МЭДЭЭ НЭМЭХ  

Индонезийн бяцхан тамхичид: Эрх баригчид нь юугаа харж байдаг байна аа?!

  • 3,654 уншсан
  • 1
  • 2015/09/17

Тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэдгийг бид хар багаасаа сонсож өссөн. Гэвч бүгд тийм биш байдаг бололтой. Нас биед хүрсэн хүмүүс ч яая гэхэв, хүний эрх чөлөө гэдгээрээ түрээ барин тамхиа татдаг л юм байгаа биз. Гэтэл хүүхдүүд...! Энэ бол яагаад ч зөвшөөрч боломгүй асуудал. Индонез улсын эдийн засаг тамхинаас хамааралтай гэдэг. Тамхины ургамал тариалж амьжиргаагаа залгуулдаг олон өрх бий, үүний улмаас хүүхдүүд нь хар багаасаа тамхитай ойр танилцдаг байна. Гэхдээ л энэ нь балчир хүүхэд тамхи татах үндэслэл болно гэж үү? Канадын Мишель Сиу гэдэг зурагчин эмэгтэй Индонезийн хүүхдүүд энэ хорт зуршилд хичнээн багаасаа автаж байгааг шүүмжилж, дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг хичээж байна.


Дихан Мухабад

Тэр өдөрт доод тал нь нэг хайрцаг тамхи татдаг. Зураг дээр: Диханы ээж охин дүүг нь хөхүүлж байна.

Өглөө босмогц л тамхи зуугаад авна. Энэ нь сургуульдаа явтал үргэлжилнэ.

Жакарта хот. Хүүхдүүд тамхийг хаанаас ч гэсэн чөлөөтэй худалдан авдаг.

Нийтийн тээврийн хэрэгсэл дотор тамхи татахыг хориглосон ч, эдэнд анхаарлаа хандуулах нэг ч хүн байхгүй.

Хади 4 настайгаасаа татаж эхэлсэн. Одоо өдөрт 2 хайрцаг тамхи татдаг.

Эман гартаа тамхи, ундаа бүхий уут барьжээ.

Ильхам 5 настайгаасаа татаж эхэлсэн. Одоо эмээтэйгээ амьдардаг, сургуульд явдаггүй. Тамхины мөнгө өгөхгүй бол бөөн уйлаан, майлаан болно.

Риан хааяа хааяа л татдаг гэж хэлсэн.

Харин Андике дор хаяж нэг хайрцаг тамхигүйгээр нэг ч өдрийг өнгөрөөж чадахгүй гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Индонезийн бяцхан тамхичид: Эрх баригчид нь юугаа харж байдаг байна аа?!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/17
    Би ганцаараа биш л юм байна. Хаха

    0 9 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох