МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхэнд алдартай шалиг эрс буюу авгай хүүхний эрлэгүүд

  • 30,840 уншсан
  • 3
  • 2014/07/10

Урлаг соёлын одод л охид бүсгүйчүүдийн анхаарлыг гаргууд татдаг гэвэл эндүүрэл болно. Энэ талаараа алдаршиж түүхэнд орсон эрчүүд хэн байв аа?

1. Фидель Кастро. Коммунист дарангуйлагч, 35 000 эмэгтэйтэй холбоотой байжээ

Энэ жагсаалт ямар нэг супер одноос эхэлнэ гэж бодож байсан биз? Тэгвэл Кастро өдөрт 2, заримдаа 3 бүсгүй таалдаг байсан тухай түүний дотнын туслагчдын нэг баталж байна. 1993 онд сурвалжлагч түүнээс хэдэн хүүхэдтэйг нь асуухад : «Бүтэн омог бий» гэж хариулсан нь ор үндэслэлгүй зүйл биш бололтой. Сонирхолтой нь, эмэгтэйчүүд өөрсдөө Кастрод ухаан алддаг байсан гэнэ. Тэрээр Клинтон, Моника 2-ын тухай сонсоод “Найз бүсгүй олонтой байх нь төрийн хэрэгт ямар хамаа байна” гэж их гайхаж байсан гэнэ.


2. Уилт Чемберлен. NBA -н супер од, 20 000 эмэгтэйтэй учир ургуулсан

Тэрээр 1991 онд өөрийн тухай номондоо ингэж бичжээ. Одын найз Род Роддевиг түүний гэрт 10 хонохдоо учирсан бүсгүйчүүдийг нь зориуд тоолж үзсэн гэдэг. Түүний тооцоонд 10 хоногт 23 эмэгтэй /өдөрт 2-3/ бүртгэгдсэн байна. 1999 онд 62 настайдаа хорвоог орхихын өмнөхөн Уилт өөртөө харамсаж явдгаа хэлээд түүний алдааг давтахгүй байрыг эрчүүдээс хүсчээ. Удаан хугацааны турш ганц эмэгтэйтэй байх нь хамаагүй илүү байсныг тэр мэдэрч амжсан гэнэ.


3. Жей Хоукинс — 57 хүүхдийн эцэг

2000 онд нас барахынхаа өмнө блюз дуучин маань өөрийн найз нар болон өмгөөлөгч Марал Ниголианд 57 хүүхдийн эцэг гэдгээ хэлээд яг хэд нь хүү болохыг мэддэггүйдээ үргэлж харамсаж явдгаа ч ярьсан байна. Бүсгүйчүүдийг бээлий мэт сольдог байсан энэ эрийн албан ёсны 33 хүүхэд бий гэнэ.


4. Жон Холмс. «Насанд хүрэгсдэд зориулсан» киноны од, 14 000 хүүхэнтэй унтсан гэнэ

Жон Холмс 2250 порно кинонд тоглосон ба бүх цаг үеийн хамгийн “үржил сайтай” порно жүжигчнээр шалгарч байжээ. Тэр өдөрт 3000 доллар олдог байсан гэнэ. Гэвч мансууруулах бодисонд хэт донтож 43 настайдаа  ДОХ-ын халдвараар хорвоог орхисон байна. Тэр 7 хоног бүр 2,7 шинэ хүүхэнтэй болздог тооцоо гарчээ.


5. Жин Симмонс. “Kiss” хамтлагийн басс гитарчин, 5000 хүүхэнтэй жиг ургуулсан

Түүнд энэ 5000 бүсгүйнх нь зураг дурсгал болгон хадгалагдаж байдаг гэнэ. Жинхэнэ «рок-н-рол» стилээр амьдарч байсан энэ эр найз бүсгүй Шеннон Твидтэй 28 жил хамтран амьдарсныхаа дараа 2011 онд батлуулжээ. Энэ үед хүү Ник нь 25, охин Софи нь 22 настай байсан гэнэ.


6. Уоррен Битти. Голливудын хамгийн халуухан ододтой жиг ургуулж байсан эр

Питер Бискинд 2010 онд жүжигчин Уоррен Битти 13 000 эмэгтэйтэй унтсан тухай «Уоррен Битти  Америкийг байлдан дагуулсан нь » номондоо бичжээ. Энэ явдал маш их хэрүүл шуугиан тарьсан боловч Битти Голливудын нэртэй сайхан хүүхнүүдтэй учиртай байсан нь маргаангүй баримт бөгөөд тэдний дунд Натали Вуд, Брижит Бардо, Жейн Фонда, Жоанн Коллинз, Карли Саймон нар байгаа юм. Битти 1992 онд жүжигчин Аннет Бенингтэй гэрлэсэн байна.


7. Жакомо Казанова. Италийн луйварчин, адал явдал хөөцөлдөгч

Казановын унтсан эмэгтэйчүүдийн тоо дээрхийг гүйцэхгүй ч түүний нэр эмэгтэйчүүдийн толгойг эргүүлэх урлаг болтлоо алдаршжээ. Джакомо Казанова 1725 онд Венецийн жүжигчдийн гэр бүлд төржээ. Тэр нарийн бичиг, цэрэг, алхимич, лам, мэргэжлийн мөрийтэй тоглоомч, хийлч, бүр тагнуул хүртэл олон төрлийн ажил хийж явсан бөгөөд морь сайн унадаг, ухаалаг хүн байсан гэнэ. Тэр охид хүүхнүүдийг өөртөө татах ер бусын увидастай нэгэн байсан гэдэг.


8. Чингис хаан. Үр хүүхдээр өнөр хаан, манай гарагийн 200 хүн тутмын нэг нь түүний үр удам байх магадлалтай

Дэлхий дээр 16 сая орчим эрчүүд, тоолохын аргагүй олон тооны эмэгтэйчүүд Чингис хааны шууд удам мөн гэж тооцогддог. 2003 онд эрдэмтдийн хийсэн судалгаагаар эртний Монголын Эзэнт гүрний эзэмшил байсан газар нутагт оршин суугаа эрчүүдийн бараг 8% нь адилхан Y-хромосомтой (эцгээс хүүд дамждаг хромосом) болох нь нотлогджээ. Үүнийг генетикчид Чингис хааны ажил гэж үздэг. Чингис хаан байлдан дагуулсан улс орон бүрийн эмэгтэйчүүдийг өөрийн юм шиг хэрэглэдэг байсан гэнэ.


9. Лорд Байрон. Английн садар найрагч, аюултай, муу хүн гэж алдаршсан эр

Лорд Байрон хэзээд нь амжуулж байсныг бүү мэд.  Тун ч богинохон наслахдаа тэр (1788—1824 он) хэдэн мянган шүлэг бичиж, Европ болон Ойрхи Дорнодоор аялж, олон хүнтэй нөхөрлөж, бокс болон жадаар хичээллэж, олон тооны амьтан тэжээдэг байсан гэдэг. Түүнээс гадна архийг ус шиг ууж, сэтгэл хямрал болон параной өвчтэй байсан гэнэ. Хажуугаар нь жилд 250 орчим эмэгтэйтэй учир ургуулдаг байжээ. Тэр “материал” голдоггүй хүн байсан бололтой. Язгууртан хатагтай нараас гадна жүжигчид, тэдний зарц үйлчлэгчид, албан хаагчид, бүх шатны янхнуудтай холбоотой байв. Сүүлдээ бүр дагавар эгчтэйгээ хүртэл унтаж байсан гэдэг.


10. Жек Николсон. Голливудын “Секс –бөмбөг”

Жүжигчин Жек Николсоныг Оскар дагуулсан «Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг» киногоор нь үзэгчид сайн таньдаг болсон юм. Гэхдээ түүний нэр алдрыг хайр дурлалын адал явдал нь гутаах гээд байдаг гэмтэй. Тэр 2000 орчим хүүхэнтэй холбоотой байсан гэдэг. Тэдний дунд Анжелика Хьюстон, Женис Дикинсон, Мишель Филлипс, Ларой Флинн Бойл, Жони Митчелл, Мелани Гриффит, Мерил Стрип нар байжээ. 77 нас хүрээд тэр “Секс –бөмбөг” гэж нэрлэгдэхээс баахан зовох болж, “Хөнгөн явдал нэгэн цагт муугаар дуусна гэдгийг би мэддэг болсон. Тэгээд ч одоо надад ажлаа хийж, хажуугаар нь шалиглаж явах тэнхээ алга болж дээ “ гэж хэлсэн гэнэ.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхэнд алдартай шалиг эрс буюу авгай хүүхний эрлэгүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/29
    Odogoor minih 1000 garaad yvj bna sariin daraa mini talaar niitlel bichne biz. Yaxav holbogdoh ohid busguichuud yrina biz free shde haha

    0 2 Хариу бичих
  • tulga 2015/01/20
    naadhan chin itgeh hun bhuu t1 alaa

    5 1 Хариу бичих
  • hulan 2015/01/19
    Sain bainuu jinhene mongiig hurdan hiih arga olloo ta yag odoo hereggui zuil hiih gej baiwal http:TheWeeklyJob.com/?id=323969 enehuu linkeer orood burtguuleeree ehleed 25 $ tsaad kompanaasaa ogni harin tand ogson linkiig her olon hund ilgeesnees chini hamaaraad 300s deesh $ bolson tohioldold wester union bolon money gram uilchilgeegeer sariin 24-30 nii hoorond tsalingaa awna za aldah zuil ogt alga. za amjilt.

    2 14 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох