МЭДЭЭ НЭМЭХ  

Нөхрийнхөө нууц амрагт бичсэн захидал

  • 7,874 уншсан
  • 10
  • 2015/10/15

“Ийм захидал бичих нь сул доройн шинж гэдгийг мэдэж байгаа ч бичихгүй байж чадахгүй нь. Яагаад гэвэл би чиний тухай бодлыг толгойноосоо авч хаяж чадахгүй байна. Чи надад зовлон учруулсан. Нөхрөөс минь салгасан. Чи хар амиа хичээж, хувийн жаргалаа эрхэмлэснээс биш бусдын тухай огт бодоогүй. Гэхдээ чамд баярлалаа! Маш их!

Бид өмнө нь уулзаж байгаагүй. Гэхдээ чи миний тухай зарим зүйлийг мэдэж авах ёстой. Хүмүүний мэдэх хамгийн хачирхалтай аргаар чи намайг аварлаа! Тиймээ, би чиний аварсан эмэгтэй чинь байна.

Чи миний нөхөртэй нууц амрагийн холбоотой байсныг би олж мэдсэн. Би чамд муу юм хийж чадах л байлаа. Гэхдээ энэ нь илүүц хэрэг. Учир нь, та хоёр таарсан дугуйнууд, надтай надгүй ямар байхыг би гадарлаж байна.

Иймээс л би чамд “баярлалаа” гэж хэлж байгаа юм.

Яагаад гэвэл чи миний ирээдүйн амьдралыг аварч надад үнэхээр их тус боллоо. Би өөрөө нөхрийгөө орхиж хэзээ ч чадахгүй байсан юм. Хэрвээ чи байгаагүй бол амьдрал минь худал хуурмаг, зовлон шаналлаар дүүрэн байх байлаа. Нөхөр байсан хүний маань үнэн дүр төрхийг чи надад илчлэн харууллаа. Хожмын нэгэн өдөр толгой дээр буух байсан гай зовлонгоос чи намайг цагийг нь олж салгалаа. Миний өмнө сайхан ирээдүйг нээж өглөө.

Худал хуурмаг амьдрал надад тохирохгүй гэдгийг чи надад ухааруулж, дахин болзоонд явж, анхны үнсэлтийг мэдэрч, амьдралаа цоо шинээр эхлэх боломжийг олголоо. Нөхрийг маань хүлээн зөвшөөрдөггүй байсан аавын минь зөв байсныг чи надад баталж өглөө. Жинхэнэ хайр бол бас үнэнч нөхөрлөл юм гэдгийг чи надад ойлгууллаа.

Уй гашууд автаж үзээгүй байж тайтгарлын жаргалыг эдэлдэггүй юм байна гэдгийг чи надад мэдрүүллээ. Чиний ачаар би амьдралыг өөр өнцгөөс харах боллоо.

Үнэхээр их баярлалаа!

Чиний үнэ төлбөргүй тусалж, ачилсан эмэгтэйгээс”

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нөхрийнхөө нууц амрагт бичсэн захидал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • muguu byambaa 2015/10/16
    Ervvl mendee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/16
    Heterhii ih yum yriad bh shig yag gol sanaagaa helehgui :"))

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/15
    Аан бас эцсийн эцэст чамд хэзээ нэгэн цагт бас л орхиод явж чадах үнэнч бус нөхөр байна.Намайг орхисон юм чинь чамайг ч бас орхиод хэн нэгэнтэй явж чаднаа гэсэн л үг. haha goodluck baby girl.

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/10/15
    юу ч гэмээр юм дээ...ямар нэг шалтгаан байгаа болоод л хүн нууц амрагтай болдог байх даа. Жишээ нь миний 1 танилын эхнэр байнга л хэрүүл хийдэг, бүр алх сүх хутга барьж нөхрөө гэмтээнэ. нэг үгээр хэлэхэд солиотой гэж хэлж болно. өөрөө ажил хийхгүй, нөхрийхөө цалингаар амьдарна, ажил олоод өгөхөөр голно. Тэгээд манай хүн өөр хүүхэнтэй уулздаг болоод их өөрчлөгдсөн, тэр өөртөө маш их итгэлтэй болж ёстой л гялалзаж эхэлсэн. Мэдээж тэр гэр бүлээсээ салахгүй нь ойлгомжтой, амьдралаа гэж..баялаг шүү.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/17
      za tegvel ter ehner nuuts amrag ruu n odoo suh,hytga barij dairj medeh l ymb n , tiimyy,hehe

  • zolush 2015/10/15
    xed xonogiin umnu nadad iim zvil toxioldson emegt xvn nz zaluu noxroo xuuraad bgaag zongooro meddiin bn lee gevch bi vgvidegsen tgd udur bvr l xairlaj xaramlaj bsn ch ter maani nmg tiim zan gargaj bxiig xaraad vnenee xelsen xetsvv bdiin bn lee ooroosoo ch ilvv xairldag ter mine nadad vnenee xlx bas ix zorig shvv tgd xamtdaa daxiad exelsen ch ter2 onoodortoo 3daxi odor n ternees xel chimer bdgguiee bid 2 iig xamt bxd ter neg xvvxen zalgaxad emegt xvnii tesver aldaj tvvnd uurlasan ter xaalga savaad l yvaad ugsun utsaa vldeesen bsniig n avaad asaatalxra uulzaad uudaagui bj chmga yasan ix sanaj bn aa gsn msj irsen bsn tegsen ch bi tvvniigee eldveer xelj xaraaj zvxexguiee bi ene asuudliig boditoor xarj tvvniig xvsseneer n yvuulj bga bi xaramsaxguig xicheenee bi zvgeer xrt shvv xraa gd tvvniig yvuulj bn

    3 1 Хариу бичих
  • asd 2015/10/15
    uhaaral unertehgui baina sharalhal nuugdaad baian

    7 1 Хариу бичих
  • Зочин 2015/10/15
    эр хүнд анхны эхнэрийг нь бурхан хоёр дахийг нь чөтгөр явуулдаг гэдэг байж болох л үнэн шүү

    6 3 Хариу бичих
  • zochin 2015/10/15
    site.uud deer bichsen setgegdlvvdiig unshij bhad ihenh ni salahiig hvsdeggvi, enen deer bichsen shig har baraan ireedvigees salgaj ogsond bayarlalaa gej bichdeggvi lyum shig bsan da. Harinch busad gants bie hvmvvs ni salaad saihan amidar gej zovloson bdag shig sanagdsan shvv

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/15
    Байж болох л хувилбар

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох