МЭДЭЭ НЭМЭХ  

Мария Кюригийн эд зүйлсэд дахин 1500 жилийн турш гар хүрч болохгүй

  • 5,152 уншсан
  • 4
  • 2015/10/08

Дунд сургуульд физикийн хичээл дээр радио идэвхт бодисуудыг судалж нээсэн эрдэмтэд: Пьер ба Мария Кюри гээд цухас дурдаад өнгөрдөг байж билээ. Мария Кюри нь полоний, радий гэсэн 2 элементийг олж нээх туршилтын явцад цацраг идэвхт бодист хордон улмаар цусны хорт хавдраар нас барсан юм. Мария бол шинжлэх ухааны 2 салбарт (хими, физик) Нобелийн шагналыг авч чадсан цорын ганц эмэгтэй. Цацраг идэвхт бодист нэвт хордсон орчин цагийн физикийн шинжлэх ухааны “загалмайлсан эх” маш хүнд, 2,5 см зузаан хар тугалгаар доторлогдсон авсанд нойрсож байгаа гэнэ.

Гайхамшигт эмэгтэй нас бараад олон жил болж байгаа ч, түүний хувийн эд зүйлс: хувцас хунар, гэр ахуйн хэрэгсэл, номнууд, лабораторийн тэмдэглэл зэрэг нь цацраг идэвхт бодисын хорыг агуулсан хэвээр байгаа юм. Энэ бүхнийг Франц улсын өмч гэж үздэг бөгөөд Парис хотын Үндэсний номын санд хар тугалган хайрцаг дотор хадгалан хамгаалж байдаг. Энд ирсэн хүмүүс Кюригийн тэмдэглэл, гар бичээстэй танилцахын өмнө болзошгүй эрсдэлийн тухай мэдэгдсэн сануулгад гарын үсэг зурж, радий 226-ын эсрэг хамгаалалтын хувцас өмсөх ёстой аж. Энэ бодис 1600 орчим жил болж байж задардаг учир дахин лав 1500 жил ийм арга хэмжээ авах ёстой юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мария Кюригийн эд зүйлсэд дахин 1500 жилийн турш гар хүрч болохгүй
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/09
    Мундаг юмаа. шинжлэх ухааны төлөө амь насаа ч хайрлахгүй зүтгэж байсан байна шд.

    4 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/03
      Пьер бол яалтчгүй шинжлэх ухааны төлөө амиа зориулсан хүн шүү

    • Зочин 2015/10/15
      Яг зөв хэллээ

    • Зочин 2015/10/09
      Дөнгөж полоний радийг нээж байхад цацраг идэвхитэй гэдгийг нь мэддэггүй байсан юмаа.тэр үед цацраг идэвхийн тухай ойлголт ч байдаггүй хэн ч мэддэггүй байсан юмаа.тэгээд л хамаагүй гар хөлөөрөө барьж байгаад хордчихгүй юм.тэрнээс биш мэдсээр байж шинжлэх ухааны төлөө биеэ золиосолсон юм биш.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох