МЭДЭЭ НЭМЭХ  

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

  • 3,053 уншсан
  • 1
  • 2015/09/23

Tа бүхэнд дэлхийн зард гарсан баячуудын амьдардаг, хамгийн өндөр үнэтэй тансаг харшуудыг танилцуулъя.

Нью-Йорк, Гэмптон, “Four Fairfield Pond” харш. Үнэ: 133 сая доллар

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

Энэ байшингийн эзэн нь хүдэр хайлуулах болон авто машин үйдвэрлэл эрхэлдэг “Renco” компанийн эзэн Айра Реннерт гэгч аж. 25 га талбайг эзэлсэн энэ харш 29 унтлагын өрөө, 39 угаалгын өрөө, теннис, боулинг, сагсан бөмбөгийн талбайтай гэнэ.

Калифорн, Беверли-Хиллз, “Beverly House” Үнэ: 135 сая доллар

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

1940-өөд оны үед АНУ-д «Иргэн Кейн» гэдэг кино гарч байлаа. Киноны бодит дүр болох медиамагнат Рендольф Хёрстын мэдэлд энэ байшин байжээ. Энд 29 унтлагын өрөө, бильярдны өрөө, асар том номын сан, 400 зочин багтах хүлээн авалтын танхим, усан сан, шөнийн клуб, мини кинотеатр бий. «Загалмайлсан эцэг» киноны орон дотор морины толгой байдаг хэсгийг санаж байна уу? Тэр үзэгдлийг энэ байшинд авсан байна.

Калифорн, Вудсайд, “Ellison Estate” Үнэ: 200 сая доллар

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

Орчин үеийн уран барилгын үнэт зүйл болсон энэ байшин нь “Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны өмч. 9 га талбай эзэлсэн энэ аварга цогцолборт хэлтэг загас олноор үржсэн хиймэл цөөрөм, зориуд тусгайлан барьсан цайны байшин хүртэл бий.

Францын Цэнхэр эрэг, “Villa Leapolda” Үнэ: 457 сая доллар

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

Энэ харшийг тэртээ 1902 онд Бельгийн хаан II Леопольдад зориулж босгосон түүхтэй. Энд бараг 1000 гаруй мод ургадгийн дотор нимбэг, чидун, майлсын мод хүртэл байдаг аж. Зөвхөн цэцэрлэгч нар гэхэд л 50 хүн ажиллана. Харшийн эзэгтэй нь Ливаны санхүүч агсан Уильям Сафрын бэлбэсэн гэргий Лили Сафра.

Калифорн, Беверли-Хиллз, “Fleur de Lys” Үнэ: 760 сая доллар

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

Харшийн эзэн нь алдарт санхүүч Майкл Милкен. Францын нэгэн гоёмсог харшийг дуурайлгаж энэ байшинг барьсан гэдэг. Гол онцлог нь бүжгийн танхим, дарсны аварга том зоорь, 2 давхар номын сан гэнэ.

Колорадо, Аспен, “Hala Ranch” Үнэ : 821 сая доллар

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

Тэрбумтан Жон Полсон 2006 онд энэ харшийг 135 саяар авч байжээ. Одоо үнэ нь хамаагүй өссөн гэнэ. Харшийг тойроод ус цэвэрлэх, хий өгөх зэрэг ахуйн зориулалттай бусад барилгууд байх аж.

Флорида, Палм-Бич, “Maison de L’Amitie” Үнэ: 913 сая доллар

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

Алдарт Дональд Трампын мэдэлд байсан энэ байшинг 2008 онд Оросын бизнесмен Дмитрий Рыболовлев 95 саяар худалдан авсан гэдэг. Одоо энэ харшийн үнэ хэд дахин нэмэгджээ. Харшийн доторх таазны өндөр нь 12 метр бөгөөд Ван Гог, Моне, Пикассо нарын суут зураачдын бүтээлүүдээс бүрдсэн уран зургийн галерей бий .

Монтана, “The Pinnacle” Үнэ: 944 сая доллар

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

1997 онд ойн магнат Тим Бликсет эхнэрийн хамтаар соёл иргэншлээс холхон цанаар гулгаж, гольф тоглох хүсэлтэй чинээлэг хүмүүсийг хайж эхэлжээ. Ингэж Йеллоустоны клуб бий болсон байна. Харин энэ харш бол клубын хамгийн том үл хөдлөх хөрөнгө. Эзэд нь мэдээж, хөрөнгө оруулагчид нь. Энд өөрийн гэсэн агаарын кабелийн тээвэр, халдаг шал, дарсны зоорь, олон тооны усан сан, биеийн тамирын танхимууд бий.

Лондон, Кенсингтон, “Upper Phillimore Gardens” Үнэ: 980 сая доллар

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

Энэ харшийн зөвхөн эздийн унтлагын өрөө, хувцасны өрөө, угаалгын өрөө гэхэд л бүхэл бүтэн нэг давхрыг эзэлж байдаг. Харш 5 давхар бөгөөд газар доорх нуувч, усан сан, хэд хэдэн саун, биеийн тамирын танхимтайгаараа онцлог. Эзэн нь Украйны 2 дахь ерөнхийлөгч Леонид Кучмын охин Елена Пинчук .

Энэтхэг, Мумбай, “Antillia” Үнэ: 1 тэрбум доллар

“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд

Энэтхэгийн магнат Мукеш Амбанийн энэ харш 27 давхар бөгөөд 168 автомашины 6 түвшний зогсоолтой, биеийн тамирын ба бүжгийн танхимууд тус бүрдээ бүтэн давхар эзлэн байрлана.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Тансаг”-ийн дээд болсон дэлхийн хамгийн үнэтэй харшууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • bi 2015/09/23
    bi ingej amidranaa hairtai ger bvlteigee

    6 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох