МЭДЭЭ НЭМЭХ  

Амьтад хүртэл нэгийгээ аврахаар тэмүүлдэг

  • 5,403 уншсан
  • 3
  • 2014/07/09

Амьтны ертөнц хачирхалтай түүхээр дүүрэн. Эдгээр бичлэгээс чин зоригт адгуусан амьтдын үйл явдлын тухай сонирхоорой.

( Зураг дээр дарж бичлэгүүдийг үзээрэй )

Лабрадор бусад нохдыг аварсан нь

Хоёр нохойн сууж байсан завины уяас алдуурч урсгал даган хөвөв. Завийг эрэг рүү чирэх хэрэгтэйг ойлгосон ухаалаг лабрадор байгаагүй бол юу болох байсныг хэлэхэд хэцүү.


Эрслэн хүний амийг аварсан нь

Хүн ч бас амьтан учир бид дараах бичлэгийг орууллаа. Арслан гэнэт зоопаркийн үйлчлэгчид халдаж барихаар завдтал эрслэн нь ирж хүнийг аварчээ.


Бяцхан одсыг аврах ажиллагаа

Энэ бол нэгэн цагт хальсанд бичигдсэн хамгийн баатарлаг тулаан байх. Одос үхрийн тугал  арслангийн савраас мултармагц матрын дайралтад өртсөн байна. Эх нь сүргийн хамтаар амь өрсөн тулалдаж ялалт байгуулж чаджээ.


Чилид нэг нохой нөгөөгөө аварчээ

Ийм юмыг нүдээр үзэж байж л үнэмшмээр. Хөдөлгөөн ихтэй замыг хөндлөн гарах гэсэн нэг нохой машинд дайруулжээ. Өөр нэг нохой өөрийгөө эрсдэлд оруулан байж нөгөөхөө чирж аюулгүй газарт аваачсан байна.


Заанууд тугалаа аварсан нь

Ер нь заан их сайхан сэтгэлтэй, ухаалаг амьтан гэдэг. Бичлэг дээр хэд хэдэн заан хамтын хүчээр бяцхан тугалыг живж үхэх аюулаас аварч байгааг хараарай.


Гахайн торой ишгийг аварсан нь

Үнэхээр хайр хүрэм эгдүүтэй аврах ажиллагаа болсон юм. Айсан ишиг учир зүггүй орилон майлахад зоригт торой туслахаар давхиж иржээ.


Усны үхэр гөрөөсийг матрын амнаас салгаж чаджээ.

Энэ бол манай жагсаалтын цор ганц эмгэнэлтэй төгссөн учрал юм. Ховдог матар гөрөөс рүү дайрч хүнд шархдуулжээ. Гэнэт усны үхэр гарч ирэн матрыг хөөн зайлуулж амь тавьж буй гөрөөсийг эрэгт гаргасан байна. Тэгээд бараг ухаан оруулж, сэргээх гээд ч байх шиг...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьтад хүртэл нэгийгээ аврахаар тэмүүлдэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2014/07/18
    Humuus bid baigal delhiigee hairlah htegtei

    0 0 Хариу бичих
  • jack 2014/07/10
    delhii deerh hamgiin ayultai amitan bol hvn gj bgaashd

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/09
    AMITAN HURTEL IIM BAIHAD HUMUUS GEJ........

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох