МЭДЭЭ НЭМЭХ  

Алдагдсан домогт ертөнцүүд - 2

  • 5,838 уншсан
  • 5
  • 2015/10/07

"Алдагдсан домогт ертөнцүүд" I хэсгийг унших бол энд дарна уу...

Бүхэл бүтэн тив, эх газар, арал үгүй болчихвол манай дэлхийн газрын зураг хэр өөрчлөгдөх бол? Алдагдсан ертөнцүүдээс хамгийн алдартай нь домогт Атлантида, гэхдээ хайлсан мөс, газар хөдлөлт, хөрсний элэгдэл зэргийн улмаас үүрд үгүй болсон өөр олон газар байдаг аж. Эдний тухай сонирхуулъя.

Майда арал

Майда бол (зарим эх сурвалжид Мэйда эсвэл Мэна гэсэн байдаг) Атлантын далайд, Ирландын баруун өмнөд хэсэгт оршин байсан арал. Дундад зууны үед газрын зураг дээр бий болсон энэ арлыг олон зуун жилийн турш хавирган сар шиг дүрсээр тэмдэглэж иржээ. 1397 оны зураг дээр арлын эргэн тойронд маш аюултай далайн мангасууд байдаг тухай далайчдад анхааруулсан латин хэл дээрх тэмдэглэгээ байжээ. Энэ арлыг хамгийн сүүлд 1906 онд зурсан байдаг.


Му арал

Яг үнэндээ арал ч биш, бүхэл бүтэн тив байгаад Номхон далайд живсэн гэж үздэг. Эртний өндөр хөгжилт соёл иргэншлээс амьд үлдсэн хүмүүс нь хожмоо Еврази, Хойд Африк, Өмнөд Америкт тархан суурьшсан гэдэг байна. Майя, эртний Япон, Египетэд соёл иргэншил харьцангуй өндөр байсныг үүгээр тайлбарлаж болох юм. Японы Яэяма арал орчмоос олдсон усан доорх сүм хэлбэрт байгууламжийг Му арлын үлдэгдэл гэж үздэг.


Кумари Кандам

Кумари Кандамын домог нь Энэтхэгийн хойгт нутагладаг тамиль угсаатнаас гаралтай. Энэтхэгийн далайд Мадагаскар, Энэтхэг, Шри-Ланка, Австралийг холбосон өндөр хөгжилтэй соёл иргэншил бүхий тив байжээ. Чухам энд л Тамилийн шүлэгчид шилдэг бүтээлүүдээ туурвин байсан гэдэг. Гэтэл гай зовлон ирж энэ тивийг “далайн ус залгижээ”. Тамилийн алдартай зохиолуудад усанд живсэн үзэсгэлэнт газрын тухай бичигдсэн байдаг. Ямар ч байсан тамильчуудын өвөг дээдэс гамшгаас дүрвэн зугтсан нь гарцаагүй баримттай зүйл билээ.


Маурици арал

2013 онд Маврикийн орчимд живсэн Маурици арлыг нээжээ. Эрт цагт Энэтхэг, Мадагаскар, Австрали, Антарктидийг холбож байсан энэ арал тектоник хавтан гулсаж эх газар, хойг задрах үед живсэн бололтой. Одоо Маурици далайн ёроолд, галт уулын зузаан царцдас доор булшлагджээ.


Туле арал

Энэ арлын талаар анх дурдсан хүн нь зохиолч Пифей юм. Европ тивээс хойш цан хүүргээр бүрхэгдсэн мөсөн газар байдаг гэж тэр бичсэн байна. Мөн Вергилий, хожим Колумб нар “Алтан гадас одны доорх цас мөсөөр хучигдсан орон” бол бодит зүйл болохыг баталсан байдаг.


Ирам

Бас нэг гайхалтай алдагдсан ертөнц. Гэхдээ Ирам усанд живээгүй, харин элсэн шуурганд өртөн булагдсан байна. Коран сударт “өндөр өндөр цамхаг бүхий Ирам” гэж бичигджээ. Хотыг үндэслэгч Шаддам хаан дэлхий дээр хамгийн тансаг, хамгийн сайхан хот босгохыг хүсч байв. Гэвч тэрээр тэнгэрийн таалалд нийцээгүй тул элсэн шуурга босч Ирамыг булшилсан гэнэ. Олон зууны туршид эрдэмтэд Ирамыг үлгэр домогт тооцож байлаа. Гэвч 1922 онд Оманд ажиллаж байсан хайгуул шинжилгээний ангийнхан хэдэн мянган тонн элсэн доор булшлагдсан аварга хотын туурийг олжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Алдагдсан домогт ертөнцүүд - 2
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • nmk 2015/11/02
    Атлантис яасан юм ? :P

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/02/25
      Алдагдсан домогт ертөнцүүд - 1 deeree gardag. atlantik

  • зочин 2015/10/13
    Гайхалтай

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/09
    fda

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/07
    mu aral bol bas l avraga tom tiv bjee gej hervee uneheer bsan bol

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох