МЭДЭЭ НЭМЭХ  

“Эрээ цээргүй” хувцасласан лалын ертөнцийн тамирчин

  • 8,390 уншсан
  • 8
  • 2015/10/16

Спортын өндөр амжилт гаргаж буй тамирчныг бахдан шагшихаас биш өөр ямар нэгэн сөрөг байдлаар үнэлдэггүй л байлтай. Гэтэл лалын шашинт орнуудад тамирчдын өмсгөлд хүртэл тодорхой шаардлага тавьдаг ажээ. Ялангуяа спортын төрлөөс хамаарч “задгай” хувцасладаг эмэгтэй тамирчид ихээхэн асуудалд өртдөг байна.

Малайзын тамирчин, уран гимнастикч Фарах Энн Абдул Хади хэт задгай, үндсэндээ “эрээ цээргүй” хувцасласан гэж буруутгагдсан байна. Бүсгүйн өмссөн хувцас биеийг нь хэт барьж, “хориотой” хэсгүүдийг нь ил гаргасан хэмээн Малайзын Перак мужийн муфтий (шашны лидер) Харуссани Закария дургүйцжээ. Шашны зүтгэлтэн лалын бүсгүйчүүд гимнастикаар хичээллэхийн эсрэг байр суурьтай байгаагаа ч илэрхийлсэн гэнэ.

«Гимнастик бол лалын бүсгүйчүүдийн хэрэг биш. Нүүр, гараасаа бусдыг ил гаргах, биеийн галбираа тодруулан харуулах нь хориотой зүйл» гэж муфтий хэлжээ.

Харин олон нийтийн зүгээс үүнийг эрс эсэргүүцэж лалын шашинт эмэгтэйчүүдийг дуртай спортоо орхихгүй байхыг уриалан зоригжуулж байгаа аж.

Малайзын лалын шашинт залуучуудын Үндэсний ассоциацаас эмэгтэйчүүд арай “даруухан” хувцаслаад гимнастикаар хичээллэж болно гэсэн мэдэгдэл хийжээ. Тэр “даруу хувцас” нь иймэрхүү байх юм байна.

Тамирчин бүсгүйчүүдийн гадаад төрх шашны тодорхой шаардлагуудад нийцэхгүй байна хэмээн шүүмжлүүлдэг спорт нь ганц уран гимнастик бишээ. Уран гулгалт, элсний волейбол ч энд хамаарна. Иймээс мөрдлөг хавчлагаас зайлсхийсэн эмэгтэйчүүд арга буюу буулт хийдэг аж. Үүний тод жишээ бол Арабын Нэгдсэн Эмиратын 19 настай уран гулгагч Захра Лари 2014 оны Олимпийн тоглолтонд бин битүү хувцаслаж, хижаб (толгойн алчуур) зүүн оролцсон явдал юм.

2012 онд Олон Улсын Олимпийн хороо тамирчдын хувцасны талаар зарим өөрчлөлтүүдийг хийжээ. Жишээ нь, элсний гар бөмбөгийн тамирчдыг усны хувцастай тоглохыг хориглож, шорт, футболка өмсүүлэх, мөн толгойн алчуур, малгай зэргийг хэрэглэж болно хэмээн заасан байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Эрээ цээргүй” хувцасласан лалын ертөнцийн тамирчин
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • . 2015/10/23
    Tsarailag busguichuud baidag yum bna

    0 0 Хариу бичих
  • зочин 2015/10/16
    ёстой зовцон бүсгүйчүүд байнадаа хөөрхий

    1 0 Хариу бичих
  • Demjigch 2015/10/16
    Laluudaas mongok huuhnuud jishee avmaar yuma.bituu huvtsalah ni zuv blgui yahavdee.emegtei hun bj il huvtsaslah es bhgui.togoo baridag huuhnuud turd gartsan ch yvj bh shig ene yu bolj bnaa mongolchuudaa.sportiin tamirchdad undur shagnal tsalin ugdug ni buruu.ted uursdiinhuu tuluu l yvsan hoolnii munguu opoh gej suuldee yu bolov.sain darj ugch bh heregtei.harin ene gaduur orching tsever bailgadag tseverlegchiin tsaling 10say bolgoh heregtei tegvel hot shan bolj hugjil irj dagaj mungu ih orj irne uher mongolchuudaa

    2 42 Хариу бичих
    • Зочин 2015/11/01
      kkk ineedtei novsh be chi.mongol huuhnuud chamaig toodoggui bhoor l iim bh do.

    • Зочин 2015/10/18
      ee chaavaas uuruu lav mongol hun bish biz

    • Зочин 2015/10/17
      chi ooroo tseverlegch uu guu yu.? mergejil bolovsrolgui arhichin erguu hden uym l iimerhuu yriatai bdg daa.

    • Зочин 2015/10/16
      ene chi harin duurtsen teneg hun bna ene hunii hajuud bdag emegtei hun gej yamar uiliin urtei amitan bdag boldoo hoorhii

    • Зочин 2015/10/16
      heheh, ene yasan teneg hun be.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох