МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн 1-р дайнд оролцож явсан баатар нохой-Түрүүч Стабби

  • 4,397 уншсан
  • 3
  • 2014/07/08

Зураг дээрх чанга эрийг түрүүч Стабби гэдэг. Энэ бол жирийн нэг нохой биш, алдар гавьяагаа дуудуулсан дайчин нөхөр билээ. 1917 онд хожим нь Америкийн армийн жагсаалын цэрэг болсон Ж. Роберт Конрой гудамжинд гүйж явсан золбин нохойг авч тэжээснээр энэ түүх эхэлсэн гэдэг.

Стабби («Пагдгар» гэсэн утгатай үг) нэрт энэ нохой Дэлхийн 1-р дайны үед Янкуудын 26-р дивизийн явган цэргийн 102-р батальоны бэлгэ тэмдэг болж байжээ.


Дөрвөн хөлт «Хорооны хүү» үүргээ маш сайн биелүүлж, байлдааны үед цэргүүдийн сэтгэл санааг өргөж чаддаг байв. Жагсаалын үзлэгийн үеэр эзнийхээ дэргэд сүрлэгээр алхаж, сайтар сурсан цэрэг ёсолгоогоор олныг гайхашруулдаг байжээ. Ганц асуудал байсан нь армид нохой байлгахыг зөвшөөрдөггүй явдал байв.


Стаббийн эзнийг Европ руу томилогдоход нохойг нууцаар авч явсан байна. Хөлгийн ахмад энэ тухай мэдээд маш ихээр уурласан ч Стаббийн “дайчин ёсолгоо”-г хараад бодлоо өөрчилсөн гэдэг.


Тэр цагаас хойш нохой галын тэргүүн шугам дээр 102-р батальоныг дагалдан явах болсон байна. Эхэн үедээ нохой цэргүүдэд ёс суртахууны дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байсан авч улмаар олон хүний амийг аварсан шилдэг аврагч болон хувирчээ. Зураг дээрх дайчид мөнөөх 102-р батальоныхан бөгөөд тэдний цүнхэн дээр Стаббийн дүрс байгаа гэнэ.


Нэг удаа Стабби хорт хийгээр хордсоноос хойш ийм төрлийн зэвсэгт мэдрэмтгий болж энэ нь  олон хүний амийг аврахад тусалсан байна.


Түүнчлэн ухаалаг Стабби хэлийг нь сонсоод л дайсныг таньдаг байв. Мөн шархадсан цэргүүдийг олж, сувилагч нарыг дуудаж эсвэл дагуулан аваачдаг байлаа. Нэг удаа Холбоотны армийн окопон дундуур гэтэж явсан дайсны тагнуулыг баривчилсан гэдэг.


Тагнуул барьсныхаа дараа Стабби байлдааны талбарт түрүүч цол авсан анхны нохой болжээ. Мөн тэрээр Төмөр загалмай одонгоор шагнагдсан бөгөөд түүнийгээ бусад шагналынхаа хамтаар яг таарсан дүрэмт хувцсан дээрээ зүүгээд алхдаг байв.


Энэ зурган дээр баатар нохой генерал Жон Першингийн гараас шагнал авч байна. Шинэхэн түрүүч маань маш догь харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.


Xарин энэ бол эрхэм түрүүч өөрийн эзэн капрал Ж. Роберт Конройн хамтаар авахуулсан зураг.  Стабби ‎цолоор эзнээсээ илүү гарсан гайхалтай тохиолдол болжээ.


Дайн дуусахад Стабби 17 тулалдаанд оролцож амжсан байв. Тэр нэг удаа гранатын хэлтэрхийд оногдож хүнд шархадсан байна.


Дайны дараагаар Стабби маш алдар хүндтэй нэгэн болж хувирсныг гайхах юмгүй. Энх тайван тогтсоны дараа Францад байхдаа түрүүч нохой Ерөнхийлөгч Вудро Вильсонтой уулзжээ. Сонинд энэ тухай ‎‎«Тэд найрсгаар гар барилцав» гэж бичсэн гэдэг.

1920 онд Стабби БН намын Үндэсний чуулганд оролцож, 1921 онд Ерөнхийлөгч Уоррен ‎Гардингийн урилгаар Цагаан ордонд зочилжээ. Хэдэн жилийн дараа шинэ удирдагч Кальвин ‎Кулиджтай уулзахаар Ерөнхийлөгчийн өргөөнд дахин очсон байна.


Стабби болон түүний эзэн  Ж. Роберт Конрой


Нохой Америкт үндэсний баатар болоод эргэн иржээ. Тэр цэргийн парадыг тэргүүлж байна.


Стаббийг Америкийн Легион болон Үндэсний Тэнгисийн Цэргийн Флотын дайчнаар насан туршид нь өргөмжилжээ. Ж. Роберт Конрой Жоржтауны Их сургуулийн хуулийн ангид элсэн ороход нохой нь тэнд ч алдар хүндтэй болсон гэдэг.


Стабби 1926 онд хорвоогийн жамаар хөгширч нас эцэслэсэн бөгөөд түүний алдар гавьяаг хүндлэн биеийг нь мөнхлөхөөр шийджээ. Одоо «Стабби» Америкийн түүхийн музейн нэр хүндтэй үзмэр болон оршсоор байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн 1-р дайнд оролцож явсан баатар нохой-Түрүүч Стабби
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Ujin 2014/07/14
    Wow..... Hojim ni nohoitoi bolvol STABBI gj nerlenee.... Ene nohoinii yaruu aldar badrag

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/08
    suu aldar, aldar gavyanii bilegdel bolson nixoi shuu \

    0 0 Хариу бичих
  • wowka 2014/07/08
    muuhan hvnees deer yumaa R>IP

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох