МЭДЭЭ НЭМЭХ  

Эмэгтэй гладиатор, эмэгтэй самурай, эмэгтэй викинг...

  • 5,859 уншсан
  • 0
  • 2015/10/01

Эрт дээр цагт эмэгтэй хүн дайн тулаанд явдаггүй, гэртээ оёж хатгаад л суудаг байсан гэх үзэл саяхныг хүртэл ноёрхож байв. Гэвч орчин үеийн археологийн шинжлэх ухаан энэ бүхэн нь алдаатай төсөөлөл байсныг баталсан юм.

Эмэгтэй гладиатор

Мэсчин боолуудын тулаан нь зөвхөн эрчүүдэд зориулагдсан яргалал гэж бид ойлгодог. Үнэн хэрэг дээрээ энэхүү харгис хэрцгий спортын тэмцээнд сайтар бэлтгэгдсэн, алдар нэр олж авахыг горилсон цэргийн зүтгэлтнүүд, улс төрчид сайн дураар оролцох нь элбэг байжээ. Тэдний дунд эмэгтэйчүүд ч байж. 200 орчим жилийн турш эмэгтэй гладиаторуудын тулаан хэний ч гайхашралыг төрүүлдэггүй байв. Гэхдээ бага зэрэг хязгаарлалт бий: генерал буюу сенаторын садан төрлийн эмэгтэй гладиатор болж болохгүй. Хожим эзэн хаан Септимий Северус эмэгтэйчүүдийн тулааныг хатуу хориглосон байна.


Эмэгтэй самурай

Феодалын Японд самурай нар нь бүдүүн хадуун, догшин ширүүн боловч үнэнч шударга, зорьсондоо хүрдэг эрчүүд байж. Харин эмэгтэйчүүд туйлын даруу жинхэнэ “галын бурхад” байсан нь үнэн. Гэвч тэдний дунд эрчүүдээс дутахгүй тулалдаж, нэр төрөө алдсанаас үхсэн нь дээр гэж үздэг эмэгтэйчүүд олон байжээ. 1580 оны нэгэн тулаанд унасан дайчдын булшнаас олдсон 105 цогцосны ДНК-г шинжилж үзэхэд 35 нь эмэгтэй хүнийх байсан гэнэ. Эмэгтэй самурай нар арай өөр төрлийн зэвсгийн эрдэмд суралцана. Тэдний гол зэвсэг бол нагинат буюу урт бариултай сэлэм, гинж, олс байв. 12-р зууны үед амьдарч асан, олон дайсны толгойг авснаараа зард гарсан Томоэ Годзэн гэгч эмэгтэйн домог Япон даяар алдартай.


Амазонкууд

Домогт амазонкууд үнэхээр оршин байсан бололтой. 1990-ээд онд скифүүдийн оршуулгыг судалж үзэхэд дайчдын тэн хагас нь эмэгтэйчүүд байсан нь тогтоогджээ. Тэд эрчүүдээс дутахгүй олон шивээс, шарх сорвитой байж. Мөн тэднийг эрчүүд шиг хуяг дуулга, зэр зэвсэгтэй нь оршуулсан байв. Амазонкууд холбоотон омгийн эрчүүдээс хүүхэд төрүүлэх боловч хүү гарвал эцэг рүү нь илгээж, охиноо өөрөө авч үлдэн байлдааны урлагт сургадаг заншилтай байсан гэнэ.


Викинг бүсгүйчүүд

Бид эртний норвег хүмүүсийг викинг гэж буруу нэрлэж хэвшжээ. Бүдүүлэг догшин скандинавын орныхон Европыг цус асгаруулан эзэлж, харгислал хүчирхийлэл үйлдэж байсан мэт үзүүлдэг. Тэд эхнэр хүүхдээ дагуулан аялдаг, шинэ газар орон нээж, аж ахуй, худалдаа наймаа эрхлэн суурьших хүсэлтэй хүмүүс голдуу байсан гэнэ. Гэхдээ дайн тулаан бололгүй яахав. Эмэгтэйчүүд эр нөхрөө хаа явсан газар нь дагалдаж, үнэнч туслагч нь болдог байж. Скандинав бүсгүйчүүдийн үнэнч сэтгэл, эрэмгий зориг, байлдааны чадвар нь олон домог үлгэрт мөнхрөн үлдсэн байдаг.


Чулуун зэвсгийн үеийн зураач эмэгтэйчүүд

Хүй нэгдлийн үеийн хадны сүг зургийг харахад хачирхалтай сэтгэгдэл төрдөг. Эдгээр зургийн дөрөвний гурван хувийг эмэгтэй хүн зурсан болохыг орчин үеийн судлаачид батлаад байгаа билээ. Яаж баталсан юм? гэж асуух байх. Их амархан. Эмэгтэй хүний долоовор хуруу ядам хуруунаасаа богино байдаг. Харин эрчүүдийнх эсрэгээрээ. Эрт цагт энэ ялгаа бүр ч илүү байсан. Иймээс зурагны хажуугаас олдсон гарын хэвийг шинжлээд л болоо.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эмэгтэй гладиатор, эмэгтэй самурай, эмэгтэй викинг...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох