МЭДЭЭ НЭМЭХ  

Стивен Кингийн тухай зарим сонирхолтой баримтууд

  • 3,104 уншсан
  • 0
  • 2015/10/11

Стивен Кинг бол дэлхий даяар алдаршсан аймшгийн зохиолуудыг бичиж сая сая уншигчдын шүтээн болоод байгаа хүн. Түүний зохиолуудаар олон тооны кино хийсэн бөгөөд “Ногоон бүс”, “Шоушенкаас оргосон нь” зэрэг нь номноосоо илүү сайн болсон гэсэн үнэлгээ аваад байгаа билээ. Орчин үеийн хамгийн алдартай зохиолчдын нэг энэ хүний амьдралын талаар зарим нэг сонирхолтой баримтыг дуулгая.

Стивен Кинг онгоцоор нисэхээс их айдаг гэнэ.

Ер нь зохиолч их аймхай нэгэн гэнэ. Түүний олон зохиолууд хувийн айдас дээр нь үндэслэгдсэн гэлцдэг. Олон жилийн өмнө архи, мансууруулах бодист хэт донтож эмчилгээ хийлгэснээс хойш сэтгэл засалч эмч нараас их айх болжээ. Бас аалзнаас ухаангүй айдаг тул энэ сэдвээр зохиол бичиж магадгүй л юм байна. Гэхдээ гол айдас нь онгоцоор нисэх. Нэгэн удаа түүний сууж явсан онгоц агаарын хүчтэй хуй салхитай тааралдаж зорчигчид хүчилтөрөгчийн баг зүүхэд хүрчээ. Гэнэт түүний сандал шалнаас ховхорч зохиолч маань унахын хажуугаар ухаан алдан балмагдсан юм байх. Тэр цагаас хойш онгоцыг үзэж чадахаа больжээ.


Тэр өөрийгөө дайрсан фургоныг худалдаж авсан.

1999 онд Кинг автын осолд орж хөл, хавиргаа хугалж уушиг нь гэмтсэн байна. 3 долоо хоногийн дотор хэд хэдэн удаа мэс засал хийлгэсэн зохиолч дахиад ажиллаж чадах эсэхтээ эргэлзэж байв. Биеэ сайжирмагц цагдаагийнхнаас өөрийгөө дайрсан фургон машиныг авчээ. Осолд орсныхоо ой дээр энэ машиныг өөрийн гараар эвдэж хэмхлэхээр төлөвлөж байсан гэдэг. Учир нь, энэ машин дахин нэг галзуу солиотой амьтны гарт орж амьтны амь бүрэлгэх вий гэж болгоомжилсон хэрэг.


Кинг хэд хэдэн комикс бичжээ.

Зохиолч Скотт Снайдертай хамтран "Америк вампир" (American Vampire) цувралыг бичсэн. Бүх супер баатруудаас ганц Бэтменийг л үнэлдэг тул харанхуйн баатрын 400-р ангийн оршлыг бичжээ. Икс хүмүүсийг бас их таашаадаг. Тэдний тухай “Найдварын одууд” ном гаргасан байна. Стивен өөрийнхөө зохиолуудын график дүрслэлийг хариуцдаг.


Кинг хүчирхийллийг харуулсан видео тоглоомыг хамгаалж байсан удаатай.

2008 онд энэ тухайгаа мэдэгджээ. Түүнийхээр бол “аймшигтай” гэдэг үгээр халхавчилж соёлын зарим өвийг хориглох нь буруу. 17 настай хүүхэд аймшгийн кино үзэж болдог байтал иймэрхүү тоглоом, жишээ нь “Grand Theft Auto”-г тоглож яагаад болдоггүй билээ гэжээ.


2 газар зэрэг ажиллаж байхдаа анхныхаа номыг бичжээ.

Түүний хэвлүүлж чадсан анхны роман бол "Кэрри". Гэхдээ Кинг угаалгын газар угаагч, мөн цэвэрлэгчийн ажлыг давхар хийж байхдаа зав гарган 2 ч ном бичсэн боловч хэвлэлийн газрууд хүлээн авахаас татгалзаж байжээ.


Стивен Кингийн байшин хамгаалалтын системээр өвч тоноглогдсон.

Алдар хүндтэй нэгэн байх гэдэг сайхан ч бас аймшигтай. 1991-04-20-нд нэгэн этгээд Кингийн байшинд нэвтрэн орж ирээд гар бөмбөгөөр сүрдүүлэн Кинг түүний эгчээс "Мизери" романых нь санааг хулгайлсан хэмээн заналхийлжээ. Азаар эхнэр нь цагдаа дуудаж амжсан байна. Бөмбөг ч хиймэл болж таарчээ. Энэ этгээдийг 18 сар суулгасан ч гэр орноо хамгаалах нь зүйтэйг Кинг ойлгосон байна.


Кинг болон түүний эхнэр хэд хэдэн радио станц эзэмшдэг.

Стивен Кингийн амьдралд хөгжим чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Түүний “The Zone Corporation” компани 3 радиотой. Бангор дахь радио станц нь улс төрийн нэвтрүүлэг, WZLO нь хөгжмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. WKIT-FM нь “Стивен Кингийн рок-н-ролл станц" хэмээн алдаршжээ.


Кинг "Симпсоныхон"-ы (The Simpsons) зохиогчтой нэг хамтлагт байжээ.

“Rock-Bottom Remainders” бол Стивен Кинг, Эми Тан, Скотт Туроу, Джоел Селвин, Жеймс Макбрайд, Барбара Кингсолвер, Грег Илес, Мэтт Грейнинг зэрэг Америкийн олон зохиолчид тоглож байсан рок-хамтлаг гэдгээрээ алдартай. Хамтлаг 1990-ээд онд байгуулагдсан бөгөөд анхны нэр нь "Remaindered book" буюу “Борлуулагдаагүй номнууд” гэж байжээ. Хамтлагийнхны олсон 2 сая орчим доллар буяны үйлсэд зориулагдсан гэнэ. Стивен Кинг хамтлагийн гитарчин байв.


Стивен Кинг гарын үсэг өгдөггүй.

Энэ тухай шүтэн бишрэгчдийн нь дунд өдий төдий домог яриа явдаг. Гол нь янз бүрийн юмнаас айдаг айдаснаасаа болж сэжиглэн гарын үсгээ өгдөггүй гэж ярьцгаадаг. Гарын үсгийг нь зуруулах гээд номыг нь өгөхөд шатаачихаад үнсийг нь өгч байсан гэх яриа ч бий. Гэхдээ энэ бүхэн бүгд худал гэнэ. Нэр алдартай хүмүүсийг дэндүү ихээр шүтэн магтахад Стивен дургүй аж. Ийм учраас түүний гарын үсэг бүр ч үнэ цэнэтэй байдаг.


"Хорсол" номыг Кингийн өөрийн нь хүсэлтээр хоригложээ.

Кинг хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг цаг ямагт хүндэтгэсээр ирсэн. Тэр нэг л удаа 1977 онд  өөрийнхөө "Хорсол" номыг хэвлэлээс татжээ. Учир нь, сургуулийн хүүхдүүдийн дунд номонд гардаг үйл явдлыг дууриан нэг нэгнээ барьцаалах, алан хядах үйл ажиллагаа явуулах гэсэн оролдлого гарч байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Стивен Кингийн тухай зарим сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох