МЭДЭЭ НЭМЭХ  

Цочирдуулам түүхэн зурагнууд III

  • 18,958 уншсан
  • 0
  • 2015/10/08

Доорх зураг бүрийн цаана эмгэнэлтэй, бүр цочирдуулам түүх нуугдаж буй. Гэвч энэ нь хүмүүний туулж өнгөрөөсөн амьдралын нэг агшин яах аргагүй мөн.

Доорх зураг бүрийн цаана эмгэнэлтэй, бүр цочирдуулам түүх нуугдаж буй. Гэвч энэ нь хүмүүний туулж өнгөрөөсөн амьдралын нэг агшин яах аргагүй мөн.

Цочирдуулам түүхэн зурагнууд III

2011-11-25-нд Хятадын Шаньси Тайюань галт тэрэгний буудлын сандал дээр нэгэн зорчигч тун эвгүй байдалтайгаар удтал унтаад байсныг анзаарч сэрээх гэтэл үхсэн байжээ. Галт тэрэг хүлээж байсан хүмүүсийн дунд нэг лам байж, тэр талийгаачийн хойдохийг уншиж байна.

Цочирдуулам түүхэн зурагнууд III

Харахад жирийн хөгжилтэй зураг. Гэтэл энэ нь Японы «Камикадзе (Амиа золиослогчид) сургууль»-ийн сонсогчдын зураг ажээ. 1945-05-26-нд авахуулсан энэ зураг дээр 17 настай капрал Юкио Араки гөлөг барьсан байна. Тэд маргааш нь эргэж ирэхгүй нислэгт гарсан юм.

Цочирдуулам түүхэн зурагнууд III

Роберт Скоттын (голд) баг Рауль Амундсенаас түрүүлж Өмнөд туйлд хүрснээр Британы Эзэнт гүрний нэр төрийг мандуулах ёстой байлаа. Гэвч тэд норвегчүүдээс хол хоцорсон юм. Буцах замдаа 4 хүнээ алджээ. Чийг бам өвчин болон хүйтэн нойтонд нэрвэгдэж, зовж зүдэрсэн багийнхны сүүлчийн зураг.

Цочирдуулам түүхэн зурагнууд III

Оросын сансрын нисгэгч Владимир Комаров 1967-04-24-нд «Союз-1» хөлгийн туршилтын үед амь алдсан билээ. Түүний түлэгдэж хэлбэр дүрсээ алдсан үлдэгдэл.

Цочирдуулам түүхэн зурагнууд III

15 настай Гари Слок, ээж Петра Лангевелдийн хамтаар Куала-Лумпур руу амрахаар нисэж явжээ. Энэ тэдний сүүлийн селфи. 3 цагийн дараа Украйны дээгүүр нисэн өнгөрөх үед нь тэдний сууж явсан MH17 онгоцыг буудан унагасан байна. Нэг ч хүн амьд гарч чадаагүй билээ.

Цочирдуулам түүхэн зурагнууд III

МЭӨ 800 оны үед амьдарч байсан 2 залуу эрийн булшийг 1972 онд Иранаас олжээ. Булаан эзлэгчид хотыг шатаах үед амь үрэгдсэн бололтой. Утаанд амьсгал боогдож ухтлээ бие биендээ тусалж дэм өгч байчээ.

Цочирдуулам түүхэн зурагнууд III

Энэ зургийг 1916 онд Францын Курселет тосгоны дэргэд авчээ. Тархины битүү бэртэл авсны улмаас сэтгэцийн өөрчлөлтөнд орсон хүн ийм харцтай болдог байна.

Цочирдуулам түүхэн зурагнууд III

Дэлхийн 2-р дайны үед бөөнөөр хорих лагерьт төрж өссөн охин сэтгэцийн өвчтэй хүүхдүүдийг асрах төвд очжээ. Зургийн хичээл дээр байшин зурах болоход охин өргөст сараалжин төмрийг санагдуулам ийм дүрс зуржээ. Самбарын дээд хэсэгт «Терезка» гэж охины нэр бичээстэй байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цочирдуулам түүхэн зурагнууд III
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох