МЭДЭЭ НЭМЭХ  

Манай гарагийн эрт ба эдүгэ үе: аймшигт өөрчлөлтүүд

  • 4,927 уншсан
  • 0
  • 2015/10/17

Дэлхий гараг маань хэдэн арван хүчин зүйлийн нөлөөгөөр хувьсан өөрчлөгдсөөр байна. Тэдгээрийн нэг болох дэлхийн дулаарлын талаар бид мэддэг ч онол таамаглал төдий санасаар өнөөг хүрчээ. Тэгвэл сүүлийн хэдхэн арван жилийн дотор Дэлхий маань хэрхэн өөрчлөгдсөнийг нүдээр харж дүгнэлт хийцгээе.

Петерсений мөсөн гол, Аляск

Зүүн талын зургийг 1917 онд, баруун талын зургийг 2005 оны 8-р сард авчээ. 88 жилийн дотор мөсөн голоос бараг юу ч үлдээгүйг харж байна уу?


Маккартинийн мөсөн гол, Аляск

Дээрхтэй яг ижил түүх. Зүүн талын зургийг 1909 онд, баруун талын зургийг 2004 онд авчээ. Мөсөн гол бараг 15 км-ээр “ухарсан” байна. Эрдэмтдийн хийсэн тооцоог харвал жилд 1,8 метр мөс хайлж байсан аж. Энэ үзүүлэлт сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь сүүлийн 12 мянган жилд тохиолдоогүй үзэгдэл юм байна.


Маттерхорн уул, Итали-Швейцарийн хил

Сүүлийн 45 жилийн дотор 4478 метрийн өндөр энэ уул мэдэгдэхүйц багасчээ. 2003 оны зун хэт дулаарч, мөс ихээр хайлснаас болж уулын чулуулагт ан цав ихээр үүсч, нуралт гарах болжээ.


Элефант-Бьюттын усан сан, АНУ

Нью-Мексико мужийн Рио-Гранд голын сав дагуух усан сангийн байдал эрс муудаж байгааг 1993, 2004 оны гэрэл зурагнууд харуулж байна. Өнөө үед Техасын Эль-Пасо хот, 35 000 га ХАА-н эдэлбэр газрыг усаар хангаж хүчрэхгүй шахам болоод байгаа аж.


Бастроп, Техас

Техасын Бастроп тойргийн төрх байдал эрс өөрчлөгдөж муудсан байна. 2011 онд болсон ган гачгийн улмаас ойн түймэр гарч 13 111 га ой мод, бараг 20 000 барилга байшин шатжээ.


Оровилл нуур, Калифорн

Ердөө 3 сарын дотор Оровилл нуур усныхаа 70%-ийг алджээ. Өөр өнцгөөс авсан зургийг харвал аюулын хэмжээ бүр тодорхой болох байх.

Калифорны өөр нэг нуур Шаста бол энэ муждаа хамгийн том гэж тооцогддог байсан. 2014 онд энэ нуур үндсэндээ ширгэж дуусчээ. 2014 он бол Калифорны түүхэнд хамгийн их ган гачигтай жил байсан гэнэ.


Мар-Чикита нуур, Аргентин

“Бяцхан далай” хэмээн нэрлэгддэг байсан энэхүү давст нуур сүүлийн 13 жилийн дотор бараг тал хувиар багасчээ. Шалтгаан нь ган гачиг, хиймэл усалгааны систем, шороон шуурга. Нуурын ус ширгэх тусам улам давслаг болж байсан гэнэ.


Аралын тэнгис, Казахстан-Узбекистаны хил

Бас л тэнгис хэмээн өргөмжилдөг нэгэн давст нуур сөнөж үгүй болохын даваан дээр ирээд байна. Аралын тэнгис бүр өнгөрсөн зууны дунд үеэс ширгэж эхэлжээ. 1960 онд 70 мянган ам дөрвөлжин километр талбай эзэлж байсан нуур 1989 онд дундуураа 2 хуваагдаж том нь 20 мянга, жижиг нь 14 мянган ам дөрвөлжин км талбайтай болжээ. Ширгэж буй шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, ХАА-н эдэлбэр газрыг услах зориулалттай олон тооны шинэ суваг шуудуу баригдсан явдал. Нууранд амьдардаг байсан олон төрлийн загас устан үгүй болж, элсэн шуурга шуурах нь их болжээ.

Аралын тэнгисийн ширгэсэн хэсэг

Рондоны ой, Бразиль

Нэгэн цагт Амазоны нэвтэршгүй ширэнгэн ой байсан газарт Бразилийн шинэ муж бий болсноор байгаль орчин ингэж өөрчлөгджээ. Зүүн талын зургийг 1975 онд, баруун талын зургийг 2009 онд авсан байна.

Дүгнэлт: Дэлхийн ирээдүйн талаарх эрдэмтдийн таамаглалд сэтгэл тайвшруулах юм туйлын бага. Уур амьсгалын эрс тэс өөрчлөлтүүд нэмэгдсээр, үргэлжилсээр байх бололтой. Ингэхлээр бид өнөөдрөөс эхлэн хүч хүрэх бүхнээ хийж эхэлье! Адаглаад машинаа 2 өдөр л унаж, бусад өдөр нь дугуйгаар, явганаар, автобусаар ажилдаа очиж байвал ямар вэ?

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай гарагийн эрт ба эдүгэ үе: аймшигт өөрчлөлтүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох