МЭДЭЭ НЭМЭХ  

Сансарт нүүр гараа хэрхэн угаадаг вэ?

  • 2,382 уншсан
  • 0
  • 2015/10/12

Хувийн ариун цэврийг цаг үргэлж чанд сахих хэрэгтэй, тэр тусмаа хязгаарлагдмал орон зайд хэд хэдэн хүн байгаа нөхцөлд бүр их шаардлагатай болно. Тэгвэл сансарт ариун цэврийн асуудлыг хэрхэн шийддэг вэ?

Олон жилийн өмнө сансрын станц дээр шүршүүр байрлуулах гэж үзжээ. Гэвч жингүйдлийн нөхцөлд ус биеийг даган урсахгүй харин том том бөмбөлөг болон хувирах тул бэрхшээлтэй байв. Иймээс тусгай гель, нойтон алчуур хэрэглэх шийдэлд хүрчээ.

Нэг алчуурыг 3 өдөр хэрэглэж болно. 2 ба 3 дахь өдөр бага зэрэг ус нэмэхэд хүрдэг байна. Хэрэглэсэн алчуураа агааржуулагчийн хажууд өлгөж орхих бөгөөд алчууранд хуримтлагдсан чийг хатаж дахин боловсруулалтанд ордог гэнэ.  

Шүдээ угаасан усыг зүгээр л асгах аргагүй. Иймээс салфетканд шингээж авдаг байна. Гэхдээ энэ усыг залгичихаж бас болно. Сансрын шүдний оо ходоод гэдсэнд орсон ч хор хөнөөлгүй гэнэ. Сахлаа хусах нь Дэлхий дээрхээс онцын ялгаагүй, харин хутгаа усаар угаахгүй нойтон салфеткаар цэвэрлэх юм байна. Толгойгоо тусгай шампунь хэрэглэн угаадаг бөгөөд дараа нь заавал усаар зайлах шаардлагагүй, хуурай алчуураар арчихад л хангалттай.  

Италийн сансрын нисгэгч Саманта Кристофоретти 199 хоног, 16 цаг, 42 минутыг сансарт өнгөрөөж эмэгтэйчүүдийн аварга амжилт тогтоосон хүн юм. Тэрээр сансарт ариун цэвэр хэрхэн сахидаг тухай танилцуулсан бичлэгийг сонирхоно уу.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сансарт нүүр гараа хэрхэн угаадаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох