МЭДЭЭ НЭМЭХ  

Ганцаардлын аймшиг ба гайхамшиг

  • 5,233 уншсан
  • 4
  • 2015/09/17

Ертөнц асар том, чи өөрөө хумхын тоос мэт санагдаж ганцаардан гиеүрэх удаа тохиолдож байв уу? Ихэнх хүмүүст ганцаардал маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг байхад зарим нь хамгийн таатай нөхцөл мэтээр хүлээж авдаг гэнэ. Ганцаардлын тухай зарим сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн ганцаардмал, эл хуль газар

Та цор ганцаараа баймаар байна уу? Тэгвэл Номхон далайн өмнөд хэсэгт, Антарктидын эргийн ойролцоо Махер, Моту Нуи гэсэн 2 арлын дунд (Пасхи арлаас холгүйхэн) байдаг Дюи нэрт эзэнгүй аралд хүрч очих хэрэгтэй дээ. Энд “Немо цэг” буюу дээрх арлуудаас тус бүрээс нь 2300 км алслагдсан дэлхийн хамгийн эл хуль газар байдаг. Энэ арлыг 1992 онд хиймэл дагуулаас илрүүлсэн бөгөөд тэнд хүний хөл огт хүрээгүй, далайчдад зориулсан гэрэлт цамхаг ч байхгүй зөвхөн далай, эцэс төгсгөлгүй ганцаардал л байх болно.


Нийгмээс тусгаарлагдах ба ганцаардах

Хүн амтай суурин газраас хэдэн зуун км алс амьдарч, гэр бүлийнхэнтэйгээ ч ховор уулздаг мөртлөө ганцаардахын зовлонг мэдэрдэггүй хүмүүс байдаг. Гэтэл том хотод амьдарч, ах дүү, төрөл садан, найз нөхөдтэйгөө байнга уулзалдаж байдаг мөртлөө ганцаардан шаналж байгаа нэгэн ч бий. Үүнээс ганцаардах, тусгаарлагдах хоёрын аль нь аюултай вэ гэсэн асуулт гарч ирнэ. 52-оос дээш настай 6500 хүнийг судалж үзэхэд нийгмээс тусгаарлагдах нь жирийн ганцаардлаас нэн аюултай болохыг тогтоожээ. Энэ нь хүний амьдралыг 12 хүртэл жилээр богиносгодог байна.


Ностальги буюу эргэн дурсах эмгэг

Энэ бол Эх орон, гэр бүлээсээ хол амьдарч байгаа хүний амсдаг ганцаардлын нэг хэлбэр юм. Зарим үед нойргүйдэх, хар дарж зүүдлэх, сэтгэл гутрах, хүрээлэн байгаа орчноосоо тусгаарлах зэрэг таагүй үр дагаварт хүргэдэг. Сонирхолтой нь, даяаршлын үед ностальги маш ховордсон байна. Гэхдээ энэ эмгэг нэг л бий болбол эдгэрнэ гэсэн ойлголт байдаггүй, харин намддаг гэнэ.


Телевизор ба компьютер нь ганцаардлаас ангижруулдаг

Ганцаардмал, эсвэл саявтархан өөртөө итгэх итгэл алдарсан хүмүүс, заримдаа ойр дотнынхонтойгоо таагүй харилцаатай байгаа хүмүүс телевизор болон компьютерын тусламжтайгаар “шархаа долоодог” байна. Ингэснээр телевизийн нэвтрүүлэг, киноны гол баатруудыг хуучин танил, бүр найз нөхөд мэтээр хүлээн авч, өөртөө хэрэгцээтэй байсан харилцааг тэднээс олж авах мэт болдог аж. Ганцаардал хичнээн гүн байх тусам энэ мэдрэмж төдийчинээ хүчтэй байдаг гэнэ.


Ганцаардал арслан заануудыг хөнөөсөн

Төрөл зүйл дотроо сүүлийнх нь байх гэдэг маш аймшигтай хэрэг байж таарна. Яг ийм юм арслан заануудтай тохиолджээ. Тэдний тоо толгой 2 ч удаа ноцтойгоор хорогдож, амьд үлдсэн сүүлчийн сүрэг Оросын эрэг орчмын арал дээр хоногоо хүлээн байжээ. Далайн түвшин дээшилсний улмаас тэд эх газарт байгаа ижил төрөлтнөөсөө холбоо тасарч, цусаа шинэчлэх ямар ч боломж байгаагүй тул бүгд садан төрөл болж өдрөөс өдөрт суларсаар эцсийн эцэст мөхөж дуусчээ. Хачирхалтай нь, эх газарт амьдарч байсан арслан заануудын үлдэгдлийг судалж үзэхэд ураг төрлийн ойр холбооны улмаас тэдний ген бас л хүчтэй өөрчлөгдсөн болох нь илэрчээ.


Их ганцаардсан үед амьгүй зүйлийг ч амьтай мэтээр хүлээн авдаг

Нийгэмшил, хүний харилцааг хэт хүсэн тэмүүлэх үед аливаа зүйлийг амьтай мэтээр хүлээн авч харилцаа өрнүүлж байсан түүхэн тохиолдол маш олон. Энэ үзэгдлийг “аймшгийн хөндийн эффект” гэж нэрлэдэг. Хүний нүүр царайтай адилтгаж болох бүхнийг ургуулан бодох аргаар гүйцээж харилцааны таашаал авдгаараа онцлог.


15 минутын ганцаардлаас цахилгаан гүйдэл арай дээр

Хаашаа ч явахгүй, юу ч хийхгүй, хэнтэй ч ярихгүй зүгээр л юм бодоод суугаад байх нь ямар санагдаж байна? 18-77 насны хүмүүсийг ийм туршилтанд оруулжээ. Тэд бүрэн тусгаарлагдсан өрөөнд 15 минут суух ёстой байв. Нас, хүйснээс үл хамааран үр дүн нь адил: тэд анхаарлаа төвлөрүүлж сайн бодож чадахгүй байв. Мөн тайван бус, уйтгартай, хэцүү байсан гэжээ. Бүр тэвчихээ болиод ирвэл тэд товч дарж бага хэмжээний цахилгаан гүйдэлд цохиулах боломжтой байлаа. Ингэхэд оролцогчдын 67% нь тэсэлгүй товч дарж байжээ. Бид гэртээ байхдаа юм бодох хүсэлгүй эсвэл чадваргүй байгаагаа дуу хөгжим, утас зэргээр орлуулан, өөрийгөө хуурдаг байна.


Ганцаардал халдвартай

Ганцаардал яг л зомби-апокалипсис шиг халдвартай гэнэ. Өнөөдөр та жаахан ааш муутай байна, дээрээс нь найз чинь нэг бүтэлгүй юм яриад унавал сэтгэл тань бүр тавгүй болно. Ажил тарсны дараа найзтайгаа уулзан ярилцаж болох байсан ч та тэгэхгүй. Гэртээ хариад ч энэ тухай мартахгүй. Энэ нь та хоёрын харилцаанд сэв суулгаж ч болох юм. Эргэлзэж байна уу?

Ганцаардмал хүмүүс өөрийн байдлыг санамсаргүйгээр бусдад дамжуулж, тэдгээр нь цаашид өөр өөрийн нийгмийн бүлэгт тараадаг болохыг олон удаагийн туршилтаар баталжээ.


Ганцаардмал хүмүүс бээрэг байдаг

Тусгаарлах туршилтанд оролцогчдоос сэтгэгдэл бичихийг хүсэхэд ихэнх нь тасалгаанд хүйтэн байсан учраас их даарсан гэж хариулжээ. Үнэхээр ганцаардмал хүмүүс хэвийн температуртай орчинд байгаа мөртлөө дандаа даарч байдаг гэнэ.


Амьтад ганцаардлыг тэсвэрлэж чаддаггүй

Африкийн саарал тоть, шоргоолж зэрэг амьтдыг ижил сүргээс нь салгавал удалгүй генийн өөрчлөлтөнд орж үхдэг байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ганцаардлын аймшиг ба гайхамшиг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/09
    Nadad law gantsaaraa bh ni ilvv taalagddag .. gantsaaraa bhiig ulvvd vzdeg

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/18
    одоо баахан ганцаардсан хүмүүс, ганцаардсан соммэнтууд хах

    1 1 Хариу бичих
  • А 2015/09/17
    gancaardald dasaj bn doo

    1 2 Хариу бичих
    • Зочин 2015/09/18
      hairtai hunee huleej bga n gantsardal bish bizde tehde bas negen turliin gantsaardal shu :) :|


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох