МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн II дайны нууцуудаас...

  • 7,340 уншсан
  • 17
  • 2015/10/16

Бараг бүх Европ тив тэр чигээрээ гитлерийн Германд хэдхэн сарын дотор бууж өгч эзлэгдсэн байсан ба удалгүй армиуд нь Гитлерийн талд орон байлдаж аж үйлдвэрүүд нь нацистуудыг шаардлагатай бүх зүйлээр хангаж байсан юм.

1. 1938 оны хавар Англи, Францын эрх баригчид Мюнхенд цуглаж нацистуудыг улам хүчирхэгжүүлэхийн тулд цэргийн аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн байсан Чехословакыг Гитлерт хаяж өгөх хуйвалдааныг хийсэн бөгөөд түүнээс хойш Чехословакын бүх аж үйлдвэрүүд фашист Германы талд ажиллаж эхэлсэн юм. Жишээлбэл, ганц "Шкода" үйлдвэр гэхэд л ЗХУлстай дайн эхлэхийн өмнөх 1940 онд Английн бүтэн нэг жилийн үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний машин, буу, сум зэвсгийн хэрэглэлүүд үйлдвэрлэж нацистуудад нийлүүлж байсан юм. Мөн фашист Германы армиудыг 1-хан хоногт эзлэгдсэн Дани улс хүнсээр, 6-хан долоо хоногт бууж өгсөн Франц улс автомашинуудаар, эрх баригчид нь Гитлерийн талд урвасан Румын улс газрын тосоор  хангаж байсан нь түүхэн бодит баримт юм.  

2. Эх орны дайн эхэлсэн 1941 оноос Финлянд, Румын, Венгерийн 29 дивиз, 16 корпус цэрэг арай хожим Словак, Чехийн Богеми Морави, Хорват, Албани, Голланд, Дани, Норвеги, Францын сайн дурын легионууд, Италийн экспедицийн армиуд, сайн дурынхан фашист Германы талд орж ЗХУлсын эсрэг байлдаж байсан нь бас түүхэн бодит баримт билээ. Эдгээр "ардчилсан" улсуудын армиуд, сайн дурынхан фашист Германы нийт 5,9 сая цэрэгтэй Вермахтын 26-30%-ийг нь бүрдүүлж байжээ. Харин энэ бүх дайнч-тонуулчдын эсрэг 2,9 сая цэрэгтэй ЗХУлсын Ажилчин Тариачны Улаан арми Улс Эх Орноо, Гэр бүлээ, Итгэл үнэмшлээ хамгаалан сөрөн зогсож байсан юм. 

3. Их британи, АНУлс хоёр 1942 оноос албан ёсоор ЗХУлстай гэрээ байгуулж "холбоотнууд" болсон байсан хэдий ч өөрсдийн "тун ч өвөрмөц" тоглоомоо тоглосоор байсан юм. 1942 онд нацист Германы баруун талаас нь II фронт нээхийг И. Сталин удаа дараа албан ёсоор хүсэлт тавихад У.Черчилл элдэв шалтаг тоочин эрс татгалзаж байсан нь бас л түүхэн баримт билээ. 

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт ч ийм татгалзсан хариу өгсөн бөгөөд арай хожим дэд ерөнхийлөгч нь болсон Гарри Трумэн тэр үед ингэж мэдэгдэж байжээ: "Хэрэв немцүүд давамгайлаад эхэлбэл оросуудад туслах хэрэгтэй, эсвэл оросууд дийлээд эхэлбэл немцүүдэд туслах хэрэгтэй. Тэд аль болох удаан бие биенээ алж хядаж байг". If we see that Germany is winning we ought to help Russia and if Russia is winning we ought to help Germany, and that way let them kill as many as possible...., ("New York Times", 24.06.1941).

4. Их британи, АНУ мөн тэдний дагуул улсууд 1939 оны 9-р сард гитлерийн Германд дайн зарласан боловч зөвхөн 1944 оны 6-рд сард л сая 2-р фронт нээж нацистуудыг цаад баруун талаас нь дайрч давшиж эхэлсэн түүхтэй! Европ дахь II дайны талбар бол тэр үед Хойд Африк, Ази - Номхон далайд болж байсан жижигхээн мөргөлдөөнүүдтэй харьцуулбал хүн хүч, зэвсэг техник, гарз хохирлын хувьд зүйрлүүлэшгүй юм.

2-р фронт нээсэн 1944 оны 6-р сар бол ЗХУ ганцаараа нацист фашистуудыг дарж чадах нь нэгэнт тодорхой болсон, хэн энэ дайнд ялалт байгуулах нь ойлгомжтой болсон, мөн оросууд Берлинг ганцаараа эзлэн авчих "аюул" гарч ирсэн байсан үе юм. Энэ нь ялалтын бялуу, нэр төрийг хуваалцахад мөн дайны дараахи Европыг хянахад барууны улсуудад том саад болж геоулстөрийн том ялагдал хүлээх байлаа... Чухамдаа эндээс л Германыг хоёр хуваах, Төмөр хөшиг, Хүйтэн дайн үүссэн түүхтэй. Дайны дараа тэд ийм хоёр нүүртэй "өвөрмөц" бодлогоо өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн явуулсаар байгаа билээ... 

5. Зөвлөлтийн ард түмэн (бас цорын ганц үнэнч холбоотон нь байсан БНМАУлсын ард түмэн), Улаан арми дэлхийн II Дайны бүх хүнд хүчрийг үүрэн гарч ялалтанд шийдвэрлэх хувь нэмрийг оруулж Агуу Ялалт байгуулсныг тэр үеийн бүх том улс гүрнүүд, улстөрийн зүтгэлтнүүд нь ч хүлээн зөвшөөрч байсан юм. Жишээлбэл, Британийн ерөнхий сайд Уинстон Черчилл Иосиф Сталинд хандаж бичихдээ: "Би маргааш Британийн парламентийн Төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ энэ тохиолдлыг ашиглан урьд өмнө нь хэлж байснаа дахин давтан - чухамдаа Оросын арми л Германы энэ дайны машины гэдсийг нь цувуулж орхисон юм гэдгээ дахин хэлэх болноо" гэж байжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт :"Оросын армиуд үлдсэн бүх 25 улсын нэгдсэн аримудаас ч илүү дайсны цэрэг, зэвсэг техникийг устгаж байгаа энэхүү илэрхий бодит фактаас зугтах үнэхээр хэцүү юм" гэж бичиж байсан байна. 

Гэвч энэ хүнд дайнд асар их цус, гарз хохирол хүчээр ЗХУ ялалт байгуулсны дараа саяхан холбоотон нь байсан Англи (У.Черчилл), АНУ (Г.Трумэн) гүрнүүд өвөрмөц "тоглоомоо" цааш үргэлжлүүлж гэнэтхэн, 1946 оны 3-р сарын 5-нд ЗХУлс, социалист блокын улс орнуудад анх эхлэн "Хүйтэн дайн" зарлаж байгаагаа мэдэгдэж "Төмөр хөшгөө" буулгасан билээ...

Хожим бүүр 1972 оны эхээр Ерөнхийлөгч Ричард Никсон АНУ-ын Конгресст хандаж үг хэлэхдээ " ... Бид бүхэн Орост дахин хэзээ ч тийм Александр Матросовууд, тийм Зоя Космодемьянскууд шиг хүмүүс гарч ирэхгүй байлгахын төлөө бүх зүйлийг хийх ёстой байна..." гэж хэлсэн байдаг!?

Ийнхүү дэлхийн 2 дайны тулааны талбар дээр өөд өөдөөсөө харж шударгаар байлдан ялж чадаагүй тэд Хүйтэн дайн - хулхи суртал ухуулга, сэтгэлзүйн явуулга, тархины угаалгын дайнд "ялсан" билээ...  гэхдээ түрхэн  хугацаагаар, яагаад гэвэл Чин Үнэн хэзээ ч даравч далдайдаг, булавч бултайдаг !

Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг. Зарим нь бүүр сургаар үнэмшчихсэн "шүдээ хавиран" үзэн ядахыг нь яана!? Харин "Та яагаад ингээд байна вэ" гэхээр "би тэгэж хүнээс сонссон, эсвэл нэг [шар] сонин, ухуулга-уран сайхны номон дээрээс дээр үед хальт (!) уншсан, эсвэл нэг "мундаг" нийтлэлч тэгэж ингэж бичсэн байсан" гэдэг гэнэн хүмүүс их байдаг. Тэгээд "та энэ бүхнийг шалгаж үзсэн үү, тэр чинь ядаж найдвартай эх сурвалжтай үнэн мэдээлэл үү" гэж асуухаар гайхаад бүр ийм асуултыг хүртэл "ойлгодоггүй" хүмүүс их болсон байгаа?!  ...

Эх сурвалж: http://bolor.info/policy-and-economica-in-our-life
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн II дайны нууцуудаас...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

17 Сэтгэгдэл


  • tsutsu 2015/11/23
    ta nar zgr oros bhku bsn bol gd bodood uzde oorsdigo yg odo ymr baidaltai baihig ng bodoj uzcheed orosiin surtal uhuulga gj olon yum huts erguu lalruuda !

    1 0 Хариу бичих
    • Зочин 2016/03/29
      хужаагийн хоол болох бсн биз

  • Bill 2015/10/18
    Unen sh dee

    1 0 Хариу бичих
  • зочин 2015/10/17
    Арай ингэж хэт туйлширч бас болохгүй байхаа. Аль соц нийгмийн үед биднийг хүүхэд яг ингэж зогсоо зайгүй сурталчилдаг байсан нь санагдчихлаа.

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/10/17
    orosiin surtal uhuulaga hirees hetreh ym

    2 2 Хариу бичих
  • Зочин 2015/10/17
    Ингэхэд хүйтэн дайн хэнд хэрэгтэй юм бэ.өнөө үед орос барууны хооронд үзэл суртал нийгмийн байгууллын зөрчил алга.нэг нь нөгөөдөө өөрийн нийгмийн байгууллыг тулгаад байгаа юм алга.орос ардчилсан орон америк ч ардчилсан орон орос капиталист орон америк ч капиталист орон.оросууд өөрсдөө хүртэл түүхийнхээ хар цагааныг ил тод болгоод түүхэн үнэнээ сэргээгээд байхад шар хүний өмнөөс шар хүн болоод аль социализмын үеийн суртал ухуулга хийгээд байх нь өнөөдөр утгаа алдсан баймаар юм.энэ нийтлэлд зөвлөлтийн улаан армийн тэргүүн шугамд зөвхөн коммунист намын гишүүд явж коммунистууд л хамгийн их эх орондоо хайртай нь байсан гэдгээс бусад нь яг хуучнаараа байна.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/17
    Энд дурдагдаж байгаа сургаар итгэх биш өөрөө шалгаж үзэх хамгийн чухал шүү.мэдээж хүн болгон мэргэжлийн түүхч биш тэр болгоныг шалгаад номын санд суугаад байх завгүй ч юм юмны талаар ерөнхий мэдлэгтэй тэгээд тэр мэдлэг нь элдэв шар сонин эсрэг тэсрэг талуудын туйлширсан суртал ухуулгад суурилсан биш жинхэнэ академик боловсролд үндэслэсэн бөгөөд интернэтийн их мэдээллийн далайд байгаа янз бүрийн мэдээллийг өөрийн шүүлтүүрээр шүүдэг чадвартай ямар ч байсан баримжаатай байх хэрэгтэй.мэдээж дээрх баруун европын орнууд өөрсдөө сайн дураараа германд яаран эзлэгдээд германы цэргийн машиныг зүйл бүрээр хангаж сайн дураараа оросын эсрэг дайнд германуудад туслахаар мордоцгоож байсан гэвэл зүйд нийцэхгүй.мэдээж тэдгээрээс зэвсэг тоног төхөөрөмжийг германууд хүчээр авч байсан байж таараа.үнээ хүнд сүүгээ өгдөггүй хүн түүнээс хүчээр авдаг шиг.франц улс бууж өгсөн ч де голль нарын хэсэг францууд үүнийг зөвшөөрөхгүй гээд францад партизаны хөдөлгөөн өрнүүлж мөн орос германы фронт дээр ч францын сайн дурынхан оросын талд байлдаж байсан баримтыг ор тас үгүйсгэж болохгүй.ер нь аливаа баримтын нэгийг нь хэтэрхий бариад нөгөөг нь үгүйсгэх мэдээгүй царайлах дуугүй өнгөрөх нь өөрөө туйлшрал тархи угаалт шүү дээ.хоёрдугаар фронтыг удаж байж нээсэн тухайд америк шууд германтай хил залгадаггүй гэдгийг мартаж болохгүй.асар их зэвсэг техникийг далай гатлуулан зөөж бэлтгэсэн байж таарна.хэрвээ ла маншийн хоолойг гатлаад британид десант буулгах нь тийм амархан байсан бол германууд үүнийг аль 1940 онд хийчих байсан.1941-44 онд орос германы эсрэг дайны хүндийг нуруундаа үүрсэн нь үнэн 1940-41 онд англи германы эсрэг ганцаараа тулалдаж байсан.1941-45 онд японы эсрэг дайны хүндийг англи америкчууд нуруундаа үүрсэн нь үнэн.орос хуурай газраар хамгийн урт фронт дээр байлдаж байсан бол англи америкууд далайд түүнээс ч урт фронт дээр байлдаж байсан.хэдэн мянган танк хийх гангаар ердөө ганц л байлдааны хөлөг онгоц хийж байсан гэхээр барууны холбоотнуудын хувь нэмэр чамлахааргүй.мөн зөвлөлтийн үнэнч холбоотон нь монголоос гадна бас тува байсан түүхийг битгий мартаачээ.тува 1944 он хүртэл тусгаар тогтносон улс байсан нь бодит түүх шүү дээ.

    5 1 Хариу бичих
    • Зочин 2016/03/27
      САНАЛ НЭГ

    • Зочин 2015/10/17
      dalaig 4 jil seluurdej gatalsan ym bhdaa huurhiis ih m uzejdee

  • түүх 2015/10/16
    Сүүлийн 100 жилд бусдыг үгүйсгэн газар нутгаа тэлж байгаа ганц орон Орос. 20-р зууны эхэнд хятад монголд алсан хүнээс хэд дахин олон монгол хүн зөвхөн 30 -аад оны комментерний дэглэсэн хэлмэгдүүлэлтээр алагдсан. ургийн овог, үндэсний бичиг, түүхээ мэдэж хар хайрцагны бодлого авч явсан язгууртан давхрага бүгд устаж үгүй болсон. 1913 онд болсон 3 этгээдийн гэрээнд япон хятад улсуудын өмнө хүлээсэн үүрэгтээ баригдаж тусгаар тогнуулсан нэртэй тоглоомын улс 80 жил байлгасан. Удирдагчид нь бүгд оросын нөлөөн дор амь алдсан. Түүхийг үнэн зөв болгож таниулах хэрэгтэй

    6 1 Хариу бичих
  • teneglel 2015/10/16
    tvvxiig ingej guibuulxaa boliochee. shal xudlaa. america europ baruuniig vzen yaduulj zobxon oros xyatadtai xamaaraltai yadmag sanaa. xyatad xvnd xezeech bitgii itge. baruuniixan Mongoliig xayx ter tsagt xujaa nar tobdiig bulaan ezelsen shig Mongolruu tsergee oruulax l bolno. ter ved baruuniixan omooroxgvi bol orosuud omooroxgvi xarin ch xubaaj merex bolno xalimag tubaag Mongoloos salgasan shigee. orchin tsagiin oros zaluus Mongol gej medexgvi bna yu baidiin xujaa yumuu yalgaagvi muusain asia gej bna. jirinobskii tergvvtei zarim uls torchid Mongoliig xujaad zarax xeregtei gesen sanaatai bdag. bid 2 xorsh bolood baruuniixantai tegsh xaritsaj baij orshin togtono. ene niitleliig bichsen xvn bol Mongol zaluusiin tarixiig buruu zvild urialj Mongoliig gantsaarduulj monxoox gesen xort bodoltoi xujaa bna.

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/16
    Оросын бегсийг долоосон бууны ноход одоо дахиж Монголд хэрэггуй ээ. Наад Орос пропогандагаа аваад Уралын нуруунаас цаашаа зайл!! Оросууд Монголчуудыг узэн ядаж байхад бид яахаараа Орос ах гэж шутэж байх естой юм

    4 10 Хариу бичих
    • Зочин 2015/10/19
      эхэл хятад монголын тусгаар тогтнолыг хулээн зовшоорч , дараа нь наад улаан оросууд чинь яаж ч чадахгуй болохоороо 2 " улсын " гэсэн нэртэй гэрээг москвад 3 сарын. дараа байгуулсан энийг нь бид орос зовшоорсон гэж гурийгээд л нэг юм сэтгэл амарсан . дараа нь завханаас баруун тийш хэсэгийг тувагын замаар оруулах гэхэд нь хятад л барьцаж зуун талыг нь бас тусгаар болго гэж байж больсон

    • Зочин 2015/10/17
      Чи ёстой хуцаж байнаа энэ агуу г Улсын.чинь буянд бид тусгаар тогтнолоо авч тусгаар үндэстэн болсон юм шүү !!! халх голын дайнд Жуковын тушаал хүртэл бий шүү Япон дайралт эхлэхэд хамгийн түрүүн тэргүүн эгнээнд ЗХУ ын цэргүүд урдуур орж байлдах болно гэсэн одоо л энэ төрийн тэргүүнүүд орос улсаас улам холдуулаад байгаа болхоос Дүр исгэсэн ардчилал дарангуйлалаас аймар гэж үг хүртэл бий шүү

    • Зочин 2015/10/17
      teneg pi be

    • Зочин 2015/10/17
      tuilshiraad yaahav ee hoo, urd chini Hyatad geed neg tom guren hel amaa doloogood baij bna

  • Яг үнэн 2015/10/16
    Хүмүүс түүхэн үнэнийг хичнээн бага мэдэж байгаа тусмаа төдийчинээн их туйлширцгаадаг. Зарим нь бүүр сургаар үнэмшчихсэн "шүдээ хавиран" үзэн ядахыг нь яана!? Харин "Та яагаад ингээд байна вэ" гэхээр "би тэгэж хүнээс сонссон, эсвэл нэг [шар] сонин, ухуулга-уран сайхны номон дээрээс дээр үед хальт (!) уншсан, эсвэл нэг "мундаг" нийтлэлч тэгэж ингэж бичсэн байсан" гэдэг гэнэн хүмүүс их байдаг. Тэгээд "та энэ бүхнийг шалгаж үзсэн үү, тэр чинь ядаж найдвартай эх сурвалжтай үнэн мэдээлэл үү" гэж асуухаар гайхаад бүр ийм асуултыг хүртэл "ойлгодоггүй" хүмүүс их болсон байгаа?! ...

    9 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох