МЭДЭЭ НЭМЭХ  

Эрчүүдийн гэдэсний бүжиг

  • 1,186 уншсан
  • 1
  • 2015/09/30

Турк улсад эрчүүд гэдэсний бүжиг хийх нь элбэг болжээ. Османы эзэнт гүрний үед эмэгтэйчүүд тайзан дээр гарах ёсгүй байсан тул зенне буюу залуу эрс бүжиглэдэг байж. Тэдний хувцас хунар нь хөхний даруулгагүй л болохоос эмэгтэйчүүдийнхтэй яг адил: өргөн халхгар торгон өмд эсвэл банзал, үнэт эрдэнэсээр чимэглэсэн бүс, нимгэн сиймгэр нөмрөг гээд л. Тэд зарим нэгэн адал явдалд дуртай баячуудын дурыг булаадаг байсан нь гарцаагүй. Чухамхүү ийм учраас ижил хүйстнийг онцгой ихээр үзэн яддаг Туркэд уламжлалт гэдэсний бүжиг эрчүүдийн хувьд хориотой сэдэв болоод олон жилийн нүүр үзжээ. Ердөө 2-3 жилийн өмнөөс Туркийн засгийн газар хуучны зарим уламжлалыг сэргээх болсноор эрчүүдийн дунд гэдэсний бүжиг мода болсон байна. Ялангуяа бүжигчин залуу, царайлаг, ур чадвар сайтай бол эмэгтэйчүүдээс ч илүү сэтгэл татам харагддаг гэж туркууд үздэг гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эрчүүдийн гэдэсний бүжиг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/01
    sejig

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох