МЭДЭЭ НЭМЭХ  

ХАЛХЫН ШОРОНГИЙН ХАР ТЭМДЭГЛЭЛ 2-4 ХЭСЭГ

  • 290 уншсан
  • 0
  • 2015/10/14

Энэ бүхэнд хатуу чанд хуулийн заалт хэрэг болно гэдгийг хорихийн төлөөлөгч “Шар ажаа" овжин ашиглаж Тацаа" хочит ялтан Чулуунбаатарыг шинэ ирсэн ялтнаас 16-н ширхэг боорцог булаасан үйлдэлд нь 1 жил 6 сарын ял нэмүүлэн онцгой дэглэмтэй хорих руу илгээсэнээр хуучин хулгаруудын зүрхэнд шар ус хуруулсан юм. Ийм аргаар шоронд олон жил хууль мэт оршин тогтнож байсан мулзыг устагсан юм. Энэ бол яахын арга байхгүй “Шар ажаа"-гийн гэвъяа билээ.

Энэ бүхэнд хатуу чанд хуулийн заалт хэрэг болно гэдгийг хорихийн төлөөлөгч “Шар ажаа" овжин ашиглаж Тацаа" хочит ялтан Чулуунбаатарыг шинэ ирсэн ялтнаас 16-н ширхэг боорцог булаасан үйлдэлд нь 1 жил 6 сарын ял нэмүүлэн онцгой дэглэмтэй хорих руу илгээсэнээр хуучин хулгаруудын зүрхэнд шар ус хуруулсан юм. Ийм аргаар шоронд олон жил хууль мэт оршин тогтнож байсан мулзыг устагсан юм. Энэ бол яахын арга байхгүй “Шар ажаа"-гийн гэвъяа билээ. Зүүнхараагийн шоронд шинээр ачигдан ирсэн хоригдлууд ямар нэгэн өөрт байгаа эд зүйлээ хуучин ялтанд дээрэмдүүлнэ гэсэн айх аюулгүй болсон юм. Ялтан бүхний халаасанд байнга байдаг нэгэн зүйл бол “Халбага" билээ. Нэг ч хоригдол бусдаасаа тасарч байранд танхайрч үлдэхгүй хоолны заал руу ордог дэгтэй болсон. Харин овгоруудыг бантан нахиадаг лаларуудаас халбагаар нь ялгадаг байлаа. “Хэнхэг” гэх журам, зөвлөл, бригадын дарга. нар ган халбага. ахлах рамчин. машин буулгаго, сахиул. неваль. нар хөнгөн цагаан халбага. барина. зэсийг янзлан халбага барьсан ялтнууд бол миний нөгөө дээр дурьдсан жанхуу нахиадаг ялтанууд. Гэхдээ шоронгийн хамгийн хэцүү хүнд ялыг жанхуу нахиадаг ялны мангасууд нугалдаг байлаа. Зуун ямаанд жаран ухна гэгчээр 30 ялтан тутамд нэг бригадын дарга. нэг журамтай, энэ хоёр тусгай эрхтэй үүн дээрээ отрядын зөвлөл. журам, байрны дарга нартаа захирагдана. Отрядын зөвлөл, журам, байрын дарга нар нь ерөнхий журам, хамт олны зөвлөлийн үгийг, үг дуугүй дагах жишээтэй. Хорих ангийн зүгээс отряд бүхний хооронд “Соц" уралдаанд зарлаж түрүүлсэн отрядад улаан туг, хамгийн сүүлд орсон отрядад хар туг өгнө. Улаан туг дагаж шагналын хоног, баярын бичиг. молоко. цай, гээд ялтанд хэрэгтэй бүхэн ирнэ. Харин хар туг авсан отряд илүү цагаар дэглэмийн сургууль хийнэ. Үүнээс ч илүү яраглал эдлэнэ. Банз зүсэж экспортлох ажилд хулгарууд гурван ээлжээр өдөр шөнөгүй зүтгэнэ дээ. Мөрдөнд хоригдож байгаад ял эдлэхээр ирсэн ялтнууд тэнхрэх боломжгүй шууд л зургаан метрын банз үүрэн шөнийн ээлжинд ажилна. Хөөрхий тэдний нуруу тэр дороо л цоорно. Ялтан энэ тухайгаа хэнд ч хэлэх эрх байхгүй. Сайн гал хамуудынхаа хүчинд цоорсон нуруугаа эмчлэн эдгээдэг байлаа. Энэхүү хатуу хүнд ялнаас шантарч. зарим нэгэн ялтнууд өөрсдийгөө санаатай гэмтээх явдал олонтой гарна. /ялтанг өмөөрөх нь юу юм тэдхийсэн хэргийнхээ ялыг үүрч байгааг сайн санах хэрэгтэй ч хүний эрхийн хууль дүрмийг зөрчих эрх албан хаагч хэнч бай байхгүй боловуу/ Хоригдлууд хадаас залгих, вагоны дугуйн доогуур хөл, гараа хийх, нүдээ сохлох гээд засангийн албан хаагч нарт байнга ажил уддаг байсан юм. Зарим нэгэн тэвчээргүй ялтан ялнаас халгахдаа “Бугшмал хэрэг" гаргаад мөрдөнд хоригдож биөэ амраах асуудал ч гардаг байлаа. Ингээд буцаж ирэхдээ өөр дээрээ олон жилийн ял үүрээд л ирнэ. 1987 онд Октябрын баярын 70-н жилийн ойд зориулсан "өршөөлийн хууль"-аар Зүүнхараагийн шоронгоос маш олон ялтан камөнтатурт ял эдлэхээр явсан 1000 гаруй хоригдлуудаас 500-гаад ялтан үлдсэн юм. Энэ их ажилах хүчээ алдсан албан хаагчид хоригдлуудыг хоёр ээлжээр “Ял"-аар шахаж амрах эрхгүйгээр яланд хөөж гаргасан юмдаг. Тэрбээр хоригдлууд хорин дөрвөн цаг эогсолтгүй тачигна раманд хахир өвлийн хүйтэнд гадаа өглөө болтол жавар сөрж махийна. Махаа зулгааж бэлдсэн банзыг нь шууд ургашаа хужаа руу гаргана. Энэхүү харгис байдалдаа ханамж авсан хорихийн дарга нар зөндоө ялтан "Хушаг араандаа' орно гэж бодож байсан ч талаар болсон юм. Монгол эрчүүд гэдэг чинь ялын боол болдоггүй гэдгийг яруу тодоор харуулж билээ. Ялтнуудыг зөв хөшүүрэгдэх аргыг сайн эзэмшсэн албан хаагч бол "Мангар улаан’ хэмээх Даваадорж гэдэг ахмад цолтой нөхөр байсан юм. Халхын шоронгийн овгор хуяг “Мангар улаан“-ыг Нямсүрэнгийн Өлзийхишиг гэдэг зэгсэн атаман ялтан хөшүүрэгдэж бөөн “Сенцаац" үүсгэж байсан түүхтэй. Айх ичихээ мартан байж архайсан хулгаруудтай тэмцэнэ гэдэг бол хэн нэгэн хулхи этгээдийн хийгээд байдагч ажил яавч биш юм. Зүүнхараагийн хорих413-рангид ялтныг хүн талааснь харж харьцдаг албан хаагчид олон байсныг дурсахгүй өнгөрч болохг/й дэд хурандаа Нарангэрэл, Батсайхан хошууч Ичинхорлоо, Бат-Эрдэнэ, нар юм. Тус хорихийн харуул хамгаалалтын дарга хошууч “Шар ажаа" хочит Дэмбэрэл, ялтнуудыг эргэлт уулзалтаар нь маш их чангалдаг байлаа. Ар гэрийнхээ ах эгч дүү нартайгаа түр уулзаад ороход 5-кг хүнсний зүйл авч орж болно. Ийнхүү хоногоор уулзсан ялтан ариун цэврийн хэрэгсэлээс гадна. 10-н төгрөг л авч орох эрх олгоно. Хэрвээ ялтан этгээд 10- аас илүү мөнгө биедээ авч орох гэж байгаад баригдах юм бол хураалгасан мөнгөө улсын орлого болгоод зогсохгүй, өөрөө сахилгын тусгайрлах байранд 10-30 хоногтой нэмэгдэл шийтгэл эдлэнэ. Ялтан бүхэн далимбаар хийсэн алаг дээл болон куртик, өмд цамц өмсөнө, Жаатай гэх ялтнууд хар хөх өнгөтөйг лаларууд улаан өнгөтөй өмд цамц өмсөнө. Би Зүүнхараагийн хорих ангид 5 жил ял эдлэхдээ ганцхан ялтан “Орос хром" хөлдөө жийн гангарч байхыг харсан билээ. Энэхүү ногоон гэрлээр овгордож байсан ялтан бол Тоох" хочит Даваасүрэн байсан юм. Гэхэдээ мань этгээд эр чадалтайдаа ганцаараа “Орос хром" хөлдөө жийсэнч юм биш. Харин “Гоох" Даваасүрэн том хөлтөй болохоор л түүнд таарах бакал байдагүй байсан гэдэг. "Шар ажаа"гийн хатуурхал дээд цэгтээ хүрч ялтнаас хураасан эргэлтын хүнсний зүйлийг хоригдлуудын биөэ засдаг жорлонд ил цагаан харагдахаар газарт асгаж өлсөж туйлдсан ялтнуудын мэдрэлээр тоглодог байсан юм. Уг шоронд нэгэн өөрийгөө бөх гэж рекламдсан ялтан Мааньтын шоронгоос ялгааргаар ирсэн юмдаг. Энэ этгээд бидэнд ихэд аархаж "Би бол халхын шоронгийн атамануудын хандыг хага дардаг Мааньтын хорихоос ирсэн шалгарсан ялтан та нар шиг бөөснүүд миний зүрхэнд шар ус хуруулж хэзээч чадахгүй" гэж томорч байгаад хуучин хулгаруудын "Шургуунд" орж жинхэнэ “Нинжа" нарын суурийг тавьсан гэхэд болно. Тэрбээр мань ялтан хэзээч сэхэл авахгүйгээр доошоо орж доод нааранд лаларуудын эгнээнд очсон түүхтэй. Хэдийгээр сайхан бие хаатай ч тураалдаа орж хэлхээтэй араг яс шиг харагдах тэр ялтан байнга л жорлонгоор эргэлдэх болсон юм. Түүнийг ‘Журам сахиулагч" хоригдол. жорлонгийн хажуунаас холдуулах гэж оролдсон боловч чадаагүй билээ. Ийнхүү өөрийгөө хүчит бөх хэмээн тодорсон ялтан жорлонгын үүднээс тамхины иш. гээд өөрт хэрэгтэй бүхнээ чамлахааргүйгээр олдог болохоор тэндээсээ холдохгүй олон сарын нүүрийг үзсэн юм. Сүүлдээ хулгарууд "Жорлонгийн хар бөх" хэмээн нэрийдэх болсон билээ. Гэтэл мань нөхөр “Шар ажаа"-гийн хаяуулсан хүнсний эд зүйлийг жорлонгоос түүж авсан хэрэгтэй сахилгын тусгайрлах байранд 30 хоног тарчилаад зогсохгүй дахин жорлонгийнхоо үүдэнд тамхины иш түүх эрхээ бүр мөсөн хасуулсан юм. Зүүнхараагийн хорих хир баргийн аавын хүүгээр амаа асуулгадаг шорон биш гэдгийг олон ялтны хувь заяагаар тоглон байж ил тодоор харуулсан билээ. Энэ цаг үед “Суман хар" ташуур гартаа атгасан хуягууд хуулыүй мэт ялтныг харгис аргаар тамлаж байлаа. Бүр сүүлдээ “Суман хар“-аар ялтан бөгсөө гаргаад ташуурдуулах нь байх ёстой хууль мэт боддог болсон юм. Даварсан муусайн хуягууд зөрчил гаргасан ялтнуудыг эхээс төрсөнөөр нь шалдлаад суниалгаж байгаад бороохойдно. Энэ шийтгэлийг амсаж буй ялтанд “Ёоё"-оо гэж ганц удаач болтугай авиа гаргах эрх байхгүй. Хэрвээ ёоёоо гэж дуугарвал бороохойдох тоо нэмэгдэнэ. Зөрчил гаргаад шалган нэвтэрүүлэх байранд очиж байгаа ялтан нэг л зүйлийн төлөө сэтгэлдээ залбирдаг байлаа. Тэр нь юу вэ? гэхээр шалган нэвтрүүлэх байранд харгалзагч нарын тоо цөөхөн байгаасай гэж хүсдэгсэн.

Эх сурвалж: http://www.mongoliax.mn/news/view/halkhin-shorongiin-khar-temdeglel-2-4-kheseg

ХАЛХЫН ШОРОНГИЙН ХАР ТЭМДЭГЛЭЛ 2-4 ХЭСЭГ
Эх сурвалж: http://www.mongoliax.mn/news/view/halkhin-shorongi
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
ХАЛХЫН ШОРОНГИЙН ХАР ТЭМДЭГЛЭЛ 2-4 ХЭСЭГ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох