МЭДЭЭ НЭМЭХ  

Булш ухагчид

  • 10,005 уншсан
  • 0
  • 2015/09/18

Анагаах ухаан бол хүн төрөлхтний түүхийн туршид туйлын учир битүүлэг зүйл байсаар ирсэн. Оюутнууд үхдэл цогцос дээр ажиллаж дадлагаждаг болсноос хойш нааштай өөрчлөлт гарсан нь үнэн. Гэвч цогцос олох асуудал хамгийн бэрхшээлтэй зүйл болсноос булш ухах далд бизнес цэцэглэн хөгжиж эхэлжээ. Энэ тухай товч өгүүлье.

Грэндисон Харрис

Грэндисон Харрис Жоржи мужийн Анагаах ухааны коллежийн боол байв. 1852 онд худалдан авсан энэ хүнийг албан ёсоор сургуулийн манаач гэдэг байж. Үнэн хэрэгтээ тэрээр цогцос хулгайлагч байсан юм. Тэрээр энэ ажлыг 50 гаруй жил хийж, оюутнуудад шинэхэн цогцос дээр ажиллах боломж олгодог байжээ. “Ажил олгогчид” нь түүнийг хэрэгтэй багаж хэрэгслээр бүрэн хангаж, бичиг үсэг хүртэл зааж өгснөөр хэн хэзээ нас барж, хаана оршуулагдсаныг мэдэж байх боломжтой болсон гэнэ. Шарилыг ухаж авсны дараа бунхан дээрх цэцгийг туйлын гоёмсгоор байрлуулдаг онцлогтой байжээ. Иргэний дайны дараа Харрис боловсролтой эрх чөлөөтэй хүн болов. Тэрээр Жоржи мужийн нэгэн бяцхан хотын шүүгч болсон байна. 1911 онд насан эцэс болтлоо албан тушаалаа ашиглан шорон, эмнэлгээс шинэхэн цогцоснуудыг коллежийн мэдэлд шилжүүлж байжээ. Тэрээр булш ухах ажлаа хүүдээ өвлүүлэн үлдээсэн байна. Харин түүнийг хаана оршуулсныг хэн ч мэддэггүй гэдэг.


Жон Бишоп ба түүний дээрэмчид

Заримдаа “шинэхэн шарилын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг оршуулгын газар хангаж дийлэхгүй байх” үе гарч байжээ. Булш ухах ажлыг 12 жил хийсэн Жон Бишоп өөр арга сэдсэн байна. Тэрээр 1831 оны 11-р сард Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтдэд толгой дээрээ том шарх бүхий  жаал хүүгийн цогцсыг авчирч өгсөн нь ноцтой эргэлзээ төрүүлсэн байна. Эмч нар хариулт авчирч өгөх шалтгаар Бишопыг хүлээлгээд цагдаа дууджээ. Ингээд хэрэг мандаж Бишоп тэргүүтэй дээрэмчид тэнэмэл, гуйлгачин хүүхдүүдийг “агнаж”, цогцсыг нь эмнэлгүүдэд худалддаг байснаа хүлээжээ. Бас болоогүй, шүдийг нь сугалж шүдний эмнэлгүүдэд аваачиж өгөн нэмэлт ашиг олдог байсан гэнэ. Тэднийг дүүжлэн хороосон бөгөөд энэ явдал залуу зохиолч Чарльз Диккенсийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул орон гэргүй гудамжны жаалуудын тухай хэд хэдэн бүтээлийнх нь сэдэв болжээ.


Элизабет Росс

Цогцос хулгайлах нь нилээд бөх зүрхтэй эрчүүдийн ажил баймаар. Гэвч Элизабет Росс гэгч хүдэр том биетэй ирланд эмэгтэй бол цагаандаа гарсан архичин, хулгайч байгаад зогсохгүй нэг өрөөгөө хямд үнээр хөлслуулж, тэнд орсон хүмүүсийг ... Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Булш ухагчид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох