МЭДЭЭ НЭМЭХ  

Эрчүүдийн “гоё өвдөлт”

  • 443 уншсан
  • 1
  • 2015/10/14

сэтгэлгээний нийтлэл

Манай том хүү маань  ой гаранхан настай байсан. Бидэнд хүүхэд харах хүн олддоггүй, цэцэрлэгт явах  нас нь болоогүй   учраас  эхнэр маань хүүхдээ харж  гэртээ өнждөг байлаа.  Мань хүн  жаахан байж байгаад л дахин дахин араас  утастаж өнжинө.  Бид хоёрын яриа хаана явна, юу хийж байна, хэнтэй уулзав, хэзээ ирэх гэж байна  гэх мэтээр цөөн хэдэн асуултын хүрээнд  эргэлдэнэ. Нууцгүй хэлэхэд  их  төвөгтэй байсан санагддаг. Сүүлд нь ярилцаж байхад уйдаж, ганцаардаж, байж сууж ядахаараа л тэгдэг байсан юм билээ. Тэрийг нь мань мэтэс нь сайн ойлгохгүй  “Хүүхэдтэйгээ  байж уйдаад, ганцаардаад байх юм юу байдаг юм. Юун сүртэй юм.  Харин ч сайхан байгаа гэх ухааны юм боддог”  байсан.

 Ер нь дийлэнхи  эрчүүдэд ажиглагддаг  зан бол  эхнэр хүүхэд нь гэртээ хүлээж байгаа гэж бодохоор сэтгэл  их  өег болчихоод  “ар гэрлүүгээ яармааргүй ч юм шиг”,  “муу сайн хүүхнүүд /энхэрээ хэлж байна/ ингэж байх тавилантай /хүүхдээ өсгөөд гэртээ сууж байхыг хэлж байна/ гэсэн “аавын цээж” царайлсан  сэтгэгдэлтэй болчихдог юм билээ. Амьхандаа өөрийгөө “аав хэмээн өргөмжлөн”  тоож жаргалтай  байгаа царай нь тэр байх.  Үүнийг арай өөрөөр хэлбэл хүүхэд нялх үед аавуудын сэтгэл “бүдүүрээд”, ээжүүдийн сэтгэл “нарийсаад” ирдэг бололтой.  Хүүхнүүд ийм үедээ их тунимхай, гомдомхой, өөртөө илүү их анхаарал халамж тавиулахыг урьд урьдаасаа илүү хүсдэг, урьдынхаа  түмэн олонтойгоо “түжигнэж”  буман олонтойгоо “бужигнаж” байсныгаа  санан дурсдаг бол эрчүүд маань “нэгэнт хэргээ бүтээсэн” тул эхнэрийнхээ    материаллаг хангамжийн тал дээр санаа тавихаас бус сэтгэл зүрхнийх нь талыг орхигдуулчих гээд байдаг талтай юм билээ.

Яг ийм үед  нэг найзынхаа зөвлөсний дагуу  эхнэрээ Хустайн нуруунд болсон  нэг сургалтанд   санамсаргүй явуулж билээ.  2 өдрийн сургалтанд сууж ирсэн эхнэрийн маань сэтгэл санаа нь сэргэж  “газрын мухарт ганцаараа хаягдаагүй” гэдгээ ухаарсан мэт байсан.  Үүнээс хойш эхнэрээ жирэмсэн байхад нь, нялх хүүхэдтэй байхад нь аль болохоор янз бүрийн “юманд” оролцуулаад байх нь зүйтэй гэдгийг  л ухаарч авсан.  Үүнээс надад хамгийн их таалагдсан зүйл нь араас утасдах нь эрс багасан төдийгүй хүүхдэд их тустай юм байна даа гэж  бодогдсон.

Одоо харж байхад хамгийн айхтар хүүхнүүд жирэмсэн байх үедээ, эсвэл төрсөний дараа хүүхдээ харж байхдаа   төрөл бүрийн сургалтанд явдаг болсон байна.  Цаад санаа нь жирэмсэн үедээ сэтгэл санаагаа тайван байлгах, хэвлий дэхь хүүхэддээ номын дуу сонсгох, цаг хугацаа ашиглан өөрийгөө хөгжүүлээд авах, аяга таваг, хоол ундны   “хэрүүлээс” хол байх гэж.    Мөн ийм үед нөхрүүдийн “чих зөөлөрч”  эхнэрээсээ  “юм  харамлаж”  чадахаа больдог бололтой.   Манай академийг мөн ч олон жирэмсэн хүүхнүүд төгссөн дөө.  Тэднийг харах тусам  хайр хүрээд байдаг юм. Монголын ухаант үрс маш олон болох болтуйгай.  

Д.Уламбаяр

Эрчүүдийн  “гоё өвдөлт”
Эх сурвалж: Улс төр менежментийн академи
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эрчүүдийн “гоё өвдөлт”
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/11/17
    Энэ яг ямар учиртай мэдээ вэ

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох