МЭДЭЭ НЭМЭХ  

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

  • 24,956 уншсан
  • 7
  • 2015/10/16

Цөмийн дайн болж гэмээнэ Дэлхий маань цацраг идэвхт бодист нэрвэгдэж, урт хугацааны цөмийн өвөлд умбах юм. Тэгвэл манай гарагийн амьдрал яах болж байна? Хамгийн тэсвэртэй амьтад л энэ аймшигт үеийг давна даа.

Цөмийн дайн болж гэмээнэ Дэлхий маань цацраг идэвхт бодист нэрвэгдэж, урт хугацааны цөмийн өвөлд умбах юм. Тэгвэл манай гарагийн амьдрал яах болж байна? Хамгийн тэсвэртэй амьтад л энэ аймшигт үеийг давна даа. 

Амёб

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

Амёб бол хамгийн эгэл биет амьтан, бусад организмын эх үндэс байж ч магадгүй. Хамгаалалтын бүрхүүлд ичээндээ орсон амёб тодорхойгүй удаан хугацаанд амьд байж чадна. Цацраг идэвхт бодис тэдэнд нөлөөлдөггүй учир мутац үүсэхгүй. Амёбууд маш хурдан өсөж үрждэг, дэлхий даяар тархсан амьтад. Иймээс амьд үлдэх магадлал нэн өндөр.

Жоом

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

Хамгийн тэсвэртэй, дасан зохицох чадвар сайтай амьтдын нэг бол яах аргагүй жоом. Тодорхой хэмжээний цацрагийг тэсвэрлэх чадвартай. Хиорсима хотод болсон дэлбэрэлтийн төвөөс 300 метр зайтай байсан жоомнууд амьд үлдсэн юм. Жоомнуудын 10% нь 10 000 дахин их цацрагийн түвшинг тэсвэрлэж байгааг “домог бусниулагчид” туршлагаар харуулсан билээ. Мөн тэдний биеийн эс 48 цагийн дотор нөхөн сэргэх чадвартай.

Хилэнцэт хорхой

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

Антарктидаас бусад бүх тив дээр хилэнцэт хорхой амьдардаг ч хөлдөөхөд эргэн амилах, цацраг идэвхт бодисыг тэсвэрлэх чадвартай. Нүх сүвэнд амьдардаг учир цацраг идэвхт тундас тэдэнд аюулгүй. Ер нь хилэнцэт хорхой тэсвэрлэх чанараараа гоц тул хувьслын явцад огт өөрчлөгдөөгүй үлджээ.

Хэдгэнэ

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

Хэдгэнэ цацрагийн түвшин 180 000 дахин ихэссэн ч тэсвэрлэн өнгөрөөнө. Харин авгалдайгаа шахан гаргах амьд биетээр л дутагдаж болзошгүй, гэвч тэд гарц олох бизээ. Түүнчлэн хэдгэнүүд яг л нохой шиг хортой болон тэсрэх бодисыг мэдэрдэг аж.

Лингулят

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

Лингулят бол мөр хөлтний ангид хамаарах хаалгат дунтай амьтан. Лингулят газрын гүнд удтал нуугдаж байгаад тохиромжтой цагт гарч ирдэг чадвартай тул амьтны ертөнцийн 5 удаагийн их сүйрлийг эсэн мэнд давж чаджээ.

Жимсний ялаа

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

Жимсний ялаа буюу дрозофилл нь 64 000 дахин нэмэгдсэн цацрагийн түвшинг тэсвэрлэх чадвартай. Тэдний эс нь удаан хуваагддаг ч маш түргэн үржих чадвартай тул аливаа өөрчлөлтөнд гайхалтай хурднаар дасан зохицдог байна.

Хүн

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

Хачирхалтай санагдаж магадгүй ч хүн бас цөмийн дайныг тэсээд гарч болзошгүй гэнэ. Учир нь цөмийн бөмбөг дэлбэрлээ гэхэд дэлхий даяар тархан суурьшсан хүн төрөлхтнийг бүгдийг устгаж яавч чадахгүй, дээрээс нь цөмийн бөмбөг эсэргүүцэх хоргодох байр, нуувч байгууламжууд олноор баригдаж байгаа. Мөн оюун ухаант хүн ямар ч хэцүү нөхцөл байдлаас гарах арга замаа олно гэдгийг бодолцох хэрэгтэй.

Фундулюс

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

Фундулюс бол жирийн л нэг загас. Гэвч түүний бөх амьтай нь гайхалтай. Бараг л ямар ч нөхцөлд амьдарч чадна. Химийн бодис нэвчсэн, хамгийн бохир хортой усанд байж чадна. Түүнээс гадна энэ бол сансарт ниссэн цорын ганц загас юм. 1973 онд тойрог замын "Скайлэб" станц дээр нийлэг уутанд хийсэн хэдэн фундулюс хэвийн байдлаар хөвж, үржин олширч байжээ. Энэ загас генээ шаардлагатай үед “асааж, унтрааж” байдаг бөгөөд шинэ нөхцөлд дасан зохицохын тулд биенийхээ зарим хэсгийг шинэчлэн ургуулдаг байна.

Усны хачиг

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

“Усны бяцхан баавгай” хэмээн алдаршсан эдгээр амьтдыг буцалгаж, няцалж, хөлдөөж, сансарт гаргаж, усгүй байлгаж үзсэн ч эргэн амьдрах чадвартай байжээ. Хэдэн арван жилийн дараа ч тэр шүү. Ердөө 1,5 мм урттай амьтад дэлбэрэлтэнд өртөх магадлал бага. Иймээс цөмийн дайныг дараа гарцаагүй амьд үлдэх амьтдын нэг.

“Deinococcus Radioduran” бактер

Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан

Энэ бактер нь гэмтсэн ДНК-г маш хурднаар нөхөн төлжүүлдэг тул эмчилгээнд хэрэглэхээр оролдож байна. Бүх нийтийн сүйрлийн үед энэ бактерийн ДНК-д зохих мэдээллийг “бичиж” үлдээхэд 100 үеийн дараа ч хадгалагдан байх гэнэ. Энэ бактерийн тэсвэрлэх чадвар яагаад ийм өндөр байдгийн нууцыг эрдэмтэд хараахан олоогүй байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цөмийн дайнаас амьд үлдэж чадах 10 амьтан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/16
    Харх яалтчгүй орно. Хамгийн тэсвэртэй, хурдан үрждэг амьтад.

    8 2 Хариу бичих
    • Зочин 2016/10/03
      Харх мутацид ороод хүн шиг том болдог зохиол ч бий шүү

  • temuujin 2015/10/16
    Hhhhh

    0 0 Хариу бичих
  • Erdene Baatar 2015/10/16
    hun ali zereg tsatsargiig tesevreleg yumbol ? uunii tuhai medeelel oruulaach

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/12
      2000 dahin bhaa tegej sanjiin

  • Kkk 2015/10/16
    11 t n ts.elbegdorj ba tuunii nzuud boloh 76 kk ted nar

    26 5 Хариу бичих
    • Зочин 2016/06/02
      uls tor arai dendlee MAH shig shimegchid ugui boloosoi


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох