МЭДЭЭ НЭМЭХ  

Ямар мэргэжлийн хүмүүсийг ойрын үед робот орлох вэ?

  • 2,585 уншсан
  • 4
  • 2015/09/28

Өнөө үед эрэлт хэрэгцээ ихтэй байгаа ч ойрын 10-15 жилд роботоор орлуулах бүрэн боломжтой байгаа мэргэжлүүдийн жагсаалтыг Оксфордын Их сургуулийн эрдэмтэд гаргажээ. Үүнийг сонирхоцгооё.

Үйлчилгээний ажилчид

Ялангуяа үйлчилгээний салбарт роботууд хамгийн түрүүнд, ердөө л 10-12 жилийн дараа ирэх нь. Учир нь, роботууд хурдан шуурхай, хүчтэй бас найдвартай. Анхаарал болгоомж алдах, үйлчлүүлэгчдээ гомдоох зэрэг асуудал гарахгүй, бас цалин хөлс нэхэхгүй. Өнөө үед ч гэсэн үйлчилгээний систем ихээхэн автоматчилагдаад байна. Бэлэн мөнгөний болон автомат худалдааны машин, бусад төрөл бүрийн үйлчилгээ хаа сайгүй тааралдах болж. Сүүлийн үед номын санчдыг олноор халж оронд нь робот байрлуулж байна. Энэ нь тун удахгүй нийтийг хамарсан үзэгдэл болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ талын хамгийн гайхалтай бүтээл бол цахим дараалал юм. Хэн хэний өмнө, эсвэл хойно байгаа нь ойлгомжтой, хэрүүл уруул гарах үндэслэлгүй амар зүйл. Бас нэг сонирхолтой мэдээ: Америкийн “Wal-Mart Stores” хэмээх худалдааны томхон компани бүрэн автомат агуулахыг 2016 онд ашиглалтанд оруулах гэнэ.


Зоогийн газрын зөөгч-үйлчлэгчид

Ширээн дээрээ захиалга хүлээн авагч планшет байрлуулсан зоогийн газар өнөө үед олон. Зөөгч захиалгыг ширээнд хүргэж өгөх л үүрэгтэй. Хятадад нэг ч үйлчлэгчгүй бүрэн автомат ресторан хэдийнээ бий болсон. Хэдэн жилийн дараа таны захиалсан хоолыг робот-тогооч нар бэлтгэж, робот зөөгч нар авчирах байх. Хүнсний бүтээгдэхүүнийг цэвэрлэж бэлтгэх, хольц тааруулах зэргийг машинаар маш хялбархан гүйцэтгэж болно шүү дээ.


Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд

Таны утсанд байрлуулсан жирийн программ энэ ажлыг хангалттай сайн хийж чадах юм. Ердөө 10-15 жилийн дараа программ таны сонирхсон асуултанд хариулж, шаардлагатай үед хүссэн объектын чинь үүд хаалгыг дэлгэн харуулж чадах гэнэ.


Сэтгүүлчид

Энэхүү бүтээлч ажлыг хүртэл роботууд хийх бололтой. 10-15 жилийн дараа мэдээллийн 10 хөтөлбөрийн 9-ийг компьютер автоматаар бэлтгэх гэнэ. Өнөө үед “Forbes” сэтгүүл тайлан бэлтгэх, хянах ажлыг роботод даалгаж байгаа бол “Big Ten Network“ хэвлэлийн газар спортын мэдээг хариуцсан робот-сэтгүүлч байдаг аж.


Эм найруулагчид

Үнэхээр ч энэ салбарт машин ажиллуулвал бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн үр ашиг хэдэн арав дахин нэмэгдэх тооцоо байдаг аж. Роботууд хэзээ ч алдаа гаргахгүй. Иймээс хэдэн тэрбумын эргэлттэй эмийн компаниуд 2020 он гэхэд хүмүүсийг машинаар солихоор төлөвлөж байгаа гэнэ.


Жолооч нар

Автомашин үйлдвэрлэгч томхон компаниуд автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл зохион бүтээх ажилд шургуу ороод байна. 2014 онд мэргэжилтнүүд жолоочгүй 10 машин туршиж үзсэн байна. “Google” корпорацийн машин Америкийн хөл хөдөлгөөн ихтэй замаар 1 сая гаруй км явахдаа нэг ч удаа дүрэм зөрчөөгүй, осол эндэгдэл гаргаагүй гэнэ. Одоо Австралид 45 ийм машин туршиж байна. Энэ нь хүн төрөлхтний ашиг сонирхолд нийцсэн хамгийн сайн төсөл болно гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Учир нь, робот жолоочтой машинууд замын ослыг хэдэн зуу дахин багасгаж, сая сая хүний амь насыг аврах магадлалтай.


Цэрэг, дайчид

Цэрэг дайны үйлдвэрлэл өндөр хурдаар урагшилж байгааг хүн бүр мэднэ. Нисгэгчгүй онгоц, алсын удирдлагатай пуужингийн систем, мина илрүүлэгч робот гэх мэт олон талын шинэчлэл энэ салбарт гарсаар байгаа юм. Удалгүй армид робот цэргүүд бий болох гэнэ. Хүн төрөлхтөн зөрчил тэмцэлгүй амьдарч чадахгүйг түүх нотолсноос хойш робот цэргүүд ядаж хүний хохирлыг багасгах аж. Тэд ядарч цуцахгүй, дайсны талд урвахгүй, энгийн иргэдийг хөнөөхгүй гэж үзэж байгаа гэнэ.


Багш нар

Тодорхой шинжлэх ухааныг илүү өндөр түвшинд заах цахим багшийг бүтээхийн тулд судлаачид олон жил ажиллаж байгаа юм. Өмнөд Солонгост робот-багш гэсэн хөтөлбөрийг засгийн газар нь бүрэн дэмжиж байгаа аж. “Engkey” нэрт машин хүүхдүүдэд математик, хэл, байгалийн ухааны хичээлийг амжилттай зааж байна. Дутагдалтай зүйлийг байнга засаж сайжруулсаар байгаа аж. Энэ роботын захиалга одоогоор тасрахгүй байгаа гэнэ.


Эмч нар

Сүүлийн 5 жилийн дотор энэ салбарт робот хэдийн байр сууриа эзэлжээ. Хүмүүст тэр бүр итгэн даатгах боломжгүй нарийн төвөгтэй мэс ажилбаруудыг тэд амжилттай хийж байна. Хүмүүстэй харьцуулахад тэд илүү хурдан, нарийн гүйцэтгэдэг. Мөн эмч нар дэлхийн бөмбөрцгийн өөр нэгэн цэгт хийгдэх мэс заслыг зайнаас удирдан роботоор гүйцэтгүүлэх “зайны мэс засал” элбэг болжээ. Ирээдүйд роботууд өвчтөнд үзлэг хийх, оношлох, тариа хийх, эмнэлгийн карт хөтлөх зэрэг ажлыг хийх юм.


Эдгээр өөрчлөлтүүд ойрын 10-15 жилийн дотор явагдах бөгөөд зарим хүмүүс шинэ мэргэжил эзэмших, өөр ажил эрж хайхаас аргагүй болох нь жаахан тиймхэн. Гэхдээ цаг үеийн шаардлагаар өөр шинэ төрлийн ажил мэргэжил бас бий болох биз.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ямар мэргэжлийн хүмүүсийг ойрын үед робот орлох вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • aagii 2015/10/03
    Ene arai bishee

    0 0 Хариу бичих
  • Zoo 2015/09/28
    Arai l bishee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/28
    Became robot age

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/28
      then we got stupidier LOL


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох