МЭДЭЭ НЭМЭХ  

Аймшигт 5 зурагны түүх

  • 23,914 уншсан
  • 3
  • 2015/10/14

Хүн төрөлхтөн гэрэл зураг авах аргыг бодож олсноос хойш аппаратын дуранд өртөөгүй зүйл үлдээгүй бололтой. Гэхдээ иймэрхүү цочирдуулам зургийг хэн хэзээ яаж авсан нь тодорхойгүй хэвээр үлджээ. Гэхдээ эдгээр нь бүгд бодит зурагнууд юм шүү.

Кит Сапсфорд

Энэ залуу хорвоо ертөнцийн хачин сонин бүхнийг үзэж харахыг маш ихээр хүсдэг байв. Сапсфорд 1970-02-22-нд Токиогийн нисэх буудлаас хөдлөх гэж байсан онгоцонд нэвтэрч чаджээ. Тэрээр онгоцны дугуй байрлах нээлхийд нуугдан үнэ төлбөргүй аялах санаатай байсан юм санж. Гэвч онгоц хөөрсний дараа тогтож чадалгүй унаж үхжээ. Энэ үед нисэх буудал дээр байсан нэгэн зурагчин Кит Сапсфордыг бяц унахаас өмнөхөн зургийг нь авч амжсан байна.


Юлия Попова

2009 онд Москва хотын иргэн, 22 настай Юлия Попова ажил тараад харьж явтал дээрэмчин дайрсан байна. Эмэгтэй мултарч чадсан ч түүний нуруунд дээрэмчний хутга зоогдон үлджээ. Хэргийн газар ирсэн цагдаа нар хүртэл муужирч унах шахсан гэнэ. Азаар амин чухал эд эрхтнүүд нь гэмтээгүй байсан тул эмч нар хутгыг сугалан авч чадсан байна.


Катарина Детцель

Катарина 1907 онд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт иржээ. Тэрээр зураг дээр “нөхөртөйгөө” хамт байна. Түүнийг сүрлээр хийжээ. Катарина ууртай үедээ “нөхрийгөө” зодож, сайхан зантай байвал хамт бүжиглэдэг байсан гэнэ.


Огюст Делагранж

Зураг дээр америк цус сорогч Огюст Делагранж өөрөө гараагүй ч, түүний зүрх байна. Делагранж 400 гаруй хүний аминд хүрсэн гэсэн домог бий. Католик шашны нэгэн лам түүний зүрхийг сүлбэн устгасан гэдэг. Энэ бүх ярианы үнэн худал нь батлагдаагүй ч дуудлага худалдаан дээр Делагранжийн зүрх их үнэд хүрсэн байна.


Лоана Константинеску

Зураг дээрх талийгаач эмэгтэй бол Цус сорогч хочтой Лоана. Хэрвээ байнга цус уугаад байвал, ялангуяа өөрийнхөө цусыг ууснаар үхэлгүй мөнх амьдарч болно гэж Лоана итгэдэг байв. Нэгэн удаа тэрээр өөрийнхөө цусыг хэт ихээр ууснаас болж үхсэн байна. 

Эх сурвалж: http://ofigenno.cc/snimki-s-uzhasnoy-istoriey
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аймшигт 5 зурагны түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • xxa lol yumbee 2015/12/13
    xxa loliimbee ehnii zurag n eej awtaigai muudalcaad cugtaj bsn gd caak edr deer tegj bicsen bsndhdde xxa hucaj ulhiimbee

    0 1 Хариу бичих
  • Хаха 2015/10/15
    Т1

    0 3 Хариу бичих
  • зочин 2015/10/14
    аймшигтай юм юу ч алга

    4 9 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох