МЭДЭЭ НЭМЭХ  

Эрт цагийн элдэв хачин төхөөрөмжүүд

  • 3,403 уншсан
  • 0
  • 2015/10/13

Технологийн өндөр хөгжилтэй орчин үед тансаг машин, ухаалаг утас зэргээр хэнийг ч гайхашруулахгүй биз. Гэхдээ өнгөрсөн үеийн хүмүүс бол гайхах л байсан. Бид ч гэсэн тэдний хэрэглэж байсан зүйлүүдийг харвал учрыг нь олохгүй гайхах юм олон байна.

Шившгийн лимбэ

XVI–XVII зууны үед Германд муу хөгжимчдийг залхаах, мөн хов ярих, хараал хэлэх, бусдыг доромжлох, тэрсүүд үг хэлэх зэргээр хуулийг багахан хэмжээгээр зөрчигсдийг шийтгэхэд хэрэглэж байжээ. Лимбэ шиг хэлбэртэй учир ийм нэр авсан байна.


Баавгайн анд гарахад өмсдөг хувцас

Жаахан хүнд ч гэсэн Сибирийн анчдыг баавгайн савар, шүднээс сайн хамгаалдаг байсан гэнэ.


Офтальмотроп

Энэ бол зүгээр л нүдний алимны загвар. Нүдний булчингийн үүргийг 6 оосор гүйцэтгэнэ. Аль нэг оосрыг татахад нүдний алим зохих зүг эргэн хөдөлнө.


Шуудангийн хайрцаг

XVI зуунд далайчид шуудангийн хайрцаг анх хэрэглэж эхэлжээ. Европоос Энэтхэг хүртэлх усан зам урт удаан бөгөөд аюул заналаар дүүрэн байлаа. Өмнөд Африкийн Сайн итгэлтийн хошуу нь захидал солилцох цэг болжээ. Тохиролцсон газар байрлах хайрцагт захидлаа хийгээд бусдын анхаарлыг татахааргүйгээр нуудаг байв. Үүгээр өнгөрөх хөлөг онгоц нууц хайрцгаас илгээмжийг аваад өөрийнхийгөө хийж орхино. Иймэрхүү маягаар хэрэв хөлөг онгоц сүйрвэл хэдэн хүнтэй баг хаашаа, ямар зорилгоор явж байсныг мэдэж болдог байлаа.


Зээлийн картны “өвөг дээдэс”

Зээлийн хэмжээг саваа тус бүр дээр тэмдэглэж нэгийг нь зээлдэгч, нөгөөг зээлдүүлэгч хадгална. Энэ нь залилангаас сэргэмжилж буй хэрэг юм. Өр төлөгдөж дуусмагц саваануудыг устгадаг байжээ.


Хамгаалагч бөгж

Викторианы үед хотын гудамж талбайн гэрэлтүүлэг муу, хулгай дээрэм ердийн хэрэг байв. Иймээс биеэ хамгаалах зорилгоор янз бүрийн зэвсэг авч явдаг байж. Бөгжний 2 жижиг товчийг дарахад хурц үзүүртэй хутга гарч ирнэ.


Оношлогооны дүрс

Дээр үед эмч нар дан эрчүүд байж, тэд дээд язгуурт бүсгүйчүүдэд гар хүрэх эрхгүй байлаа. Иймээс зааны яс болон сувдаар хийсэн тусгай хүүхэлдэй ашиглан оношилдог байв. Хятадын зарим хүүхэлдэйнүүд боосон жижиг хөлтэй байсан гэдэг.


Шуурга зөгнөгч

19-р зуунд Англид амьдарч байсан доктор Жорж Мериуэзерийн бүтээл. Шуурга ойртох үед саван доторх хануур хорхойнууд дээш мөлхөж халимын сахлыг хөдөлгөнө. Халимын сахал нь утсанд хүрч алхыг ажиллуулснаар хонх дуугардаг байв.


Уксусны сав

Хатагтай нар хэт бариу бэлхүүсэвч, обойн будагнаас ялгарах хүнцэл, бохирын шуудуу байхгүйн улмаас гудамнаас ханхлах үнэр зэргийг тэвчиж чадалгүй бараг л минут тутамд муурч унадаг зуршилтай байлаа. Иймээс үнэрт давс эсвэл уксус агуулсан савыг байнга биедээ авч явдаг байжээ.


Зэрлэг барууны эмсийн хүрээлэнгээр үйлчлүүлэх жетон

19-р зуунд Америкт ийм жетоноор үйлчилж байсан нь эмэгтэйчүүд илүү мөнгө “сааж үлдэх”, эрчүүдийг залилах зэрэг асуудлыг зохицуулж байжээ.


Нулимсны сав

Бараг 3000 жилийн түүхтэй эд. Нарийн хүзүүтэй энэ бяцхан савыг уйлах үедээ нүднийхээ доор барина. Эрчүүд аян дайнаас буцаж ирээд нэн тэргүүнд эхнэрүүдийнхээ нулимсны савыг шалгаж, хэр зэрэг санасаныг нь багцаалдаг байлаа.


Бөөс баригч

Өгөөш болгож дотор нь зөгийн бал, цус, давирхай болон бусад үнэрт бодис хийгээд хиймэл үс, эсвэл эмэгтэйчүүдийн засаж янзалсан өндөр үс, хувцасны доор хийнэ, эсвэл хүзүүндээ зүүж явдаг байв. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эрт цагийн элдэв хачин төхөөрөмжүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох