МЭДЭЭ НЭМЭХ  

KFC, Пицца Хат-ын салбарууд

  • 1,850 уншсан
  • 0
  • 2015/10/05

KFC, Пицца Хат-ын  салбарууд
Зайсанд нээгдлээ

 KFC , Пицца Хат рестораны шинэ салбарууд “Зайсан толгой”-н чанх урд, ХААИС-иас зүүн урагш 500 метрийн зайд нээгдээд удаагүй ч амтат шарсан тахиа, дэлхийн №1 пиццанд дурлагсадаар дүүрэн байна.

Их хотынхон маань Зайсан толгой, Богд Хан уулаараа алхаж, аялан зугаалах дуртай. Энэ л үедээ бяцхан завсарлага аван  дэлхийн хаана ч нэг л амтаараа хүмүүсийг татдаг  амтат шарсан тахиа, алдарт пан пиццаг амтлан, сэрүүхэн өдрүүдэд халуухан кофе оочилон амьдралынхаа нэгэн өдрийг бяцхан үрсийнхээ хамт илүү хөгжилтэй, зугаатай өнгөрөөх бас нэгэн боломж нээгдсэнд баяртай байна.

Дэлхийн 100 шилдэг компанийн нэг YUM! Брэндс, inc -ийн   2 том брэнд болох  KFC  болон Pizza Hut –ын салбарууд хамтдаа  нээгдэн, 2 сонголтыг хэрэглэгчдэдээ зэрэг олгож байгаагаараа онцлог аж.

Танд сонирхуулахад Дэлхийн 120 гаруй орноор аялж, өдөр бүр 100 сая гаруй үйлчлүүлэгчдэд баяр хөөр авчирсаар  Монголд хүрэлцэн ирээд 2 жил гаран л болж байгаа  KFC  өнөөдөр 8 дахь салбараа, монголын хэрэглэгчидтэйгээ танилцаад 1 жилтэйгээ золгоод удаагүй байгаа Пицца Хат  брэнд маань 7 дахь салбараа ийнхүү Зайсанд амжилттай нээж, хүргэлтийн бүсээ тэллээ.

Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
KFC, Пицца Хат-ын салбарууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Холбоотой нийтлэлүүд


Санал болгох