МЭДЭЭ НЭМЭХ  

Сэжиг хүрч, бөөлжис цутгам хоол - 2

  • 4,059 уншсан
  • 0
  • 2015/09/30

Хүн гэдэг амьтан идэмхий болоод сониуч. Өдөр бүр нэг л янзын хоол идэхээс уйдна. Шинэ сонин зүйл амталж үзэхийг хүснэ. Гэвч зарим хоол нь нэн хачирхалтай. Хамгийн бүдүүн зүрхтэй хүн л хоолой давуулж чадах байх.

Касу марцу бяслаг

Сэжиг хүрч, бөөлжис цутгам хоол - 2

Хөгцтэй бяслаг ч нэг их сонин зүйлд тооцогдохоо больсон байх. Харин гаж юманд дурлагчид касу марцуг амтлаад үзчих хэрэгтэй дээ. Энэ бяслагийг Италийн Сардини арал дээр хийдэг бөгөөд найрлаганд нь бяслагны ялааны амьд авгалдай байдгаараа онцлог. Гол нь авгалдайг амьдаар нь иднэ. Бяслаг идэж байхдаа нүдээ аньсан нь дээр. Учир нь, айж сандарсан авгалдайнууд 15 см хүртэл өндөрт үсэрч чадаг гэнэ.

Эскамолес

Сэжиг хүрч, бөөлжис цутгам хоол - 2

Энэ бол Мексикийн үндэсний тансаг хоолны нэг. Яг үнэндээ аварга хар шоргоолжны өндөг юм байна. Шоргоолжны өндгийг төрөл бүрийн салат, омлет, гамбиртай хольж иддэг. Нэг кг өндөг хэдэн зуун долларын үнэтэй.

Гэрэлтэгч банш

Сэжиг хүрч, бөөлжис цутгам хоол - 2

Нью-Йоркийн “Golden Gates” зоогийн газар дэлхийн хамгийн үнэтэй баншаар зочдоо дайлдаг. 16 банш нь нэг порц болох бөгөөд 4400 долларын үнэтэй. Амтны хувьд жирийн баншнаас ялгарах юмгүй ч, гадаад байдал нь тун эвгүй. Баншинд гэрэлтэгч анчоус (бамбар загас) загасны булчирхайг жижиглэн хэрчээд хийдэг байна. Иймээс банш харахад таагүй хөх цэнхэр өнгөтэй бас харанхуйд гэрэлтэн харагддаг аж.

«Хар соёо» кофе

Сэжиг хүрч, бөөлжис цутгам хоол - 2

Энэ бол маш үнэтэй кофе. Заан кофены модны үр жимсийг идээд зөөлөн хэсгийг нь шингээж, үрийг нь гадагшлуулна. Хүмүүс энэ ялгадсыг түүж угаагаад, наранд хатааж кофе хийнэ. Кофе чигээр нь уухаас гадна маш үнэтэй пиво хийдэг. 0,33 литрийн савтай пиво нь 100 гаруй доллар болно. Кофе болон пивоны амт нь эргэлзээ төрүүлэм, дээрээс нь бэлтгэх явцыг харсан хэн бугай ч уух дур хүсэлгүй болдог аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сэжиг хүрч, бөөлжис цутгам хоол - 2
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох