МЭДЭЭ НЭМЭХ  

Гол мөрөн уулзах цагт...

  • 2,899 уншсан
  • 1
  • 2015/10/06

Өөр өөр голдрилоор урсаж явсан хоёр гол нийлэхийн цагт ямар сонирхолтой дүр зураг үүсдгийг хараарай.

Томпсон, Фрейзер голуудын уулзвар, Британы Колумб, Канад

Гол мөрөн уулзах цагт...

Фрейзер гол уулын цаснаас тэжээгддэг тул тэгш талаар урсдаг Томпсон голыг бодвол илүү булингартай.

Гол мөрөн уулзах цагт...

Колорадо болон Ногоон голуудын уулзвар, АНУ, Ют муж

Гол мөрөн уулзах цагт...

Ногоон гол нь Вайоминг мужийн хадархаг уулсаас эх авч өмнө зүгт Ют мужийг чиглэн мушгиран урссаар Колорадо голтой нийлдэг. Усанд угаагдсан уулын чулуулгаас болж 2 голын өнгө нь өөр өөр байна.

Гол мөрөн уулзах цагт...

Огайо болон Миссисипи голууд, АНУ

Гол мөрөн уулзах цагт...

Эдгээр голуудын ус хоорондоо холилддоггүй, тэдгээрийг заагласан хил нь бараг 6 км үргэлжилнэ.

Алакнанд болон Бхагиратхи голууд, Энэтхэг

Гол мөрөн уулзах цагт...

Гималайн уулсын мөсөн голоос эхтэй 2 өөр гол Девпраяг хотын орчимд уулздаг. Энэ 2 гол нийлэн урссаар Ариун Ганга мөрнийг үүсгэдэг байна.

Риу-Негру болон Рио Солимоес голууд, Бразиль

Гол мөрөн уулзах цагт...

2 голын урсгалын хурд, усны нягт, температурын ялгаанаас болж ийм дүр зураг харагддаг аж. Баруунаас довтлох Риу-Негругийн элсэн өнгөт ус Рио Солимоесийн бараг хар гэмээр устай холилдоно.

Жиан болон Янзцы голууд, Хятад

Гол мөрөн уулзах цагт...

Бараг 119 км хотын урт Жиан гол Чунцин орчимд Янзцы голд цутгадаг. Жианы харьцангуй цэвэр ус Янзцы голын шар хүрэн устай эрс тэс харшилдан харагдана.

Мозель ба Рейн голууд, Герман

Гол мөрөн уулзах цагт...

Драв, Дунай голуудын уулзвар, Хорват

Гол мөрөн уулзах цагт...

Рон болон Арве голууд, Швейцарь

Гол мөрөн уулзах цагт...

Зүүн талын Рон гол Леман нуураас эх авдаг, харин баруун талын Арве Шамонийн мөсөн голоос эхтэй. Арвегийн ёроолын элсэрхэг давхаргаас шалтгаалан ус нь Рон голынхоос тэс өөр өнгөтэй харагддаг аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гол мөрөн уулзах цагт...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Tugs 2015/10/07
    Sonijholtoi bn. Ojhon, Selengiin tsutgal ch bas sonin baij magadgui ee...

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох