МЭДЭЭ НЭМЭХ  

Унт, зугаац, тэгээд цалингаа ав: Атаархам сайхан ажилтай хүмүүс

  • 5,585 уншсан
  • 4
  • 2015/10/19

Таалагддаггүй, дургүй ажлаа хийсэн болох шиг хэцүү зүйл байхгүй. Харамсалтай нь, ийм хүмүүс дэлхий дээр дэндүү олон байдаг гэнэ. Судлаачид 142 орны 230 мянган хүний дунд сануулга асуулга явуулж үзэхэд тэдний дөнгөж 13% нь л эрхэлж буй ажилдаа дур сонирхолтой гэсэн хариу өгчээ. Гэтэл унтаад л, чихэр идээд л, усан гулсуур дээр тоглоод л цалин авдаг азтай хүмүүс бас байх юм!

Жо Ансворт, орны чанар шалгагч

Унт, зугаац, тэгээд цалингаа ав: Атаархам сайхан ажилтай хүмүүс

Британы Жо Ансворт бол нэрд гарсан “John Lewis” сүлжээ дэлгүүрүүдэд ор, ор дэвсгэрийн хэрэглэлийн чанар шалгагчийн ажил хийдэг бүсгүй. Уг нь нэхмэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр сургууль төгссөн. Гэхдээ түүний ажил ор дамжин хэвтэх төдийгөөр хязгаарлагдахгүй. Тэрээр бүтээгдэхүүний чанарын талаар тайлан бичиж, худалдан авагчдад зөвлөгөө өгдөг байна.

Карлин Хауден, секс-тоглоом туршигч

Унт, зугаац, тэгээд цалингаа ав: Атаархам сайхан ажилтай хүмүүс

Бекслийн 30 настай Карлин Хауден өөрийн ажлыг хамгийн сайхан ажил гэж боддог. Тэрээр секс тоглоом туршигчийн ажилтай. Удирдлага нь түүнийг заавал офист байлгах гэж шаарддаггүй. 7 хоног бүр дунджаар 2 шинэ бүтээгдэхүүн туршиж, дараа нь тайлан бичнэ. Мөн туршилтанд сайн дураар оролцох хүмүүсийг интернетээр хайж олох ажлыг хариуцдаг байна. Бүсгүйн найз залуу нь хайртынхаа ер бусын ажлыг дэмжиж туршилтын ажилд дуртайяа оролцдог гэнэ.

Гарри Уилшер, чихрийн чанар шалгагч

Унт, зугаац, тэгээд цалингаа ав: Атаархам сайхан ажилтай хүмүүс

Британы Эссекс хотын сурагч хүү Харри хэдэн мянган жаалуудын атаархлыг хөдөлгөсөн ажилтай. Тэрээр “Swizzels Matlow” компанийн амттан туршигч гэнэ. Зүгээр л чихэр идээд зогсохгүй, гадаад байдал, сав баглааг бас шалгаж дүгнэнэ. Гэхдээ хүү мэдээж, бүтэн өдөржин ажилладаггүй гэнэ.

Томми Линч, усан гулсуур туршигч

Унт, зугаац, тэгээд цалингаа ав: Атаархам сайхан ажилтай хүмүүс

Томми Линчийн ажил нь биднийхээр бол амралт зугаа гээд л бод доо. Учир нь Томми олон улсын амралт сувиллын газруудын аква парк, усан гулсуурыг хариуцдаг “First Choice” компанийн туршигч юм. “Миний ажил хөгжилтэй ч, бас хэцүү. Усан дотор дэндүү удаан байх хэрэгтэй болдог” гэж Томми ярьж байна.

Бен Саутхолл, арал хамгаалагч

Унт, зугаац, тэгээд цалингаа ав: Атаархам сайхан ажилтай хүмүүс

Бен бол Австралийн үзэсгэлэнт Гамильтон арлын хамгаалагч юм. Тэрээр арал дээр амьдардаг яст мэлхийнүүдийг хооллож, шуудан холбоог хянаж, блог хөтлөх ёстой. 7 хоног бүр хийсэн ажлын тайлан гаргана. Бен хагас жилд 106 мянган долларын цалин авдаг. Дээрээс нь далайн эргийн үзэсгэлэнт буланг тольдсон байшинтай.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Унт, зугаац, тэгээд цалингаа ав: Атаархам сайхан ажилтай хүмүүс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл

  • Зочин 2015/10/30
    Aral hamgaalsgch hiimeer bna Yahiu

    0 0 Хариу бичих
  • oogii 2015/10/20
    xvssen ajilaa xiix bolomj bna uu

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/20
    Bend ataarhchihlaa.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/19
    oor olon mergejil bga shde arai tsooniig oruuljee

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл

Холбоотой нийтлэлүүд

Санал болгох