МЭДЭЭ НЭМЭХ  

Хорвоогийн хачирхалтай шөлнүүд

  • 6,686 уншсан
  • 4
  • 2014/07/10

Үдийн хоолон дээрээ халуун шөл уух ч сайхан л байдаг даа. Харин танай хөргөгчинд сарьсан багваахай юм уу, эсвэл барын засаа бий юу?

Менудо (Мексик)

Энэ шөлний найрлаганд орсон зүйлс нэг их хачирхалтай биш ч зүрхэлж идэх хүн цөөн гарах байх. Менудог хийхэд үхрийн ходоод, сонгино, кинза, чили соус, эрдэнэ шиш ордог бөгөөд ходоодыг 7-10 цаг чанаж байж зөөлрүүлдэг гэнэ. Удаан чанах тусам ходоод зөөлөрч гайхам сайхан амттай болдог аж. Мексик ресторануудын урдаа барьдаг хоолнуудын нэг болох энэ шөл архины үйлчилгээг гаргах ид шидтэй аж.


Кибуру (Танзани)

Энэ бол манай жагсаалтын хамгийн энгийн найрлагатай шөл болно. Зүүн Африкийн Килиманжаро уулын бэлээр нутаглах Чагга омгийнхон туйлын хар бор амьдралтай улс тул хийдэг хоол нь ч эгэл жирийн гэнэ. Тэд амтат банан, буурцагны...шороо хоёрыг устай холиод кибуру шөлийг хийдэг аж. Дээр нь модны мөчир нэмж болно. Шороо нь шөлөнд давслаг, “газрын” амтыг нэмдэг гэнэ.


Супу (Танзани)

Харин энэ шөлөнд ямааны уушиг, зүрх, элэг, толгой, үхрийн ходоод, хэл болон бусад дотор эрхтэнг хийж чанадаг тул менудотой ойролцоо. Заримдаа тагалцагаар хийж үүнийгээ «supu ya makongoro» гэж нэрлэнэ. Энэ шөлийг Танзаничууд маш их таашаадаг бөгөөд мөн л шарталтаас авардаг гэнэ.


Тахианы төмсөгний шөл

Тахианы төмсөг нь дотор талдаа маш зөөлөн тослог байдаг гэнэ. Үүнийг төрөл бүрийн ногоотой хольж чанана. Энэ шөл эмэгтэйчүүдийн арьс, эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхид сайнаар нөлөөлдөг гэж үздэг.


Шувууны үүрээр хийсэн шөл (Хятад)

Манай жагсаалтын хамгийн үнэтэй шөл болох Ураацайн үүрээр хийсэн шөлийг дээд зэрэглэлийн ресторануудад порцийг нь 30-100 доллараар хүртэж болно. Нэг кг ураацайн үүр 2000 доллар хүрдэг аж. Үнэн хэрэгтээ Ураацай шувуу шүлсээрээ үүрээ барьдаг тул энэ шөл нь шувууны наалдамхай шүлсээр хийсэн шөл аж. Ийм шөл багтраа өвчнийг эмчилж, дархлааг сайжруулдаг гэж ярьцгаадаг.


Бугын эхсээр хийсэн шөл (Хятад)

Бэлгийн чадавхийг сайжруулж, бөөр илааршуулан, эрүүл чийрэг, эрч хүчтэй болгодог бугын эхсээр хийсэн шөлийг Шанхай хотод ууж болно. Энэ шөлөнд мөөг, тахианы мах нэмдэг бөгөөд гол найрлага болох бугын эхэс нь нилээд уян чанартай тул удаанаар зажилж иддэг гэнэ. Эмэгчин амьтны эхсээр дамжин урагт төрөл бүрийн тэжээллэг бодис, хүчилтөрөгч очдог тул эхэс эмчилгээний чанартай байдагт гайхах юмгүй.


Сагамхай загасны үрийн хүүдийгээр хийсэн шөл (Япон)

Япончууд энэ шөлийг “ширако” гэж нэрлэдэг. “Ширако” гэдэг нь «Цагаан хүүхдүүд» гэсэн утгатай үг юм байна. Эр загасны үрийн хүүдийг удтал чанаж, өтгөвтөр цагаан шөл гаргадаг ажээ. Энэ шөлийг тааруулж хүртвэл эр хүний чадвар сайжирдаг гэж шүтэн өвөл голдуу хэрэглэдэг гэнэ.


Сарьсан багваахайн шөл (Палау арал)

Сарьсан багваахайн үсийг сайтар цэвэрлэж байгаад хийсэн ч гэсэн аймшигтай л шөл байдаг байх. Гол нь буцалж буй ус руу хөөрхийсийг амьдаар нь чулуудаж орхидог гэнэ. Номхон далайн Палау арал дээр идчихмээр өөр амьтан байдаггүй юм байлгүй. Наргилын самар, имбирь болон бусад ногоогоор хачирлана. Идэж үзсэн зоригтнууд тавагнаас цухуйх үсэрхэг толгой л эвгүй харагдахаас биш амтаар тун дажгүй гэж тодорхойлжээ.


Барын засаагаар хийсэн шөл  (Хятад)

Амьтны эрхтнээр хийдэг олон янзын шөл байдаг ч, энэ хамгийн ховор, хамгийн үнэтэй нь. Адаглаад л Хятадад бар агнавал үхэх ялтай. Барын засааг эр бэлгийн хүч тамирын ундарга гэж Азийнхан  үзсээр иржээ. Өнөөдөр Азид бар цөөрсөн нь ийм учиртай ч байж болох. Хөөрхий барын хатаасан засааг 7 хоног усанд дэвтээнэ. Дараа нь зөөлөн гал дээр төрөл бүрийн амтлагч, эм тан, зарим үед барын ясыг нь хийж байгаад өнжин хонон чанадаг. Нэг порц ийм шөл 400 доллар хүрдэг байна. Зах дээр барын засаа нэрээр буга болон бухын шөрмөс зарах тохиолдол элбэг гэнэ.


Цусан шөл (Вьетнам)

Манай жагсаалтын хамгийн хачирхалтай шөл. Шөл гэж нэрлэхэд ч хэцүү энэ хоолыг вьетнамчууд түүхий цус, (голчлон галууны цус), шувууны гэдэс дотор, арахис самар, төрөл бүрийн өвс ногоо оролцуулан бэлддэг. Шөлийг хөлдөөхөөр цус өтгөрдөг, ингээд царцмаг байдлаа алдахаас нь өмнө хүйтнээр нь иднэ. Шөл идсэн хүндээ төдийгүй бэлдсэн хүндээ ч өлзийтэй гэдэгт вьетнамчууд итгэдэг. Азид шувууны ханиад гарсны дараа энэ шөлийг идэхээс түдгэлзэх болсон ч дуртай хоолоо айхгүй иддэг хүмүүс олноор бий гэнэ.


+ Бонус: №5 шөл

№5 шөл нь манай гарагийн этгээд шөлний тоонд яалтгүй орно. Энэ шөлийг Зүүн Өмнөд Азийн зарим оронд сонгино, лууван, ясны шөл, бухын засаа болон төмсөгөөр хийдэг байна. Бэлгийн чадавхийг сайжруулдаг ид шидтэй гэж алдаршжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хорвоогийн хачирхалтай шөлнүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/22
    Мөнгө олох боломж! Танаас ямар ч зардал гарахгүй. Энэхүү http://referralvibe.com/?reff=15746 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/13
    ийм байж нэг чоно хүн баричихвал тэр хавийн бүх чонийг хядна даа

    1 0 Хариу бичих
  • soningoo 2014/07/10
    zarim ni manaitai ijil yumaa bid ch bas aimar yum zondoo l iddig bas goe kkk

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/10
    manaihnii iddeg hoolyg hiivelch bas l evgvi haragdana daa boodog, zasaa g.met

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох