МЭДЭЭ НЭМЭХ  

Газар хөдлөлтийн талаарх зарим сонирхолтой баримтууд

  • 3,239 уншсан
  • 1
  • 2015/10/05

Саяхан Улаанбаатар хотод  болсон газар хөдлөлтийн талаар та бүхэн тодорхой мэдээлэл авсан бизээ. Байгалийн энэхүү үзэгдэл хүн төрөлхтөнд асар их гамшиг, сүйрэл авчирдаг ч нөгөө талаар тун сонирхолтой бусад үзэгдлийг дагуулдаг аж.

1. Хамгийн хүчтэй газар хөдлөлт 1960 онд Чилид болж байжээ. 9,5 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр 10 000 км урт аварга цунами үүссэн байна.

2. 2011 онд Японд болсон газар хөдлөлт Дэлхийн эргэлтийн хурдыг нэмж, хоногийг 1,8 микросекундээр богиносгожээ.

3. Жил бүр Японд 1500 орчим удаа газар хөдөлдөг.

4. Инкүүдийн барилга байгууламж газар хөдлөлтөнд гойд тэсвэртэйгээр баригдсан байдаг. Эдгээр чулуун хананууд хамгийн хүчтэй түлхэлтийг ч тэсвэрлэж чадах аж.

5. Газар хөдлөлт усыг алт болгон хувиргадаг.

6. 1985 онд Мехикод болсон 8,0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа нурсан эмнэлгийн дотор үлдсэн олон тооны нялхас ус, хоол унд, гэрэл дулаан, хамгийн гол нь ямар ч асаргаагүйгээр бараг 7 хонож, ихэнх нь амьд үлдэж чаджээ.

7. 1811-12-16-нд болсон газар хөдлөлт Миссисипи голын урсгалыг түр хугацаагаар эсрэг эргүүлж байжээ.

8. 2015 онд Балбад болсон газар хөдлөлтийн улмаас Эверест 2,5 см-ээр доошилсон байна.

9. МЭ 132 онд Хятадын нэр нь үл мэдэгдэх зохион бүтээгч сейсмографын аппарат хийсэн байна. Газар хөдлөх үед зэсэн бөмбөлөг луу, мэлхийн амны хооронд шидэгддэг аж. 

10. Жил бүр 500 000 газар хөдлөлт болдгоос 100 000 нь мэдрэгдэхүйц байдаг бөгөөд үүний 100 нь тодорхой хэмжээний хор хөнөөл учруулдаг байна.

11. Газар хөдлөлт дунджаар 1 минут орчим үргэлжилдэг.

12. Дэлхий дээрх газар хөдлөлтийн 80% нь Номхон далайд байрлах тах хэлбэртэй “Галт тойрог”-ийн орчимд болдог. Энд тектоник хавтан их хэмжээтэй байдаг аж.

13. Газар хөдлөлтийн 2 дахь том бүс нь Турк, Энэтхэг, Пакистан зэрэг улсууд багтах “Газрын Дундад тэнгисийн нугалаат бүс” юм байна.

14. 1201 онд Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт болсон газар хөдлөлт бараг 1 сая хүний амийг авч одсоноор түүхэн дэх хамгийн их үхэл тарьсан гамшиг болжээ.

15. Амьтад газар хөдлөхийн өмнө гардаг сулхан чичирхийллийг мэдэрдэг байх гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж. Эсвэл хөрсөн доор хөдөлгөөн эхлэх үед гардаг цахилгаан соронзон дохиог мэдэрдэг байж ч болзошгүй юм.

16. Хамгийн удаан хугацааны газар хөдлөлт 2004 онд Энэтхэгийн далайд болж бараг 10 минут үргэлжилжээ.

17. Газар хөдлөлтөөр ялгарах эрчим хүч нь 1945 онд Хиросима хотод хаясан атомын бөмбөгнийхөөс  хэдэн зуу дахин их гэнэ.

18. Саран дээр ч бас газар хөдлөлт болдог бөгөөд хүч нь Дэлхийнхээс арай сул байдаг ажээ.

19. Газар хөдлөлт голдуу геологийн гаралтай байдаг ч, хөрсний нуралт, цөмийн зэвсгийн туршилт, галт уулын идэвхжил зэргээс болж үүсэх нь цөөнгүй.

Хамгийн хүчтэй газар хөдлөлтүүд: (1900 оноос эхлэн)

Чилийн их хөдлөлт, төв нь Вальдив, 1960 он, 9,5 магнитуд

Аляскийн их хөдлөлт, төв нь Вильгельм хунтайжийн хоолой, 1964 он, 9,2 магнитуд

Энэтхэгийн далайн газар хөдлөлт, төв нь Суматр арал, 2004 он, 9,1 магнитуд

Сендайн газар хөдлөлт, төв нь Японы Сендай, 2011 он, 9,0 магнитуд

Хойд-Курильскийн газар хөдлөлт, төв нь Оросын Камчатка, 1952 он, 8,5-9,0 магнитуд

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Газар хөдлөлтийн талаарх зарим сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Tugs 2015/10/06
    5. "Газар хөдлөлт усыг алт болгон хувиргадаг." хачирхалтай дүгнэлт бн.

    3 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох