МЭДЭЭ НЭМЭХ  

Порногийн тухай зарим сонирхолтой баримтууд

  • 18,123 уншсан
  • 0
  • 2015/10/18

Германы сексологч эрдэмтэн Кристофер Алерсийн тооцоолсноор өдөрт 60 сая хүн интернетээр порно үзэж байдаг аж. Эдний гуравны хоёр хувь нь ажил дээрээ амжуулдаг гэнэ. Боссдоо баригдчих юм бол байдал буруугаар эргэх нь лавтай. Гэхдээ ажил дээрээ уншихад нэг их буруутахгүй хэдэн баримтыг сонирхуулъя.

Анхны порно кино

1896 онд Францын найруулагч Пиру, Кишнер нарын бүтээсэн “Мария нойрсох гэж байна” гэдэг нэртэй 7 минутын үзэгдлийг анхны порно кино гэж үздэг. Энэ кинонд цэнгээний газрын бүжигчин Луиза Вилли стриптиз бүжиглэжээ. Кино маш их шуугиан тарьсан бөгөөд үзэгчдэд нэн таалагдсан байна.


Порно үзэхэд тохиромжтой цаг

Sex Tracker’s сайтын судалгаагаар хүмүүс порног өдрийн 9-17 цагийн хооронд голчлон үздэг гэж гарсан нь Кристофер Алерсийн тооцоо зөв болохыг харуулж байгаа юм.


Порно жүжигчин Пета Женсон “Adult Entertainment Expo” фестиваль дээр


Порно сайтуудын тоо

2000 оны эхээр дэлхий дээр 70 000 порно сайт байсан бол одоо зөвхөн АНУ-д гэхэд л 4,2 сая насанд хүрэгчдийн сайт ажиллаж байгаа аж.


Францын порно жүжигчин Софи Эбрард зураг авалтанд бэлдэж байна.


Порно жүжигчид

Хүссэн хүн бүр порно кинонд тоглож болно гэж үйлдвэрлэгчид хэлдэг ч үнэн хэрэг дээрээ огт тийм биш ажээ. Жишээ нь, эрчүүд дангаараа порно жүжигчин болох магадлал бараг л тэгтэй тэнцүү. Харин камерийн өмнө мөнгөөр секс хийхээс татгалзахгүй найз бүсгүйгээ дагуулж ирвэл байдал өөр гэнэ. Порно үйлдвэрлэлд эмэгтэйчүүд илүү үнэ цэнэтэй байдаг нь эрчүүдийн хувьд “жаахан тийм” асуудал ажээ.


Порно жүжигчин зураг авалтын талбайд


Порно үйлдвэрлэлийн ашиг

2014 онд насанд хүрэгчдэд зориулсан киноноос 97 тэрбум долларын ашиг олсон байна. Харьцуулалт: 2013 онд компьютер тоглоомоос 93 тэрбум долларын ашиг олжээ.


Форматуудын дайн

Дэлхийд ямар видео-формат “моодонд” орох вэ гэдгийг порно магнатууд шийддэг байна. Нэгэн үе ихээхэн нэрд гарч байсан VHS одоо хоцрогдож эхэлж байна.


Том размер

Жижиг хөхтэй бүсгүйчүүдийг порно кинонд тоглуулдаггүй нь тэднийг насанд хүрээгүй хүүхэдтэй андуурах вий гэсэн найруулагчдын айдастай холбоотой гэнэ.


Порно ба цаазын ял

Хойд Солонгос болон Иранд порно кино хийвэл амь наснаасаа хагацах аюултай. Зарим эх сурвалжийн мэдээгээр Хойд Солонгост энэ шалтгаанаар 80 орчим хүн олны өмнө цаазлуулсан байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Порногийн тухай зарим сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох