж орлого: 60 570 доллар

Ийм төрлийн мэргэжилтнүүд эдийн засгийн салбарт голдуу ажиллаж зах зээлийн болон арилжааны  төлөв байдлыг ажиглаж үнэлгээ хийхээс гадна компаниудын захиалгаар мэдээлэл цуглуулж, шинжилгээ хийдэг. Цаашид 111 440 долларын орлоготой болох таамаглал бий.


Хэт авианы дурангийн мэргэжилтэн

Жилийн дундаж орлого: 64 380 доллар

Эдгээр мэргэжилтнүүд эмнэлэгүүдэд ажиллаж хэт авиагаар дурангийн шинжилгээ хийж өвчнийг оношлох үүрэгтэй.


Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

Жилийн дундаж орлого: 81 540 доллар

Одоогийн инженерүүдийн хийдэг ажил дээр төрөл бүрийн хиймэл эрхтний аппарат болон рентген машинуудыг үйлдвэрлэх, ажиллуулах үүрэг нэмэгдэх бололтой. Энэ мэргэжил биолог, математик, химийн салбарт өргөн мэдлэгтэй байхыг шаарддаг. Энэ жагсаалтан дахь эрэлт хэрэгцээ нь хамгийн ихээр нэмэгдэж буй мэргэжил болно. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ирээдүйд хамгийн өндөр ашиг орлоготой байх 10 мэргэжил
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

24 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/19
    Bi ch mergejile zowsongojee

    0 0 Хариу бичих
  • sanal 2015/05/17
    ihenh ni emch bn

    2 0 Хариу бичих
  • zorvd zochin 2015/05/17
    Yaaagshd

    1 0 Хариу бичих
  • zochin 2015/05/08
    Hunii ovchlol ihteig haruulj bn ,hunee avrah garst haisan arga,hun ooroo eruul mendee hamgaalah tsag irsen .........

    1 0 Хариу бичих
  • - 2014/07/24
    Хэрэлдээл байхийн болиооч танар

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/07/24
      яаг үнэн

    • Зочин 2014/07/24
      Харин тхх

  • Зочин 2014/07/17
    Нано технхлогч яагад байхгүй бган бол

    1 1 Хариу бичих
    • Зочин 2015/05/08
      Mergejil gej yavdaggui bhaa

  • zochin 2014/07/12
    pizda en hajuud garch ireed bgaa yumaa bolichooch.en zaawal hvn bvrt taalagdaj like darh albagui.owoo gaigui site bsan argaa ydsan yum hiideg bolchhiim daa golog.

    3 4 Хариу бичих
    • jf 2015/03/15
      bitii huts nofshoo haha

    • Зочин 2014/07/12
      Гөлөг минь таадагдахгүй бол эндээс зайл чамаар дутахгүй

  • Зочин 2014/07/08
    forbes dr bas iimerhuu ym bsan shuu! unen heregteo sudalgaaa bn!

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/06
    Delhiin hun am usun nemegdej, hugshirult, bie ezerguuzel sularj bgaa ene zag ued hamgiin erelttei mergejluud mun l bna

    1 0 Хариу бичих
  • zz 2014/07/06
    Shal hudlaa sudalgaa bn tenegtev

    3 9 Хариу бичих
  • bi 2014/07/06
    Ene bpl unen! Ireeduid eruul mendiin chiglel basch ih hugjij bas heregzee ih bolno.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/06
    odoo baahan ih medegjid aisui... X))

    1 1 Хариу бичих
  • Зочин 2014/07/06
    Зарим нэг хүмүүс толгойгоо нэг сайн ажиллуулмаар юм. Энэ дэлхийд гэж байгаа биздээ. Тэглээ ч ямар энэ мэргэжлийн сонго гэсэн юм биш. Зүгээр энэ цаг үеийн дэлхийд хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн талаарх мэдээлэл байна.

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/06
    6 жил сураад төгслөө. Энэ нарийн мэргэжил.р 4-н жил сурлаа. 2020 он боллоо яах уу. Одоо 2014 он. Тэгээд бас энэ авч байгаа цалин нь монголд биш өндөр хөгжилтэй орных юм. Монголын эрүүл мэндийн салбар ингэж хөгжих хүртэл өдий байна даа.

    3 4 Хариу бичих
    • - 2014/07/06
      20 оноос хойш яах уу? байхдаа яахав дээ. Хэрэглэгдэхгүй болчих Мэргэжил юм уу хаашаа юм

    • Purew 2014/07/06
      delhiid gej bgaa bizdee

  • Зочин 2014/07/06
    Дандаа яахаараа эмч байна айн

    2 0 Хариу бичих
  • Dashka 2014/07/06
    Эмч л болох байсын.

    1 2 Хариу бичих
    • haha 2014/07/07
      Бүгдээрээ эмч эмнэлэгийн ажилтан болж дээ


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох