МЭДЭЭ НЭМЭХ  

Амьд үлдэхийн төлөө: Үхлийн аюулын талаарх зарим нэг төөрөгдөл

  • 8,343 уншсан
  • 5
  • 2015/10/02

Нэгэн норвег хүү компьютер тоглоомноос олж авсан мэдлэг чадвараа ашиглан өөрийгөө, бас дүү охиноо хамгаалж чадсан тухай та нар лав уншсан байх. Энэ бол үнэхээр сайн хэрэг. Гэхдээ бид телевиз, компьютер, киноноос ашигтай, гол нь үнэн зөв мэдээллийг тэр бүр олж авч чаддаггүй. Ялангуяа киноноос харсан зүйл бол найруулагчийн уран дүрслэл гэдгийг анхаараарай. Ингээд амьд явахын төлөө киноны баатрууд хэрхэн тэмцдэг, тэр нь бодит амьдрал дээр хэрхэн үйлчилдэг тухай сонирхоцгооё.

Шархнаас хутга, мэсийг сугалах

Бие рүү орсон зүйлийг хурдан сугалж авах хэрэгтэй гэж ихэнх хүмүүс боддог гэнэ. Энэ бол маш буруу зүйл. Яаралтай түргэн дууд, иртэл нь мэсэнд гар хүрч огт болохгүй. Венийн буюу артерийн судас гэмтсэн тохиолдолд биед орсон зүйл нэг ёсны бөглөө болно. Үүнийг татаж авбал цус алдан үхэх аюултай.


Их цангасан үед шээсээ уух

Энэ арга түр зуур л тус болно. Учир нь, шээсний найрлаганд бие организмаас гадагшлах ёстой илүүдэл бодисууд байдаг. Шээсээ хэдийчинээ их ууна, тийм бодис төдийчинээ ихээр ялгарах болно. Энэ нь хэдхэн өдрийн дараа бөөрний дутагдалд хүргэж магадгүй.


Унаж буй лифтэн дотор үсрэх

Ийм аргаар амиа аварна гэж байхгүй. Учир нь, тодорхой агшинд, гэхдээ лифтний уналтын хурднаас илүү хурдтайгаар үсрэх хэрэгтэй болно. Иймээс, уучлаарай, энэ бол зүгээр л үлгэр.


Могойн хорыг шархнаас сорон гадагшлуулах

Хэрвээ аман дотор нь өчүүхэн төдий шарх байх юм бол сорж байгаа хүн өөрөө хордоно.  Хазуулсан хүн өөрөө сорвол үхлээ түргэсгэнэ л гэсэн үг. Олс дээсээр чанга ороох, мөс тавих зэрэг нь бас л нэмэр болохгүй биз дээ.


Сордог элс

Сордог элсэнд “живэх” ямар ч боломжгүй. Ихэнх тохиолдолд хүн чээжнээсээ дээш шигддэг ч үгүй. Гэхдээ үхэл ирж болно. Хэрвээ элсэнд шигдсэн хүнийг цаг тухайд нь олж татаж гаргахгүй бол зүгээр л шингэн дутагдсанаас болж үхдэг байна.


Кактусны шүүс уух

Ийм шүүсийг ямар ч хэцүү тохиолдолд ууж болохгүй. Кактусны зөөлөн эдэд бөөлжүүлж суулгуулдаг бодис ихээр байдаг тул бие организмыг улам л хуурайшуулж улмаар шингэний дутагдалд хүргэнэ.


Зонтик (нарны халх) уналтыг удаашруулдаг

Зонтиктой үсэрвэл юу болохыг бичлэгээс үзнэ үү.


Баавгай дайрвал үхсэн дүр үзүүлэн хэвтэх

Хамгийн гол ямар баавгай гэдгээс шалтгаална. Гэхдээ 100 % итгэлтэй байж хэрхэвч болохгүй шүү. Гризли баавгай нь эсэргүүцэл үзүүлэх тусам улам догширдог. Харин аюулгүй гэдгээ баталж чадвал (жишээ нь үхсэн дүр үзүүлэх) тайвширч яваад өгч болох талтай. Хар баавгайнууд ийм зүйлд хууртахгүй, зугтаж гүйсэн ч амархан гүйцнэ. Харин ямар нэгэн идэх юм байвал тавьж орхиод алгуурхан холдох хэрэгтэй. Энэ арга тус болохгүй бол аль болох их дуу шуугиан гаргаж, баавгайд өөрийгөө илүү том мэтээр харуулах (жишээ нь, гараа өргөх, хувцсаа дэлгэн барих, шүхэр дэлгэх гэх мэт ), айлгах оролдлого хийх нь зөв.

Эцэст нь: ямар ч үед ийм байдалд орохгүйг хичээж, явдал суудлаа сайтар төлөвлөн, бодлоготой болгоомжтой байх нь нэн чухал юм шүү!  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьд үлдэхийн төлөө: Үхлийн аюулын талаарх зарим нэг төөрөгдөл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2015/12/29
    Могойд хатгуулсан хvнийг Маш хурдан урсгал усанд хэвтvvлэх хэрэгтэй тэр ний дара эмчилгээ хийдэг юм бна лээ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/11
    XopoM oos huulaa shaashan

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/04
    end neg ih yum uzsen 2 hun bnaa!

    1 0 Хариу бичих
  • Curtis 2015/10/02
    Pizda chine uuruu zohiogood bichtsen yumu haasha yum! Zevsegguigeer amid uldeh surgaltand suugaad uzeerei. Chinii uguisgesnees hediig ni hiideg yum shu

    2 1 Хариу бичих
  • zochin 2015/10/02
    Sheesnii tuhaid hudlaa medeelel bn.arhag dutagdaltai hun shees olon honogoor uugaad buruutsan yum bhgui.nemj helehed hoolnii hordlogo awsan tohioldold shees ter dor ni anagaah chadaltaig durdiy.

    1 4 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох